Tuesday, November 16, 2010

Аяны богц 9 - Загасчдын отог

Цагаан Үүр сумын нутагт байрлах загасчдын отог бидний дараагийн буудал байлаа. Ширүүн бороотой өдөр Үүрийн голыг гаталж отогт хүрсэн юм. Усны төвшин нэлээн нэмчихсэн гүн хэсэгтээ машины дугуй даваад тэрхэндээ аймаар санагдаж явлаа. Яг голын дунд ирээд бидний сууж явсан машин хайрганд суучихав. Хамт явсан машин буцаж биднийг татах хооронд машины кабин усанд автаж, бид өвдөг хүрсэн усанд хэдэн минут сууж таарсан адал явдалын оргил байлаа.
Отог загасчид байрлах 3 дүнзэн байшин бас гал тогоо, халуун усны жижгэвтэр байшинтай. Гол төлөв гадны загасчид буудалладаг газар гэнэ. Гал тогооны байшингийн ханаар том том тул барьсан загасчдын зураг өлгөсөн байв. Нэр усыг нь харвал гол төлөв чех, словакаас ирсэн улс байх юм.
Бидний дагуулсан бороо гол үерлүүлж уг нь 2 хонохоор төлөвлөсөн боловч 5 хоног саатахад хүргэсэн юм. Үер загас барих зорилготой гарсан хэдийн хүслийг боочихов. Байр тухтай болохоор нэг их зутарсангүй ч буцах хугацаа дөхчихсөн байсан болохоор цагтаа амжиж хот орох эсэх тодорхойгүй болчихоор сэтгэл тогтоогүй нь тиймэрхүү. Гэхдээ энэ бүгд нутгийн сайхныг гундаасангүй. Бартаат замын алжаал тайлах боломж олгосон юм.





Байшингийн дээвэр дээр гарвал гар утас барина.












Friday, November 12, 2010

Аяны богц 8 - Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сум

Хатгал хотоос гараад зүүн хойш 100 гаруй км явж Цагаан Үүр сум хүрнэ. Гурван аваргын бас Өэлүн ээжийн нутаг хэмээн энэ нутгийнхан сумаараа бахархдаг юм байна лээ. Буриад зоны нутаг гэдэг нь байшингийнхаа гадна барьсан талхны пийшин, дүнзэн байшингууд, өвсөн бухалнууд дүнхийх хадлангийн талбай илчилнэ. Нутгийн талх, зөөхий, гараар цохисон цөцгийн тос салахын аргагүй амттай.


Сумын төв


Аригийн гол


Улаалзгана түүж чанамал хийсэн нь

Sunday, November 7, 2010

Түүдэг галын үдэш (Bonfire night)...

Сүүлийн хоёр хоног бүрий болмогц энд тэнд пүн пан их буугаар буудаж байх шиг чимээ тасарсангүй. Нүргээнтэй пүн гэснээ жаахан азнаад автомат буугаар шүршиж байх шиг чимээ шөнө дундыг хүртэл үргэлжилж эгээ л дайны чимээ ийм байдаг байх гэж бодогдуулам. Дайн дажнаас ялгаатай нь буудалт болгоноор өнгө өнгийн гэрэл шөнийн тэнгэрт цацарч хүүхэд багачуулыг баясгана. Энэ нь Их Британичууд 11 сарын 5 нд түүдэг галын үдшийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа хэрэг аж.

Нэг ийм шүлэг 11 сарын 5 нд зориулсаныг нутгийн иргэд андахгүй.

"Remember, remember the Fifth of November,
The Gunpowder Treason and Plot,
I know of no reason
Why the Gunpowder Treason
Should ever be forgot.
Guy Fawkes, Guy Fawkes, 'twas his intent
To blow up the King and Parli'ment.
Three-score barrels of powder below
To prove old England's overthrow;
By God's providence [or mercy] he was catch'd
With a dark lantern and burning match.
Hulloa boys, Hulloa boys, let the bells ring.
Hulloa boys, hulloa boys, God save the King!"

Багцаалж орчуулбал:
11 сарын 5 ныг та санаж байна уу,
Галт дарь, хуйвалдаан
Энэ хуйвалдааныг мартах
Шалтгааныг би мэдэхгүй
Гай Фокс (Guy Fawkes) гээч
Парламэнтийг хаантай нь хамт
Жаран торх дариар дэлбэлж
Хөгшин английн төр эргүүлэхийг завдсан юм
Бурханы авралаар унтарсан дэнлүү, асаастай шүдэнз барьсан түүнийг
Санасанаа гүйцээхээс нь өмнө зогсоосон юм
Хурай хурай хөвүүдээ сүмийн хонхоо дуулуулаарай
Хурай хурай хөвүүдээ, эзэн хааныг минь бурхан өршөөг!

1605 оны 11 сарын 5 нд католик шашинт хэсэг бүлэг хүмүүсийн Нэгдүгээр Жэймс хааны төр эргүүлэх санаархалыг зогсоосон явдлыг ийнхүү түүдэг гал асааж, салют буудуулан тэмдэглэдэг болсон уламжлал өнөөг хүртэл хадгалагдсан нь энэ буюу. 2005 онд нэгэн телевизийнхэн хэрэв хуйвалдаан баригдаагүй бол ямар үр дүн гарах байсаныг үзүүлэх туршилт хийжээ. Тэр тохиолдолд өнөөгийн парламэнтийн ордон болоод Уэстминстэрийн сүм үнсэн товрого болох төдийгүй барилга дотор байсан хүмүүс амьд гарах магадлал тун бага байх байсан гэж дүгнэсэн гэнэлээ.