Wednesday, August 29, 2007

Ногоон сонгины зутан шөл

Хөнгөн маягийн амархан бэлтгэж болох шөлний жор тавилаа.
Орц:
- ногоон сонгино буюу leek.....3-4 ширхэг (монгол нэрийг олж чадсангүй, монголд хятад сонгино гэж зардаг юм байна лээ)
- төмс.....4-5 шихэг (дунд зэргийн хэмжээтэй)
- сүү....300-400 мл орчим
- давс
- хар перец

Төмс, сонгиноо (зөвхөн цагаан хэсгийг, ишийг нь хэрэглэхгүй) цэвэрлэж, угаагаад, 1-2 см хэмжээтэй хэрчиж хоол хийх савандаа хийгээд (сав жижгэвтэр байвал зүгээр), савтай ногооноос хоёр хуруу хэртэй давсан ус хийж 20-25 минут хэртэй сонгиноо зөөлөртөл буцалгана. Буцалж байх хооронд давсаа тохируулж хийнэ. Болсон ногоогоо жижиг цахилгаан (гар ч байсан болно) mixer ээр сүү нэмэнгээ (сүүний хэмжээг өөрийн үзэмжээр тохируулна) зутан болтол хутгана. Болсон шөлөө аягалахын өмнө хар перец бага зэрэг нэмнэ. Хэрэв бага насны хүүхдэд зориулж хийж байгаа бол мэдээж перец нэмэхгүй, давсаа маш бага хийнэ. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгч болно.
Махгүй гэж голохооргүй болдог юм байна лээ.

2 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Намар цагийг онож
Ногооны зутан заагаад л
Цагаан сараар харин надад таарсаныг заана гэдэгт итгэнэм

peakfinder said...

yamar goyo comment ve? za bi hicheeye.