Saturday, May 4, 2019

Чи миний ертөнцийг хэзээ ч над шиг үнэрлэхгүй

Өчигдөр New York Times сонинд үнэрлэх мэдрэхүйн тухай судалгааны талаар сонирхолтой нийтлэл гарсныг тоймлон хам хум орчуулан хүргэж байна. Уг нийтлэлийг Хэлэн Мөрфи хэмээх шинжлэх ухааны талаар бичдэг сэгүүлч бичжээ. Зарим нэршил хэллэг орчуулахад жаахан төвөгтэй байсан боловч ойлгогдох байх гэж найднам. 

Судлаачид шарзны утлаганы үнэр, улаан манжин, сараана цэцгийн үнэр хүний удам зүйн хобоос, сүлжээнээс хамаараад хүн хүнд өөр үнэртдэгийг тогтоожээ.
Уулын хөндийн сараана цэцгийн үнэрийг шилэн саванд хийх маш хэцүү. Гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компаниуд олон жилийн турш сараана цэцгийн анхилуун үнэрийг bourgeonal хэмээх химийн бодисоор орлуулж иржээ. Ганцxан дусал нь тэр үнэрийг мэдэрдэг хүндээ үлэмж хүчтэй үнэртдэг аж. Тэрхүү чадвар хүн амын цөөхөн хувьд л бий гэнэ.
Түүнтэй ижил улаан манжингийн 2-этилфенкол гэх бодисын үнэр зарим хүнд жижигхэн манжин овоосон хөрс шороо шиг үнэртдэг байна. Харин тэр үнэрийг мэдэрдэггүй хүнд улаан манжин, савласан усны хооронд том ялгаа байхгүй аж.
Ийнхүү хүмүүст өөрөөр мэдрэгдэх хэдэн арван үнэрийн талаарх нарийвчилсан судалгаа энэ долоо хоногт PNAS сэтгүүлд нийтлэгджээ. Энэхүү судалгаа нэг хүний үнэрлэх чадвар/хүрээ нь бусдаас ялгаатай байж болохыг шинээр нотлон харуулсан ажил юм. Энэ нь зарим хүний хараа бусдаас сайн гэдэг шиг илүү бусдаас илүү үнэрч гэсэн үг биш, харин нэг хүнд зарим үнэр бусдаас илүү хүчтэй мэдрэгддэг гэсэн үг.
"Бид бүгдээрээ эд юмсын үнэрийг өөр өөрөөр үнэрлэдэг шүү дээ." гэж Флоридагийн Их Сургуулийн Амт ба Үнэр судалх төвийн захирал Стивэн Мангэр хэлэв. Тэрбээр энэ судалгааны ажилд оролцоогүй юм.
Энэ ажлаараа судлаачид  үнэрлэх чадварын ялгааг удамзүйн кодны ялгаагаар тайлбарлах оролдлого хийсэн байна. Хамгийн гайхалтай үр дүн нь нэг генийн ганцxан мутаци уулын хөндийн сараана цэцэг, улаан манжингийн хөрсний үнэр, шарзны утлаганы гэх мэт хэдэн арван үнэрийн ялгаатай холбоотой байжээ.
Уг судалгаанд оролцоогүй Колумбийн Их Сургуулийн Цукэрманийн Хүрээлэнгийн тархи судлаач Ставрос Ломвардас үр дүнг "Энэ маш чухал нээлт юм" гэж тэмдэглэв.
Энэхүү судалгаа Нью Иорк хотын Рокэфэллэрийн их сургуулийн нэг томоохон тасалгаанад явагджээ. Нийт 300 орчим сайн дурынхан 150 шилэн саванд савласан үнэрийг компьютерийн дэлгэцийн өмнө суугаад тэндээс өгсөн зааврын дагуу шилэн дэх үнэрийг үнэрлэж үзээд хэр хүчтэйг 1 ээс (маш сул 1) 7 (маш хүчтэй) хүртэл оноогоор, мөн хэр тааламжтайг 1 ээс (хамгийн дур гутам муухай) 7 (маш гоё тааламжтай 7) гэсэн шатлалаар дүгнэж ангилжээ. Туршилт дууссаны дараа оролцогчдоос мөн цус авчээ.
Судалгааг ахалсан генетикч Кэйси Триммэр "Бид судалгаанд оролцогдын ДНХ молекулын дарааллыг бага зэрэг ялгаа байна уу гэж тогтоосон юм" гэж тайлбарлав.
