Tuesday, June 18, 2013

Нэр дэвшигчид бүгдээрээ ялна


Гадаадад амьдардаг сонгогчоос авсан exit poll дүн хоёр өөр гарсан байх юмаа. Сайнбаярын блог дээр Элбэгдоржид тандалтанд орсон хүмүүсийн 70 орчим хувь нь саналаа өгсөн байна гэсэн байлаа. Тэгсэн өнөөдөр МАН-ынхан өөрсдөө бас ийм тандалт хийсэн дүнгээ танилцуулахдаа Бат-Эрдэнэ 60 орчим хувийн санал авсан байна гэжээ. Гэтэл МАХН-ын удирдлага нэр дэвшигч Удвалын рэйтинг 27%-тай байна гэсэн мэдэгдэл хийж байх юмаа. Харин Сант Маралын судалгаа Элбэгдоржийн талд гарчээ.
Энэ тандалт судалгааны дүнг үнэн гээд нийлүүлээд үзвэл 100 хувьд багтахгүй, хэн хаана яаж санал асуулга явуулсанаасаа хамаараад гэх үү үр дүн маш их савласан байгаа юм. Зөв хийсэн судалгааны үр дүн сайндаа л 5-10% зөрдөг. Харин манай энэ судалгаанууд зүгээр л сонгуулийн бодитой тандалт гэхээсээ манайх ялж байна хэмээн бусдыг төөрөгдүүлэх санаа агуулсан сурталчилгаа болчихоод байх юмаа. Манайх ялж байна гэж чанга орилсоноор ялахгүй шүү дээ гэдгийг эрх биш мэддэг байлгүй дээ.

No comments: