Саяханыг болтол Шотланд бол Англи орны нэг хэсэг юм гэсэн ойлголттой байлаа. Энэ бодлоо шотланд хүнтэй хуваалцсан бол тун эвгүй байдалд орох байжээ. Яагаад гэвэл Их Британи бол бидний ярьж заншсанаар зөвхөн Англи биш харин Англи, Уэлс, Шотланд гэсэн гурван хэсгээс бүтдэг. Шотландчууд бол гарал үүслээрээ англичуудаас тэс өөр юм гэнэлээ. Өнөөгийн шотландчуудын өвөг дээдэс бол Ирландаас нүүж ирэгсэд болоод (хаанаас ч юм ирсэн) далайн дээрэмчид гэнэ. Бодвол викинг гаралтай улс байсан болов уу. Ямар ч гэсэн 11-р зууныг хүртэл кэлтик овгийн скот хэлээр ярьдаг байсан гэх. Орчин үед хүн амын 30% хувь нь энэ хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн баримт хаа нэгтэй харсан санагдана. Бүгд англиар ярих боловч нутгийн өвөрмөц сонин аялагатай, дасаагүй хүн ойлгоход бэрх. Бас нутаг нутгийн аялга хоорондоо ялгаатай гэх, бидний ихэнх цагаа өнгөрөөсөн баруун хэсгийн оршин суугчид тун өвөрмөц аялагатай юм гэнэлээ.
Засаг захиргааны хувьд Их Британи ба Умард Ирландын Вант Улсын бүрэлдэхүүн хэсэг ч эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо англиас арай өөр. Жишээ нь ерөнхий боловсролын сургуулийн бүтэц өөр, өөрийн гэсэн шалгалтын тогтолцоотой. Шотландад оршин суугч хэн бүхэн болоод Их Британиас бусад Европын холбооны улсын иргэд дээд боловсрол үнэгүй эзэмших эрхтэй. Хөл бөмбөг, рэгби гэх спортын төрөлд шотланд Их Британиас тусдаа баг гаргаж өрсөлддөг юм байна. Одоо ч гэсэн тусгаар улс байгуулах хүсэл сонирхолтой хүмүүс нэлээд бий, тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулах сураг гарч байна лээ.
Ерөнхийдөө англичуудад таатай бус ханддаг юм уу гэж ажиглагддаг. Энэ нь тусгаар тогтнолын төлөөх олон жилийн тэмцэл, түүхээсээ улбаатай болов уу. Энэ жилийн Уимбилдоны аваргын төлөө өрсөлдөж түрүүлчихэж магадгүй гэгдэж байсан шотланд тэннисчин Анди Муррай хөл бөмбөгийн дэлхийн аваргад англи л биш бол хэн ч түрүүлсэн яахав гэж ярилцлага өгч байсан юм гэнэлээ. Хүмүүсийн ааш зан англичуудаас өөр. Илүү нээлттэй хүмүүс санагдсан. Замд таарсан хэн бүхэн бидэнтэй тун найрсаг харьцаж, эртний танилтайгаа таарсан мэт хууч хөөрч байсныг тэмдэглүүштэй. Магад энэ бүхэн мэддэг хүмүүстээ сонин биш байх гэж бодсон ч сэтгэгдэлээ хуваалцахгүй байж төвдсөнгүй. Үзсэн харсанаа дараагийн бичлэгтээ оруулъя.
Tuesday, August 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Дараа Шотландын гэрэл зургуудаа оруулаарай. Миний юбкатай эрчүүдийн зураг олныг авав уу?
Shotland avgai Susan Boyle sayhan delhiig dorguilsan. Barag 10-aad jiliin omno baihaa ted nar tusdaa parlamenttai boloh sanal asuulga yavuulaad bugd shahuu demjisen gesen. Neeree shotlandiinhnii angli hel gej asar hatuu tug tag hiisen yum bilee youtube deerees harhad.
Barimalch
аанхаа, сонирхолтой юм. William Walls санаанд орчихлоо
Гэснээс та Камбирижийн их сургуулийн Номын санд орж зураг аваад тэрийгээ блогтоо оруулна гэсэн яасан бээээээээ
/лаг эрхэлсэн шүү цаадах чинь/
очино очино гэсээр байгаад худлаа болж байх шиг байна даа. уул нь ч сайхан газар шүү тэй. Надаа бусад нутгаасаа илүү ногоон санагдаад байдаг юм. Амралтаараа сайхан далайн газруудаар нь тэнээч ;) real fun
Pearle Deppsu-г дэмжиж байна. Нээрээ тийм нэг бичлэг оруулах амлалт авсан бил үү, яалаа. Эсвэл бид хоёр захиалга өгснөө мартчихаад сүүлдээ тулган шаардлага болгоод бна уу?
Жич: Бас нэг захиалга бий шүү. Мөрдөгч Холмс авгайн гэрт очих яалаа???
Humuusees neleed olon udaa Anglichuud scotland, irland humuusiig jaahan dooguur uzdeg gej sonsoj baisan, her uneniig ni medehgui. Hervee ter unenii huvitai bol anglichuudad durgui baihaas yaahav.
Хааха, Амарсайхан абугай юбкээ алдчаа юу?
Англичуудыг их дээрэнгүй /эзэрхүү гэх юм уу даа/ зантай гэж сонссон юм байна. Тэр нь ч бас нөлөөлдөг байлгүй дээ.
Sain uu? ...Deerengui geheesee iluugeer aemer sonin dotuur tamirtai huniig aimar ajiglaj shinjdeg yum shig sanagdaad baidiin, tegeed ch er ni manaihnii zarim nuhud gadaad zusmiin nuhur harahaaraa baidagaa barih geed baidag neg tiim yum ajiglagdaad baidiin shuu!
Post a Comment