Friday, June 29, 2012

Манайх ялахгүй бол тооцохгүй...

Сонгуулийн өмнө чинь чухам л тоолдог машин ямар ч маапаангүй, ямар нэг юм гарвал бид хариуцдаг энэ тэр гээд л байснаа, сонгуулийн дүн хүлээснээс нь өөр гарав уу, машин маапаантай байна, тоолохоо зогсоо гараар тоолно гэж байх шив дээ. МАН-ын хэлснээр АН ялсан тойргуудыг дахин шалгана, харин манай нам ялсан тойргууд бол будилаан байхгүй гэх гээд байна уу? Хэлж байгаа тойргууд нь Улаанбаатарын голдуу байх, тэнд нь дандаа АН ялсан байж таардаг. СЕХ нь таг, ийм завхарсан байх даа яадаг байнаа? Иргэд сонголтоо хийсэн байнаа, ялагдлаа хүлээж ёслоод тайзнаас буух арга байдаггүй л юм байх даа хөөрхий... Одоо тэгээд дүн гартал сунжирсан удаан хэрүүл болох нь л дээ.

4 comments:

Gavaa Lkhava said...

harin tiimee, arai denduu ymaa. uur hureed songuuliin medee unshihgui bgaa shdee.

Anonymous said...

Монголд тархиний бохир угаалт асар их байгаагийн нэг үзүүлэлт нь МАХН гэсэн цэвэр хувь хүний бизнесийн нам 20% -ийн санал авчихсанд байна. Тэхлээр тэд намын жагсаалтаар их хуралд 5 хүн оруулах юм шиг байна.

Барималч

Anonymous said...

Enkhbayariin khuu gishuun bolj de.

peakfinder said...

Gavaa Lkhava >> Байдал их сонин болчихлоо доо...
Барималч >> Гайхаад л сууж байна. Манайхан ч Энхбаяртаа ямар ч их хайртай юм. Өөрсдөө сонгосон улс дараа нь янз бүрийн юм болбол бүү гомдол тавиарай гэж загнамаар ч юм шиг. Юутай ч гээ харж л байя.
Anonymous>> Энхбаярын хүүг чинь цэргийн алба хаагаагүй гээд хасчихаагүй билүү. Хасаагүй бол хаант засаг шиг л юм болох байж...