Tuesday, February 21, 2012

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Sunday, February 19, 2012

Монгол улс Лондонгийн олимпоос хэдэн медал авах вэ?

Лондонгийн олимпоос хэн ямар медал авах вэ гэсэн таамаглал "USA today" сонины вэб сайтад гарчээ. Таамгийг тухайн тамирчны чансаанд тулгуурлаж гарагасн байна. Энэ сарын таамгаар монгол улс олимпоос 3 медал авах бөгөөд Цагаанбаатар алт (жүдо), Бундмаа мөнгө (жүдо), Сэрдамбэ хүрэл медал (бокс) авна гэж гарчээ. Өнгөрсөн нэг сард энэ таамаг монгол 1 алт, 2 мөнгө гэж гарсан байсан юм. Сэрдамбын чансаа доошилсоноор медалийн өнгөний тоонд өөрчлөлт оржээ. Энэ хаягаар орж өөрсдөө сонирхоно уу?
Бас нэг сайт дээр монгол улс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 6 медал авна гэсэн таамаг байх юм. Энд спортын төрөл эсвэл тамирчны жагсаалт алга, юунд тулгуурлаж ийм таамаг гарсаныг олж мэдэж чадсангүй. Эхийг мөн эндээс үзнэ үү?
Та бүхний таамаг ямар байна, саналаа хуваалцана уу?

Saturday, February 18, 2012

Хагас сайны бичлэг

Эдинбүрг уруу ажилд явдаг болсоор нэг жил болж. Хол явах чинь бас их ядраадаг юм байна. Өглөө 6:30 ийн галт тэргээр гарахад ажил дээрээ хамгийн хурдандаа 8 цагийн үед очиж байгаа юм. Орой болохоор арай удаан яваад байх шиг байдаг юм. Энэ хооронд буруу галт тэргэнд 2 удаа суусан байна, нэг удаа унтаа сэрүүний хооронд явж байгаад буух буудлаа өнгөрсөн байна, нэлээн хэдэн удаа галт тэрэгнээс хоцорчээ. Хоцрохгүйн тулд гэр галт тэрэгний буудал, автобусны буудлын хооронд дандаа гүйж байна. Эдинбүрг-т гүйх хэцүү, галт тэрэгний буудал хавиар зүг чигээ олж амжаагүй жуулчид багшраад юун гүйх, ингээд л галт тэрэгнээс ганц минут заримдаа хагас минут хоцрооно шүү дээ. Олон дамждаг болохоор нэг хоцорвол дараа дараагийн цагийн хуваарь будилчихаж байгаа юм. Дээр нь эдний галт тэрэг хоцрох нь элбэг. Залуу хүн бол ажрахгүй байх л даа, нас явна гэдэг тийм сайхан эд биш юмаа. Гэр орны ажил, үр хүүхэд бас хаягдчих гээд бас хэцүү. Гэр орон, хоол унд, хүүхдийн асуудал хар хүний үүрэг болсон ш дээ.
Өнөөдөр сайн ээж/эхнэр болохоор шийдээд өглөө боссон цагаасаа хойш гал тогоотой зууралдавай. Өглөө овьёосны каш чанаж нөгөөдүүлээ дайлав. Энэ ч тийм хэцүү эд биш л дээ. Жаахан овьёосны хэмхдэс (энэ зөв үү, дээр нэг газар ингэж бичсэнийг харсан санагдана) дээр ус сүү хольж хийгээд зөөлөн буцалгаад (3-4 min), чимх давс, чихэр, цөцгийн тосоор амтлаад болоо. Зарим хүмүүс дан усанд чанаад байдаг нь амт муутай санагдаад байдаг юм.
Өдрийн хоолонд франц маягийн ногоотой шөл, ойрхи дорнод стилийн гамбир (pancake: yotam ottolenghi). Хоёулаа цагаан хоолны тоонд орох байх. Шөл нь их амархан...
Орц: төмс, лууван, leek (болор толь дээр гогод гэж орчуулсан байх юм, монголд хүнсний зах дээр хятад сонгино гээд байсан шиг санана), тахианы бульон (нэг дөрвөлжин)

Би энэ bouquet garni ямар ч ногооны шөлөнд хийдэг, их гоё амт оруулдаг юм (үүнийг заавал хийх албагүй). Лаврын навч хийж бас болно.

Би ийм даралттай тогоо хэрэглэдэг, цаг бас хийнд хэмнэлттэй буянтай эд байгаа юм.


Ногоогоо шоо дөрвөлжин хэрчээд, лууван leek-ee бага шиг цөцгийн тосонд зөөлөн гал дээр шарна. Leek зөөлрөнгүүт, төмсөө хийгээд давc, перец, тахианы бульоноо хийгээд, ус нэмнэ (зурганд дээрх хэмжээний ногоонд айрагны шаазангаар 2-3, ер нь ус нь бага байж болно..)
Тогоогоо таглаад шуугиж эхэлсэнээс тоолж 20-25 минут чанана (тогоо шуугиж эхлэнгүүт галаа зөөлрүүлнэ).
Bouquet garni болоод лаврын навчаа гаргаж аваад гар mixer-ээр зутан болгоно. Амсаж үзээд давсаа тааруулна, ус нь бага санагдвал сүүгээр шингэж болно. Жаахан цөцгийн тос нэмж бас болно.
Бэлэн болсон шөл нэг иймэрхүү...
Би ийм шөл хагас бүтэн сайнд ахиухан чанаад хөргөгчиндөө хийчихээд, ажлын өдрүүдэд орой иддэг. Өвөл их зүгээр байдаг юм.

