Tuesday, May 10, 2011
Сургалтыг амьдралд ойртуулахад...
Хүү маань өнөөдөр хар хүн бид хоёрт дугтуйтай мөнгө тус бүрд нь авчирч өгөв. Юу билээ гэсэн намар хичээл эхлээд удаагүй байхад бизнес сургалтын хичээлдээ гэрийнхэндээ өөрсдийн байгуулсан компанийхаа хувьцаа зарсанд бид хоёр тав таван паундын хөрөнгө оруулсаны ноогдол ашиг гэнэ. Хувьцаа зарсан хөрөнгөөрөө амттан эсвэл бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэг боож баяр ёслолын үеэр сургууль дээрээ зарсан нь их ашиг олсон юм байх. Олсон ашгийнхаа ихэнх хувийг буяны байгууллагад хандивлаад багахан хэсгийг нь хувьцааны ноогдол ашиг хэмээн тараахад оруулсан 5 паунд дээр нь 50% ийн ноогдол ашиг 2 паунд 50 пэнс иржээ. Ингээд хүү маань хувьцаат компани ямар зарчмаар ажилладаг, хөрөнгө оруулалт, ашгаа хуваах гээд олон зүйлийг өөрөө туршиж мэдэж авсан байх юм. Сургалтыг амьдралд ойртуулахын жишээ энэ болов уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Юун хөөрхөн юм бэ?
Тусгаж авбал сайхан санаа байна шүү.
гадаадын сургалт ямар мундаг юм бэ? ингэхээр хүүхэд юм суралгүй яах вэ? манайд хэзээ ийм болноо.
Manai Mongold huuhduud zun hodoo ochij honi haruilj, mori unaj, unee saaj surval mash sain undesnii uhamsariin hicheel bolno doo. Bagdaa tegj uzsen maani suuld gadaadad yavhad ih hereg bolj eldev yums oilghod tus bolson sanagddag.
Barimalch
Нээрээ иймэрхүү монголдоо хэрэгжүүлчихээр сургалт их шүү. Хэдэн жилийн өмнө манай том охин гуравдугаар ангид байхдаа эдийн засгийн үндэс үзэж байна гээд ТВ өмнө орой бүр 15 минут бүтэн долоо хоног суулаа. Бас эхнэр бид хоёр сонин эргүүлж хувьцааны үнэтэй хүснэгт хайчилж өгнө. Хүүхдүүд ангидаа бодит компанидын нэрээр цаасан хувьцаа хийж тойруулан худалдаж тоглоно. Үнийг нь тухайн өдрийн бодит ханшаар бодож цаасан хүснэгт бөглөнө. Тэгээд долоо хоногийн дараа дүгнээд хэний баг хэдийг хожсон, аль баг хэдийг алдсаныг гаргасан. Манай хүний баг жаал алдагдалтай гарч билээ. Аав ээж ч үнэндээ энэ хичээлээс нь юм сурсан шүү, хүүхдүүдэд хэлээгүй болохоос. Тод санаж буй нь саяхан манай охин нэг сүрхий эссэ уралдаанд бичихдээ хэрхэн бүтээлчээр амьд сурсан, тэр үедээ хэрхэн хөөрсөн, эргээд харахад ямар их нөлөөтэй хэрэгтэй байсан гээд жишээлсэн байсан юм. Одоо энэ блогтой холбоод биччихээр санагдав.
Манайд ийм сургалт явуулах гэвэл эцэг эхчүүд яах бол? Тэр багш хүүхдүүдээр тийм юм заруулаад, тийм ашиг олсон. Идсэн уусан гээд хэл ам хийнэ. Юу л болох бол доо?
Алдагдсан коммэнт сэргээлээ.
Жагдаг: Нээрээ иймэрхүү монголдоо хэрэгжүүлчихээр сургалт их шүү. Хэдэн жилийн өмнө манай том охин гуравдугаар ангид байхдаа эдийн засгийн үндэс үзэж байна гээд ТВ өмнө орой бүр 15 минут бүтэн долоо хоног суулаа. Бас эхнэр бид хоёр сонин эргүүлж хувьцааны үнэтэй хүснэгт хайчилж өгнө. Хүүхдүүд ангидаа бодит компанидын нэрээр цаасан хувьцаа хийж тойруулан худалдаж тоглоно. Үнийг нь тухайн өдрийн бодит ханшаар бодож цаасан хүснэгт бөглөнө. Тэгээд долоо хоногийн дараа дүгнээд хэний баг хэдийг хожсон, аль баг хэдийг алдсаныг гаргасан. Манай хүний баг жаал алдагдалтай гарч билээ. Аав ээж ч үнэндээ энэ хичээлээс нь юм сурсан шүү, хүүхдүүдэд хэлээгүй болохоос. Тод санаж буй нь саяхан манай охин нэг сүрхий эссэ уралдаанд бичихдээ хэрхэн бүтээлчээр амьд сурсан, тэр үедээ хэрхэн хөөрсөн, эргээд харахад ямар их нөлөөтэй хэрэгтэй байсан гээд жишээлсэн байсан юм. Одоо энэ блогтой холбоод биччихээр санагдав.
баярлалаа, оргил_хайгч аа :-)
алга болчихсон комментыг сэргээгээд гаргасан нь сайхан байлаа.
blogspot.com нийлээд саатаж сүүлийн хэдэн блог, санал сэтгэгдэлүүд алга болоож зарим нь гарч ирээд ... байв.
хүүхдийн хүмүүжлийн талаар болон бусад сэдвээр сонирхолтой сайхан, авчихаар санаа ихтэй блогуудаа үргэлжүүлээрэй. ижил төстэй санаа элдэв зүйлс гарвал нэмэрлээд байна аа :-)
ZAYA >>Харин тийм, сургуульд биш гэхэд эцэг эхчүүд өөрсдөө амьдралд ойр жишээгээр юм тайлбарлаж өгч байвал...
naraa >>Авах зүйл ч бий бас сэтгэлд хүрэхгүй зүйл ч байдаг юм. Бид сайныг нь тусгаж аваад ажил хэрэг болгож чадвал уг нь манай боловсролын систем тийм муу биш шүү.
Barimalch >> Тэгэлгүй яахав...
A.Амарсайхан >>Нарийн тодорхой дөрэм журам гаргаад ном ёсоор нь хийвэл болно л доо. Сэтгэл гаргах хэрэгтэй юм болов уу.
jagdag>>Бас л сайхан жишээ байна. Харин тийм уг нь бичих хуваалцах юм их л байх юм. Цагт хавчигдаад бичиж амжаагүй байтал мартагдаж орхидог аюул бас бий. Санаагаар болдог бол хэрэгтэй ашигтай туршлагаа нийлүүлээд бодлого тодорхойлдог газарт нь хүргэж нэмэр болмоор санагддаг л юм. Америкийн жишээгээр лобби хийдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ. Мөнгөтэй холбоотой хэд нь муу нэртэй болохоос бодлого боловсруулахад зөв хувь нэмэр оруулдаг нь олон. Их Британид бол төрөөс санхүүждэг ч бие даасан ашгийн бус байгууллагууд байдаг юм билээ. Манайд энэ талаар яадгийг нь мэдэхгүй юмаа. Гэхдээ үүгээрээ туршлага солилцоод бас бус хүмүүст хүргэх зүгээр сууснаас дээр юм гэж боддогоо.
Summer Lecture -д apply хий л дээ. Өөр шиг чинь улс энэ хавиар элбэг. Тал талаас нийлж нэгдээд ганц нэг юм чулуудаад л байх. Бас хэрэг болдог байх өө л гэж санаад ...
Post a Comment