Friday, June 27, 2008

Юм өгөхөд учир бий

Нутагт маань сонгуулийн бужигнаан болж, мэдээлэл хүрч болох бүх сувгаар улс амьтныг сурталчилгаагаар булж, тэр байтугай сонгууль өгч чадахгүй надад хүртэл эмайл явуулаад байхаар илүү зантай хүний хэл ам загатнаад хэдэн үг хэлмээр санагдаад байх юмаа. Эдийн засаг болоод улс төрийн мэдлэг тааруухан надад хүртэл нэр дэвшигчдийн зарим амлалт арай ч дэндэнээ гэж дуу алдмаар санагдав.

Юуны түрүүнд хоёр том намын (сүүлдээ жижгүүд нь хүртэл амлаад байгаа) "Эрдэнийн хишиг" гэгчийг ямар хүн бодож олсон юм болоо. Нэгд байхгүй байгаа мөнгийг амлах сонгогчдыг дорд үзсэн хэрэг мэт, нөгөө талаар тэр мөнгө нь байлаа ч ингэж тараагаад улс орны хөгжил цаашлаад хүмүүсийн амьдрал өөдлөх нь юу л бол. Түрүүний сонгуулиар хүүхдийн мөнгө гэсэн амлалт гаргаад хагас хугас өгч эхэлсэн ч тараагаад байгаа мөнгөний хэд нь хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаж байна вэ гэсэн тооцоо байдаг болов уу. Мэдээж орлого багатай зарим айлд мэдэгдэхүйц нэмэр болж хоол, хүнс хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зарим айлын хувьд архи, тамхи, зугаа цэнгэлд зарцуулагдаж байгаа нь хэн нэгний санаанаасаа зохиосон яриа биш л болов уу.

За яахав тэгээд мөнгө тараадаг байж, харин тараасан мөнгө амьдралаа өөд татах ч юм уу эсвэл хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаж байгаа эсэхийг яаж хянаж зохицуулах вэ? Дэлхийн олон оронд орлого багатай иргэдэд ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ч манайхны амлаад байгаа шиг хавтгайд нь бэлэн мөнгө гар дээр нь тавьдаг газар ховор байхаа.

Америкт орлого багатай иргэдэд засгаас өгдөг тусламж олон янзын сувгаар орж ирдэг. Хамгийн түрүүнд эмзэг бүлэгт хамаарах хүмүүс мужийн юм уу, хотын захиргааны өмчлөлтэй байранд хөнгөлөлттэй үнээр суудаг. Байр хүрэлцээгүй зарим тохиолдолд жирийн байрны хөлсний тодорхой хэсгийг улсаас төлдөг. Ийм хүмүүс харьцангуй хямд эсвэл бүр үнэгүй эрүүл мэндийн даатгалд хамаарагдах эрхтэй байдаг. Даатгалын төлбөр мөн л улсаас гарч байна гэсэн үг. Цаашлаад сард ямар нэг хэмжээгээр хоолны мөнгө авдаг хүмүүс ч бий. Гэхдээ энэ мөнгө бэлнээр биш харин хүнсний карт хэлбэрээр хүмүүсийн гар дээр ирдэг. Ийм картаар тодорхой нэр төрлийн хүнсний зүйлийг тогтоосон хэмжээгээр авах эрхтэй байдаг. Жишээ нь долоо хоногт тэдэн литр сүү, тэдэн ширхэг талх, бага насны хүүхэдтэй айлд хүүхдийн сүү, тэжээл гэx мэт нарийн заачихсан байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ тэтгэлэг зөвхөн хоол унданд зарцуулагдана гэсэн үг. Хүүхдүүд сургуульд ороход эцэг эх нь орлогын мэдүүлэг заавал бөглөж, өрхийн орлого тодорхой түвшнээс бага бол хүүxдүүдэд үнэгүй юм уу хөнгөлөлттэй үнээр өдрийн хоол өгнө. Хүүхэд өсөж том болоод дээд сургуульд орох цагт бас л өрхийн орлогоос хамаарч сургалтын зардалын хөнглөлт эдэлдэг юм байна.

