Өчигдөр охин маань цэцэрлэгээсээ нэг хөөрхөн зочин дагуулж ирэв. Эдний ангид Каддлс (Cuddles) нэртэй баавгай бий, хагас бүтэн сайнд уйдаахгүйн тулд хүүхдүүд ээлжилж гэртээ дагуулж харьдаг юм. Каддлс өөрийн жижиг улаан уутандаа солих хувцас, шүдний сойз, бас өдрийн тэмдэглэлтэй ирэв. Хүүхдүүд түүнийг дайлж, зугаацуулж, шүдийг нь угааж, өдрийн тэмдэглэлийг нь хөтлөх ёстой юм. Охин маань ирсэн цагаасаа хойш баавгайгаа гарнаасаа салгасангүй. Унтахдаа хувсацыг тайлаад нямбайлан эвхэж байна (өөрийнхөө хувцасыг ерөөсөө эвхдэггүй хүн шүү дээ). Өглөө боссон цагаасаа эхлээд нялх хүүхэд арчилж байгаа юм шиг л сүйд болов. Энэ бас тэрхэндээ хүүхдэд хариуцлага мэдрүүлсэн их зүгээр санаа юм уу гэж бодлоо.
Өдрийн тэмдэглэлийн хуудаснаас
2 comments:
Танай охин бас зургаа оруулах болж дээ. Шүдийг нь угааж байгаа зураг оруулбал хөөрхөн юм.
Anonymous>> Хэ хэ бид хэд зургаа аваад тавьсан. Шүдээ сайн угаасан гэж өдрийн тэмдэглэлд нь бас бичсэн.
Post a Comment