Хүмүүсийн үнэр мэдрэх чадвар ялгаатай гэдэг цоо шинэ санаа биш л дээ. Зарим хүнд кориандер саван шиг амтагдаж, улаан манжин шороо шиг үнэртдэгийг судлаачид нэлээд эртнээс мэддэг байсан. Цаашлаад хэн нэгэн хэрээний нүд хэмээх ногоо идсэний дараа шээсний үнэр өөр болдгийг үнэрлэж мэдрэх чадвартай хүмүүс бас бий. Эрэгтэй хүмүүсийн хөлсөн дэх нэг молекулын үнэр тухайн хүний удамзүйн кодоос хамааран өөр байдаг гэх мэт.
Хөлсний үнэрийн ялгаа удамзүйн кодноос хамааралтайг анх 2007 онд тогтоосон Рокэфэллэрийн Их Сургуулийн судлаач Лэсли Б. Восхолл "Зарим хүнд андростенон (хөлсний үнэр) их хүчтэй муухай үнэртдэг (би энд хамаарна)  бол зарим хүнд тааламжгүй биш харин ч "ванилла" эсвэл "химийн" гэсэн тодорхойлолт хэрэглэдэг байна. Харин зарим хүнд энэ үнэр огт мэдрэгддэггүй ажээ." гэж бичсэн байдаг.
Үнэр мэдрэх чадварын ялгааны удамзүйн шалтгааныг олохыг зорьсон нь энэхүү судалгааны онцлог юм. Таны хамрын хөндийд 400 орчим үнэр мэдрэх рецепторууд бий бөгөөд тухайн үнэрийн шинж чанараас шалтгаалан өөр өөр маягаар идэвхжиж байдаг. Др. Триммэр "Үнэр тодорхой мэдрэгчтэй холбогдоход энэхүү холбоос бидэнд цэцэг үнэртэж байна, хэр хүчтэй үнэртэж байна бас бидэнд таалагдаж байна уу үгүй юу гэдгийг дамжуулдаг. Ген дэх жижиг өөрчлөлтүүд үнэр мэдрэх рецерторын хэлбэр дүрсийг өөрчлөхөд холбоосны шинж чанар мөн өөрчлөгдөнө. Тэр нь дамаа үнэр мэдрэх чадварт/мэдрэмжинд нөлөөлнө." гэж тайлбарлаж байна.
"Бид ДНХ молекулын дэс дарааллыг судалгаанд оролцогчдын үнэр ангилсан байдалтай харьцуулахад хөлсний үнэр буюу андростенон үнэрлэх чадвар зөвхөн нэг рецептортэй холбогдох тул ховор тохиолдолд орно гэж таамаглаж байв. Гэвч судалгааны үр дүнд энэ тийм ховор механизм биш гэдгийг бид харуулсан юм" гэж Др. Триммэр нэмж өгүүлэв.
Энэ судалгааны ач холбогдол нь хүмүүст улаан манжин идэхгүй, үнэтэй шарз худалдаж авахгүй байх биологийн суурь бүхий шалтгаан олгох төдий биш харин үнэрлэх чадварын нууцыг цааш нарийвчлан тайлахад оршино.
Др. Ломвардас "Үнэрлэх мэдрэхүй амьтны ертөнцийн хамгийн чухал мэрдэхүй юм." гэж онцлоод  xүний хувьд бид идэх хоолоо үнэрлэж олох шаардлагагүй болсон тул хэр чухал нь ойлгомжтой биш хэдий ч энэ нь үнэртэн эсвэл хоол ундны ааг амт таалах төдийгөөр хязгаарлагдахгүй бөлгөө. Үнэр мэдрэх чадвар муудах нь хүний сэтгэцэд нөлөөтэй энэ утгаараа Алзхаймэрийн өвчин гэх мэт тархи мэдрэлийн өвчний эхний шинж тэмдэгийн илрэл байж болох юм гэлээ.
Мэдээж үнэр мэдрэх чадвар зөвхөн генээс хамаарахгүй шүү дээ. Брауны Их Сургуулийн судлаач Рэйчэл Хэрц дээрх судалгаа маш чухал сайн судалгаа болсныг онцлоод гэхдээ бид үнэрлэх мэдрэхүйд анхаарал төвлөрсөн байдал, үнэртэй хобоотой дурсамж, бас урдчилан төсөөлж байгаа төлөв, хүлээлт нөлөөлнө бас гэж нэмсэн юм. Үнэрний талаар төөрөгдөл үүсгэх боломж бас бий. Тэрбээр өөрийн судалгаанд хамрагдсан хүмүүст химийн бодисын нэгэн комбинацийг энэ бол бөөлжис юм гэж үнэртүүлжээ. Дараа нь мөн яг адилхан үнэрийг Пармэжан бяслаг гэж үнэртүүлсэн байна. Хамгийн сүүлд нь энэ хоёр үнэр ижил юм гэхэд судалгаанд оролцогчид огт итгэхгүй байсан байна. Гэтэл уг хоёр үнэрний нэг нь хүнд их муухай дур гутам нөгөө нь амттай санагддаг шүү дээ.