Sunday, July 10, 2011

Гластонбурийн хөгжмийн наадам

Их Британийн зуныг хөгжмийн наадмууд үгүйгээр төсөөлөх аргагүй. Рок, поп, метал, панк, сонгодог, жаз, ардын язгуур, электрон хөгжмийн гээд байж болох бүх жанрын 116 наадам болдог гэсэн тоо википэдиад байх юм. Хөгжмийн наадмууд өнгөрсөн зууны далаад онд үүссэн хиппи хөдөлгөөнтэй холбоотой. Анхандаа хөгжил бол мөнгө олох хэрэгсэл биш харин олон нийтийн хүртээл байх ёстой гэсэн үзэл баримтлалаас үүссэн гэдэг. Өдгөө хамгийн алдартай Гластонбурийн наадамд дунджаар 3-4 хоног үргэлжилж, 150000 хүн оролцдог гэсэн баримжаа бий. Задгай талбайд зассан 2-3 тайзан дээр 3-4 хоногийн турш дуртай хөгжмөө амьдаар сонсох нь сайхан хэрэг. Энэ жилийн Гластонбурийн наадамд олны танил U2, Beyonce, Coldplay, Pulp, Elbow, Paul Simon гээд (таньдагаас) олон хамтлаг дуучид ая дуугаа өргөж, оролцогчид бороо шавар хайхралгүй сайхан нааджээ.
Наадмын үзэгчдийн сонирхолтой зурагндуудыг интэрнэтээс хуулж тавив (өөрөө яваагүй учир өөр арга байсангүй).





Усны гутал тун чухал гоёо...







5 comments:

baagii said...

boroo shoroog ch bayar bayasal bolgoj hugjilduj chaddag setgeliin tenheetei bna gedeg saihan hereg shuu, tiimee?

A.Амарсайхан said...

Энд тэндхийн ойн наадамд явж байна гэж машинд дээл нөмөрч унтаж зутардаг донтой хүмүүс биднээс өөр байдаг болов уу гэж би боддог байсан. Биднээс илүү донтой хүмүүс байдаг юм байж. Санаа амарлаа. Шалбааган дунд унтаж байна шүү дээ, аан?

ZAYA said...

Энэ шалбаагаасаа майхан саваа авдаггүй хүмүүс юм байхдаа.
Хөгжмийн наадамдаа ач холбогдол өгөөд тоохгүй байгаам байлгүй дээ.

Anonymous said...

iD-gaa ogooj blog jin taalagdlaa nzud blii??

Anonymous said...

bi glastonburyd bsan bol wu tang l uzeh bsan zl zl mongold neg iim goy festival boldogguim baihdaa gehdee ter coke'nbeat playtime ch biluu tiim teneg bish