Tuesday, October 29, 2013

91.6 хувийн ялалт

МАН-ын даргын сонгуулиар М.Энхболд нийт саналын 91.6%-ийг авчээ. Даргад миний мэдэхийн таван хүн өрсөлдсөнөөс гурав нь санал хураалтын өмнө нэрээ татаад хоёр хүн үлдсэн юм байна. Нэрээ татсангуудын нэг нь "хүн чанар" гаргаж байгаагаа зарлав. Ай хөөрхий юу ч гэмээр юм бэ дээ. Баахан л шинэчлэл ярьж зарим улсад найдлага төрүүлсэнээ нэг иймэрхүү, дээр нь нэг хүнд ийм хувийн санал өгдөг намд шинэчлэх бас ардчилах найдлага үгүй юм шив дээ хөөрхий. Хуучин цагийн сонгуулийг санагдуулав ккк. Гурав дахин ялагдсаныгаа зөв зүйтэй дүгнэж чадаагүй, нөгөө л хуучин арга барилаасаа мөддөө салахгүйн дохио юм биз.

Манайхны хүн чанарыг улс төр болоод ажил хэрэгтэй хутгадаг нэг тийм сонин зан байх юмаа. Гэхдээ тэдний яриад байгаа хүн чанар жирийн бидний хүн чанараас шал өөр, ер нь хүн чанар гэдэг нь буруу томьёолол биз. Нэг дарга талийгч болбол эхнэр, хүүхэд, ах дүү нарыг нь хүн чанар гаргаж суудалд нь тавина. Тэр хүн чанарыг хэнд зориулаад байгаа нь сонин. Талийгаачийн ар гэрт нь байх гэхдээ ингэж найр тавихдаа мянга мянган хүний хувь заяа, амжиргааг золионд гаргаж байгаа нь бол хамаагүй.

Өнөөдөр намын хариуцлагатай алба, төрийн алба нэг тийм арилжаа наймааны хэрэгсэл болчихсон юм билээ. Үзэл бодол, ёс зүй гэвэл бараг юугаа яриад байгаа амьтан бэ гэж хөмсөг зангидах юм байгаа биз. Тэр хүн чанартай хүн үнэхээр л хүн чанартай байсан юм бол намынхаа амжилтын төлөө, ажлаа сайжруулахын төлөө үзэлцэх байсан байхгүй юу, миний л бодлоор. Гэхдээ надад ямар хамаа байхав. Би энэ нам үгүй болбол харамсахгүй л улсын нэг юм хойно.

1 comment:

Гудиггүй эр said...

Бараг л ганцаараа нэр дэвшээд ялцын биш үү эдр. хэ хэ