Мексикийн ямар ч билээ нэг мужид орлого багатай айлд хүүхдийн мөнгө бас өгдөг гэж уншиж байсан юм байна. Эцэг эхчүүд нь мөнгөө авахдаа хүүхдүүд нь хичээл таслаагүй байх, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх болзолтой. Ирсэн улсыг нийлүүлээд ямар нэг сургалт хийж байж мөнгийг нь өгдөг гэж байсан. Иймэрхүү туршлагыг өөрсдийн нийгэмд тохируулаад хэрэглэхэд болохгүй нь юу байхав. Засаг өгч байна, гэхдээ авч байгаа улс тодорхой зүйл хийж байж авдаг болбол зүгээр юм уу гэж санах юм.

Миний дуулж сонссон нь энэ, нийгмийн асуудалдаа америкаас илүү анхаарал тавьдаг европын орнуудаар аваад хэрэглэчихмээр туршлага бүр арвин байгаа л даа. Хавтгайд нь мөнгө тараах буруу, гэхдээ нэгэнт өгч байгаа бол бас учиртай өгөөсэй гэж бодож илүү амлав.

9 comments:

ZAYA said...

Манай нийгэм, хүнийг ялгаварлан гадуурхдаг гээд хэлчихвэл яах бол?
Зүгээр суугаад байгаа нөхдүүдийг нийгмийн халамжаар мөнгө, гэр өгч тэжээгээд, матийтал зүтгэж байгаа хөөрхий иргэнээс татвар аваад л байдаг юм.
Нийгмийн тэгш хуваарилалт гэдэг юм л буруу хийгдээд байх шиг.
Мэдэхгүй юм даа. Сүүлийн нэг сар ч сонгуулийн суртчилгаагаар бол, ажил хийх гэсний хэрэггүй ч юм шиг юм яриад байхын...
Бодвол би буруу ойлгож байгаа байх оо.

БумЭрдэнэ said...

Энэ юм амладгийг яавал болих юм бол

3apaa said...

Айдаа сонгууль улс төр гэж нээрээ балингийн юм болох юмдаа. Арай л дэндүү юм. Хэрэг алга...

Anonymous said...

Гэдсээ илээд кэвтэж бай зүгээр байхад чинь мөнгө өгье гэсэн тэнэг бодлогоо болиосой билээ. Сая төгрөг өгөөд тэр хүний амьдрал эрс сайжрах нь юу л бол. Сар хүрэхгүй дотор баас болоод л дуусна шүүдээ. Тогтмол орлоготой болгох, орлогыг нь нэмэгдүүлэх мундаг бодлого л кэрэгтэй. Гүйээ тэр бага түрүүч Элбэгдоржийн хошгируулж байгаагээ. Мөнгө өгнө, орон сууцны хороолол барина, цахилгаан станц босгоно, хүмүүсийг ажилтай болгоно, хүүхдийг тэтгэнэ, залуусыг дэмжинэ, ахмадыг асрана, төр засгийн түшмэдийг ард түмнийхээ боол болгоно, ард иргэдээ алтны компаниудыг хянадаг болгоно гэнэ үү.. Ямар хурц популизм бэ? Бид чинь диваажингийн оронд амьдрах нь л дээ. Ингэж эрээ цээргүй хүмүүсийг хошгируулж болж байгаам байх даа гэж гайхах юм. Яасан ч сайхан амтай юм. Ерөөсөө л та нар зүгээр кэвтэж бай АН-ыхан бүгдийг хийгээд өгөх юм гэнэ. Гайхалтай энэ хүнийг Гиннесийн номонд бүртгэе. Дэлхий дээрх бүхнийг чадагч, хамгийн уран хөхөө улс төрч Элбэгдорж гэж нэрлээд номонд бүртгэмээр юм бишүү хахаха.

Anonymous said...