Pancake жорыг нь энэ долоо хоногт сонингоос авсан юм хийж үзээгүй л дээ. Энэ жорыг зохиосон еврэй тогоочийн оролцсон ойрх дорнодын хоолны тухай баримтат кино үзсэнээс хойш тэр зүгийн хоол хийж үзье гэж бодогдоод байсан юм.
Эхлээд lime-тай цөцгийн тосоо бэлдэнэ.
Орц: 100 гр цөцгийн тос, нэг ширхэг lime-ний үрсэн хальс, мөн 1.5 хоолны халбага lime-ний шүүс, хоолны халбагаар 1 coriander (болор толь дээр үсүү гэсэн байна), цайны халбагаар хагас цагаан перец, чимх давс, жижиглэж татсан сармисны хагас хумс, чимх халуун перец.

Эднийгээ бүгдийг нь нийлүүлж аваад хутгана даа. Охин маань халуун ногоонд тааруу тул халуун перец маш бага хийсэн (бараг амтагдахгүй).

Гамбиранд: 250 гр бууцай, 110 гр гурил (self-raising flour: сод нэмсэн гурил), хоолны халбагаар 1 сод, 50 гр цөцгийн тос, 100 гр ногоон сонгино, 1 өндөг, 1 өндөгний цагаан, цайны халбагаар хагас давс, 1 цайны халбага гоньдны үр, 150 мл сүү, 2 ширхэг ногоон chilli (энд ногоон chilli хэрэглээгүй)


Хайлуулсан цөцгийн тос, өндөг, гурил, сод, давс, гоньдны үр (ground cumin), сүүгээ нийлүүлж бөндгөргүй болтол нь хутгана.

Өндөгний цагааныг тусад нь хөөсөртөл хутгаад зуурмагтайгаа нийлүүлж зөөлөн хутгана.



Угаасан бууцайгаа халбага тосонд 1 минут хэртээ хайруулын тавган дээр болгоод усыг нь шүүж, жижиглэн хэрчээд ногоон сонгины хамтаар зуурмагандаа хийж хутгана.




Хоолны халбагаар 2 орчим зуурмагаа хайруулын тавганд тосонд зөөлөн галаар нэг талыг нь 2 минут орчим шарж болгоно.
Бэлэн болсон гамбир дээрээ lime-тай цөцгийн тосоо түрхэж иднэ.



Амтны хувьд манай хэд сайхан болсон гэсэн. Оргинал нь ямар амттайг мэдэхгүй болохоор бас таахад хэцүү юм. Ногоонд тааруу охин харин сайн идсэн шүү. Үзэхсэн гээд байсан хорхой дарагдав. Зуны халуунд хөнгөн шингэн зүгээр хоол юм уу гэж бодлоо.

Tuesday, February 14, 2012

Mont Saint Michel

Монсанмишээл (нэрнүүдийг дуудахад хамгийн ойроор галиглав) бол далайн түрлэгийн арал дээрx католик хийд ЮНЕСКО-ий дэлхийн соёлын өв бүртгэлтэй үзүүштэй газрын нэг билээ. Газар зүйн хувьд доод Нормандад, Ла Маншийн хоолойн эрэг хавьцаа байрлана. Авранчийн хамба ариун Ообэрт-д архангэл Мишээл үзэгдэж, тэнд хийд барь хэмээн тушаасан гээд, 708 оноос хийдийн барилгын ажил эхэлж, хэдэн зууныг дамжин үргэлжилсэн гэдэг. Тэр утгаараа уран барилгын өвөрмөц цогцолбор юм. Түүхийн уртад дайн самуунд өртөж дараа нь сэргээгдсэн ул мөр хаа сайгүй, 18-р зууны францын хувьсгалын үеэр хийдийг хааж энд барилгыг нь шоронгийн зориулалтаар удаан ашигласан гэх. Харин 19-р зуунд Виктор Хюго зэрэг тэргүүлэх соёлын зүтгэлтэнүүдийн санаачилга чармайлтаар дахин хийд болгон сэргээн засварлах ажил эхэлжээ.


Бид 8 сард жуулчин цуглах оргил үе таарч очсон, олон хүн хөлхсөн, дараалал ихтэй нь тиймэрхүү. Өвөл зочилбол харин сайхан сэлүүхэн байдаг гэж нутгийнхан хуучилна билээ.

Жижиг арал болохоор гудамжнууд нь давчуу нарийхан...




Сүмийн орой дээрх ариун Мишээлийн алтан баримал

Далайн түрлэг өндөр үед энэ харагдаж байгаа машины зогсоол, эргэн тойрон усанд автаж арлыг эх газраас тасална.

Сүм...











Ийм лифт ашигалж овор ихтэй ачаа бараагаа дээш нь зөөдөг байж.