Хүүхдүүдэд маань хамгийн таалагдсан газар Стирлинг цайз (Stirling castle) байлаа. Гаднах хэрэм зарим барилга бүр 1380 аад онд баригдсан боловч 1543 онд онд Шотландын тавдугаар Жэймс хаан одоо байгаа хэлбэр зохион байгуулалтаар нь гүйцээсэн бөгөөд 1930 аад оныг хүртэл цэргийн түшиц газар байжээ. Шотландын тусгаар тогтнолын төлөөх хамгийн чухал тулалдаанууд мөн энэ хавьд болж байжээ.
Цайзын дотор цэргийн хуаран, хаад ихэсийн сууц, том гал тогоо, хаадын хүлээн авалтын том танхим, мөргөлийн сүм гээд нэг жижгэвтэр хотын дайтай юм билээ.
Цайзын хэрэм дээрээс холын бараа сайхан харагдах бөгөөд ойролцоо хадан толгой дээр бидний сайн мэдэх Уиллиам Уоллост (William Wallace) зориулсан дурсгалын цогцолборын цамхаг сайн харагдана. Энэ цамхагийг 1869 онд барьж дуусгасан юм байна. Энэ цамхагт дайчин эрийн хэрэглэж явсан сэлэм хадгалагдаж байдаг гэсэн. Бидний хувьд цаг давчуу таараад тийшээ орж амжаагүй.
Sunday, October 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Би гайхдаг юм. Одоо цагт гангаар кракас угсарч шилэн цамхаг босгосныгоо 70 жилийн эдэлгээний хугацаатай гэдэг. Гэтэл дээр цагийн мод чулуун сүм, цамхгууд 700 жил байгаад л, дотор нь хүн амьдраад л байдаг. Эсвэл дээр үед мэргэжлийн хяналт гэж байгаагүй болохоор тэр юм болов уу?
Сайхан түүхтэй нутаг байна шүү.
Суурин соёл иргэншилтэй хүмүүсийн давуу тал нь барьсан юмаа харьцангуй сайн хадгалж чадах юмаа. 2,3 зууны дараа үргэлжлүүлээд дуусгасан ч байх шиг... Манайд тэгсэн бол дайн байлдааны хөлд үрэгдээд хэцүүдэхээр санагдаж байна.
A.Амарсайхан >> Neeree l boduushtai zuil. Gehdee europiin ulsuud huuchnii barilguudaa ih l tordoj, bainga saijruulj baidagt uchir n' baij medeh yum.
Deehne manai UBiin huuchnii barilguud muudaad nurah gej baigaa bolohoor shine barilga barih shaardlaga garsan yum bilee gej tailbarlasan chin', ugaasaa gadna tald oorchlolt hiihgui dotroos behelj archildag bolohoor europt huuchnii barilga olon shuu dee gej yum meddeg hun helsen shuu.
ZAYA >> Archilgaand l ih uchir baidag gej boddog. Yamar ch barilgiig ter chigt n' hayachihval amarhan balgas bolno shuu dee.
Post a Comment