Saturday, August 25, 2007

Hearing Birds Fly: A Nomadic Year in Mongolia

Шувуу нисэхийг сонсохуй: Монголд өнгөрүүлсэн нэг жил (яг үгчилж орчуулсангүй)
Louisa Waugh гэгч aнгли эмэгтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэг жил англи хэл зааж, тэнд үзсэн харсанаа тэмдэглэлээ хэвлүүлжээ. Энэ ном аялалын тэмдэглэл жанраар бичигдсэн номонд олгодог "Ondaatje" шагналыг хүртcэн юм байна.
Шувуу нисэхийг сонсохуй: Монголд өнгөрүүлсэн нэг жил (яг үгчилж орчуулсангүй)
Louisa Waugh гэгч aнгли эмэгтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэг жил англи хэл зааж, тэнд үзсэн харсанаа тэмдэглэлээ хэвлүүлжээ. Энэ ном аялалын тэмдэглэл жанраар бичигдсэн номонд олгодог "Ondaatje" шагналыг хүртcэн юм байна.

Миний хувьд шинэ шинэ олон зүйл мэдэж авлаа. Үүнд:
Цэнгэл сум халх, казах, урайнхай оршин суугчидтай, Ховд голын эрэг дээр байрладаг, хатуу ширүүн уур амьсгалтай гм. Бас тэр эмэгтэйн тэсвэр хатуужлыг бишэрч бас бяцхан атаархлаа. Би угаасаа Улаанбаатарт төрж өсөөд, насанд хүрсэн цагаасаа энд тэндхийн том хот хэсч амьдарч байгаа хүн л дээ. Яахав монголд амрахаараа хөдөө хэд хоног явна л даа. Мэдээж зун тааруулж явдаг болохоор голоос мөс үүрэх, түлээ мод хөрөөдөх, хагалах энэ тэрд дөргүй. Зохиогчийн бичсэнээр бол тэр өөрөө аль болох бие дааж ажлаа өөрөө амжуулах гэж хичээж байжээ.

Хамгийн сонирхолтой хэсгүүд:
1. Хамгийн анх Цэнгэл суманд ирсээд өөр очих газар байхгүй учир сумийн эмнэлэгт түр байрлаж байсан, анх ирсэний дараа сумын төвийнхөөн бараг бүгд ээлж дараагаар зочилж ирсэн. Хүмүүс зүгээр л хаалга тогшилгүй орж ирж аяга цай ууж чимээгүй сууж байгаад гараад явчихдаг.
2. Хэрхэн найз нөхөдтэй болсон.
3. Зуныг хөдөө малчин айлд өнгөрүүлсэн тэмдэглэл: өдөр тутмын малчны хөдөлмөр, өөрийнхөө үнээ бас ямаа саах гэж оролдсон, аргал түүж сурсан, өөр ажилд тэнцэхгүй болохоор хүүхэд дагаж хонь ямаа хариулах ажилд томилогдсон, цагаан идээ хэрхэн хийдэг талаар, бас ямаа самнах, хонь ноослох, эсгий хийх, айраг исгэх, архи нэрэх тухай бага сага алдааг (жишээ нь: шимийн архийг айргаар нэрдэг гэсэн байлаа, миний мэдэхийн таргаар нэрдэг шиг санагдах, эсвэл тухайн нутгийн онцлог юм болов уу? мэдэх хүн байвал хэлж өгнө үү?) эс тооцвол зөв дүрсэлжээ.
4.Урайнхай хурим, наадам, найрын дэг жаяг, наран дээр тоглодог тоглоомууд (би хувьдаа энэ талаар их зүйл мэдэж авлаа). Бөгж нуух гэдэг тоглоомыг дурсэлжээ. Хүмүүс хоёр баг болоод ээлжилж бөгж нууна. Бөгж олж чадаагүй баг, эсвэл бөгжөө сайн нууж сайн нууж чадаагуй тохиолдолд эсрэг баг нь өрсөлдөгч талын хүний гарын шууг сураар ороолгож шийтгэдэг юм байна (хатуу л санагдлаа, энэ талаар сайн мэдэх хун байвал тайлбар хийж өгнө үү?).
Хамгийн гол нь нүүдэлчин малчин хүмүүсийн зочломгтой сайхан чанар, монгол ахуйг байгаа байдлаар нь бас өөртөө тохиолдсон хөгтэй явдлуудыг тун аятайхан дурсэлсэн байлаа.
Төсгөлд нь болхи бичсэндээ хүлцэл өчиж байгаагаа хэлмээр байна. Дээр нь кирилээр Mac дээр бичих хэцүү байна. Орос хэл сонгохоор ө, ү үсэг гаргаж чадахгүй юмаа. Мас хэрэглэдэг хүн байвал туршлагаасаа хуваалцаарай.Яваандаа бичих чадвар маань сайжрах байх гэж найдъя.

7 comments:

БЭ said...

hi, minii blog ruu shagaij setgegdelee uldeesend bayarlalaa, bas link dee hadgasand, bi bas orulchihay, za ingeed bichlegee bicheed baij dee, anh udaa orj baigaa bolhoor bugdii n unshih gej amtarshihaj baina, ene gadaad humuus gedeg chin neg gazar ochood l neg heden sar bolj ireel teriigee nom bolgood l gargachihdag moda tai yumaa. bid hed ch gesen yuugaasaa duthav, bas neg iimerhuu zuil bodood yavj baival ug n te. za ter krill eer bichihin huvid bi huvidaa http://haraduut.googlepages.com/krill.html ene haygaar orj shuud horvuulchihdeg ih amar shuu turshaad uzeerei, za good luck!

peakfinder said...

telmend: manaihaar zochilsond mash ih bayarlalaa. ooroo manai anhnii setgegdel bichsen hun bolj taarlaa. hervee hezee neg cagt uulzval shagnanaa. harin tiimee, humuusiin bichsen nom, temdeglel unshij baihad uzsen harsanaa bichij uldeej baih n' yur n' zov yum baina shuu gej bodogson shuu.

Б.Єсєннэмэх said...

>>> Уншсан ном, үзсэн кино, харсан, сонссон сонин... бүхэнд нь амжилт хүсэе!

bayabaga said...

yamar ch bsan olj unshmaar sanagdlaa...

ter bogj nuuh togloomnii shiitgel arai bish bhaa..zugeer l ner todii tegdeg bh..tuunees bish suraar oroolgovol aimaar yum boloh biz:)

peakfinder said...

manaihaar zochilson hun buhend bayarlalaa. manaihaar dahiad orj garch baigaarai.
bayabagad: suraar oroolgood shuu n' ulaan ereen bolson gej ireed l bichsen baisan daa. bi bas gaihaad l baina.

granola said...

tiim shu ene nomiig unshihad yalanguya Kazakh Uriankhai geed olon undestnuud nutgiin arduudiin hoorondiin haritsaa g.m. ajiglaltaa bichsen ni ih sonirholtoi baisan.

Сүрэн said...

баруун монголын дөрвөд, урианхай зэрэг ястан исгэсэн таргийг айраг гэдэг тул зохиолч зөв бичжээ. төв нутгийн зарим хүмүүс гүүний айрагтай андуурч ойлгоод байдаг...