Mongoliin uls tur joke yum daa. Uls turchid dund ch gesen chadaltai medlegtei hun tsuun shuu dee. Yaah geed tegj hurald suudal avah gej ulairan hudlaa yarin baij zutgedeg ni oilgomjtoi. Ih hurald garchih yum bol, munguu hiichihne, zardalaa nuhchihnu l gej tegj zutgej bgaa. End, usa-d uls turch avilgal avah yum bol il todoor shorond yavdag, MGL-d yu ve avilga avaagui hun bna uu? tegeed teriig ni tooj barij shiitgedeg tsagdaa bna uu? Barival, neg hamaatan ni ochood l "naadah chini manai ah duu bgaa yum" geel boliuldag baihdaa. Manai mongolchuudiin ene naizan dundaa holij hutgaldsan zan arai denduu. Mongold baihdaa humuusees ter nuhur ih hurald 3 sar suuhdaa, esvel 1 jil suuhdaa tudii hemjeenii mungu hiijee geel duuldag bailaa. Korea, Japan 40, 50-aad ond bolson dain, ulsgulun, yaduuraliin daraa hurtel bosoj ireed ali hediin delhiig uchnuun salbaraar terguulchihsen baih yum. Humuus ni hudulmurch bval uls ni bogino hugatsaand ch gesen hugjij boldog gedgiig l haruulj bgaa bhdaa.

болжгоно said...

ene udriin tuluu shine bichleg oruullaa, zavaaraa orj unshaarai.

Barimalch said...

Mongo ogohdoo bas tsaashdaa niigemdee ajillah ba niigemteigee idevhitei hariltsah taliig n tootsoolj zohion baiguulmaar sanagddag.

Gaigui hogjiltei jijig ulsuudiin turshlagaar hodlohgui bol ujigirsan Mongol setgelgeegeerei yavaad baival buurai Mongoliin ulger moddoo duusahgui yum bolno l doo.

ganga said...

hund taraasan munguuruu uildver, ajliin bair8 hyamd bair barisan bol iluu uldetstei baisan shig. Unen utga alga.

peakfinder said...

zaya >> Bodmoor yum ih baih yumaa. Yah ch argagui ondor nastai esvel hogjliin berhsheeltei humuusiig hayah hecuu. Zutgel gargaad ch yaduurlaas garch chadahgui baigaa negnee harj uzehgui bol bas bolohgui. Gar tosson buhend ogood baih n' bas zov bish baihaa.
бумэрдэнэ >> Harin ee. Songuuliin huulia bolovsrongui bolgoj, bas heregjiltiig sain hyanadag baih heregtei yum uu daa. Nogoo talaas songogchid oorsdoo iimerhuu yumnaas sanalaa hudaldaad baidaggui bolchihvol ch..
3apaa >> Neeree ih bodood baival uur hurch uushig sagsaih shinjtei.
anonymous1 >> harin neg tiimerhuu sonsogdoh yumaa. CVg n' uzeheer gaigui gazar bolovsrol ezemshsen uls shig yarij helj baigaa n' olon tumniig dorod uzen doromjlood ch baih shig uchir nachir n' oldohgui yumaa.
anonymous2 >> yag unen..
болжгоно >> zochilsond talarhav. orj unshaad comment uldeesen shuu.
barimalch >> tiim shuu. gehdee ter shalguuriig yun deer undeslej togtooh ve gedeg jaahan hecuu davaa bololtoi. yunii turuun ondor nastai, huuhduudiig harj uzeh n' zov baih. busad gazar ajil idevhtei haij baigaa gesen shalguur baidag yum baina lee. manaid chuiham teriig yaj togtooh ve?
ganga >> harin tiim. mongo iluu oldvol alsaa harsan hrongo oruulalt hiimeer, yadaj l zutgej yavaa negendee hongololttei zeel mayagaar oron suuctai esvel neg biznestei bolgoj bolno shuu dee. havtgaid n' zugeer taraah tiimerhuu sanagdaad baih yumaa.