Wednesday, March 13, 2019

Хангалттай нойр авч чадахгүй байх бодисын солилцооны эрүүл мэндэд таагүй

Хангалттай унтахгүй явах эрүүл мэндэд тун муу. Наад зах нь нойргүйдэл зүрх судасны өвчин, инсулин мэдрэх чадварын доройтол болоод чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмдэг. Цаашлаад биеийн жин нэмэгдэхэд нэмэртэй. Хүмүүс ажлын өдрүүдэд хангалттай унтаагүй бол амралтын өдрөө удаан унтаж алдсан ядаргаагаа нөхнө гэсэн ойлголттой явдаг нь буруу юм байна. Колорадогийн Их Сургуулийн судлаачид энэхүү ажиглалтыг тодотгохын тулд 9 хоног сайн дурынхан оролцсон туршилт тавьжээ. Оролцогчдыг гурван бүлэгт хуваагаад эхний бүлгийнхнийг шөнө бүтэн нойртой, дараагийн хоёр бүлгийнхнийг шөнө зөвхөн 5 цаг унтуулжээ. Тавах цаг унтсан хүмүүсийн хагаст хагас бүтэн сайнд өглөө ахиу унтах боломж олгосон байна. Туршилтын төгсгөлд хүмүүсийн биеийн жин болоод бодисын солилцооны үзүүлэлт хооллолт гэх мэт олон мэдээллийг цуглуулан харьцуулахад бага унтдагсад харьцангуй их идэж жин нэмсэн байлаа. Харин хагас бүтэн сайнд илүү унтсан хүмүүсийн элэг ба булчингийн глёкозны түвшин зохицуулалт буюу инсулин мэдрэх чадварын үзүүлэлт нөгөө хоёр бүлгийнхэнтэй харьцуулахад илүү дордсон байна. Тэгэхээр нойрыг "нөхнө" гэсэн ойлголт буруу юм байна.
Хүн өдөр бүр тогтмол цагт хангалттай унтаж байх нь биеийн жингээ хянах болоод бодисын солилцооны эрүүл мэндэд маш чухал ажээ.
https://www.scientificamerican.com/…/weekday-weekend-sleep…/