Соронзон андын хүсэлтийн дагуу өнгөрсөн амралтын өдрөө Лондонгийн хамгийн алдартай хаягуудын нэг 221b Baker Street - ийг зоривой. Эх зохиолд алдарт мөрдөгчийг чухам яг энэ хаягт 1881-1904 онд аж төрөн суув гэж гардаг бөгөөд 1990 онд музей болгожээ. Угтаа энэ барилга 1860-1934 онуудад хөлсний байр байсан гэдэг. Тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, сонин хэвлэл гээд сонирхолтой зүйлсээс гадна зохиолд гардаг хүмүүсээр сэдэвлэсэн баримал гээд үзэж харах юм ихтэй ялангуяа xуучны эдлэл сонирхдог хүнд бол их сонин байх шинжтэй юм билээ. Энд авсан хэдэн зургаа оруулав. Соронзон андад зориулж мөрдөгчийн нэрийн хуудас аваад хадгалчихсан шүү холбоо бариад аваарай.
Monday, May 31, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
За, үнэхээр их баярлаж байнаа.
Миний багын нэг мөрөөдөл маань биеллээ.
Шерлок Холмсийн тухай өгүүллэгүүдийг анх уншаад,
"Лондон хот орвол домогт мөрдөгчийн гэрт нэг очиж үзэхсэн"
гэж бодож билээ.
Бага насны дэврүүн хүэл мөрөөдлийг минь Хүүхдийн баяраар гүйцэлдүүлж өгсөн Та лав шидтэн байх аа.
Сонин эд зүйлс харагдаж байна шүү. Хамгийн сүүлийн хүрэн зандан зүйл юу вэ? Суултуур уу? Хэ хэ
Mash aytaihan tuuh soyliin survaljilga boljee!
Barimalch
Goyo yumaa Bayarlalaa
yamar aztaim bee chi minii tuiliin moroodol anglid amidrah
Post a Comment