Wednesday, October 6, 2010

Ердөө л нэг атом зузаан...


Өчигдөр физикийн салбарын Нобэлийн шалгналын эзэд тодров. Манчэстэрийн их сургуулийн судлаач 51 настай Андреи Геим, 36 настай Константин Новоселов нар графин хэмээх материал бүтээснийг үнэлж шалгаруулжээ. Графин нь нүүрстөрөгчийн нэг атом зузаан нимгэн хуудас бөгөөд маш бат бэх, тунгалаг, бас цахилгаан дамжуулах чанараараа зэстэй дүйцэхүйц, дулаан дамжуулах чанараараа бидний мэдэх бүх материалаас илүү гэнэ.
Шагналын эзэд хоёулаа Оросод төрсөн бөгөөд судалгааны гараагаа тэндээс эхэлсэн хүмүүс юм байна.
Графин хуудсын хэрэглээ компьютерийн хурд, touch screen, нарны зайны технологид хувьсгал гаргана гэж мэрэгжилтэнүүд тооцоолж байгаа аж. Ердөө л нэг атом зузаан гэхээр санаанд багтамгүй байгаа биз. Тэгээд тэр нь нүдэнд яаж харагддаг бол, барьж үзэхэд ямар бол гэсэн асуулт сониуч хүний хорхойг хөдөлгөж хоцров.

2 comments:

Anonymous said...

үнэхээр мундаг байгаа биз,Асар их хөдөлмөрлөсөн байхдаа. эсвэл Оросууд тоо физикийг тал дээр үнэхээр авъястхай юм болов уу. энэ материал ч төмрөөс хэд дахиг бат бөх бас 20% cунадаг уян хатан чанартай гэсэн.

Anonymous said...

Neg sonin deer ed nariin yaj neelt hiiseng goy bichisen baisan. Scotch tapeer ter nuursleg yumiig olon dahin huulj baigaad mash nimgen davhragiig huulj chadsan tegeed sudalj baigaad neeltee hiisen gesen. (naidvartai soninoos unshisan)

Barimalch