Би тавдугаар ангидаа эм бэлгийн эс өндгөн эс, эр бэлгийн эс сперматозойд гэж заалгаж байлаа. Харин Өнөөдөр сонины үрийн банкны тухай нийтлэл эр эм өндгөн эс гэж ташаарсан байх юм. Магадгүй онлайн сонин гээд хяналт сул байх л даа гэхдээ л ийм бүдүүлэг алдаа гаргаж болохгүй шүү дээ. Цаашлаад бэлгийн эс болоод хуруу шилэнд бий болсон хөврөлийг сольж холин андуурсан байна. Англи хэл халтар хултар мэддэг хүмүүс хаа нэгтэй нийтлэгдсэн мэдээг сайн ойлгоогүй байж бүдүүн тойм орчуулаад тавьсан бололтой юмаа.
Саяхан л Л.Түдэв гуайн нөхөн үржихүйн тухай өгсөн ярилцлагын тухай бодлоо хэлсэн билээ, гэтэл "Энэ тухай доктор Л.Түдэв “Эмнизмийн үе эхлэх гэж байна. Эхийн эрхт ёс тогтох нь. Хүүхэд тогтоох чадваргүй эр маш их болсон. Эрчүүдийн чалх доройтож байна” гэж ярианыхаа завсарт дурдаад өнгөрснийг саналаа" гэсэн байх юм. Би Түдэв гуайг зохиолч хүн гэж бодсон ойрдоо нөхөн үржихүйн мэрэгжилтэн болсон болтой юмаа. Ямар ч баримтгүй, судалгаагүй ийм айхавтар дүгнэлт гаргаад байхыг "их зоригтой" хүн гэхүү юу гэхэв?
10 comments:
hehe L.Tudev guai yoron zov zuitei yum yaridag hun yaagaad tegsen yum bol doo
Одооны сэтгүүлч нар их мэдлэг муутай болсон юм шиг байгаан. Хачин хачин юм их бичнэ шүү дээ.
Хаха Эрэгтэйчүүд эм тахиа шиг өнгөлдөг болчхож л дээ
Ийм зүй хэвийн болсон шүү дээ МОНЦАМЭ нь хүртэл Үүдэл эсийг Тулгуур эс гэж ярьдаг. Го го хүртэл E.coli гэдэг нян вирус гэж ирээд л бактери/нян/ Вирус/хоруу/ хоёроо ч ялгахгүй аймаар юм бичиж байдаг юм да
oirdoo peakfinder ih idevhtei bichij, namaig unshih yumtai bolgoj, minii setgel zurhiig ezemdej, tarhi tolgoig bayasgaj bna. bicheed baigaarai, bi unshaad baiya...
жинхэнэ ХИ Хи юм даа.
Уур хүрээд бачуурмаар сүүлдээ эвлэрээд гунимаар бүүр байгаад инээд хүрэх ч шиг л юм болох юм даа тиймэрхүү зүйлсийг уншихаар.
nmn
findernz>> Түдэв гуайг буруутгах юу байхав. Хэн ч бай өөрийн гэсэн бодолтой байх эрхтэй юм хойно, харин сонин хэвлэл нөхөн үржихүйн тухай бичихдээ Түдэв гуайгаас ишлэл авдаг нь буруу...
naraa >> Бичих сэдвээ бага ч гэсэн судалж анхан шатны мэдлэгтэй болж байж бичих хэрэгтэй шүү дээ. Зүгээр л хаа нэг гарсан мэдээллийг халтар хултар орчуулаад, хальт ойлгосноо бичдэг нь харагдаад байгаа юм. Нэр хүндтэй сонин ийм байхаар бусад нь ямар бол бодохоос аймаар...
Олхонууд Д.Лхагвасүрэн >>Нэр томьёоны монгол жагсаалт байдаг юм болов уу? Би ч гээд ялгаагүй монголоор олон нэр томьёо мэддэггүй нэг тийм урт жагсаалт хийж авъя гэж бодоод байдаг юм. Монголчилж мэдэхгүй болохоороо зарим сонин сайхныг бичиж чадахгүй өнгөрнө, заримдаа шууд англиар нь тавина. Нөгөө талаар манайд биологийн сургалт их тааруу байна уу даа. Энд бичиж байгаа зүйл бол дунд сургууль төгссөн хүн мэдэж байх ёстой энгийн юм шүү дээ.
baagii >>Уншигч олдвол бичээд л байна шүү дээ... Хүмүүс бодлоо хуваалцахгүй болохоор хэнд ч хэрэггүй юм бичээд байгаа юм болов уу гээд болимоор санагддаг ш дээ.
Дeстини >>Инээх ч хэцүү, уйлах ч хэцүү эд байгаа биз...
nmn >> Яг үнэн..
Дээд сургуульд харин ч Сайн заадаг. Харин муу оюутан гэж бий. Нэр томьёоны олон толь бичиг бий шүү дээ. Бас оксфордын тольд олон үг орчуулагдаж орсон
Дунд сургуульд гээд бичсэн чинь энэ Автоматаар засагч дээд болгоод явуулчихсан бна шүү :)
E.coli-ийг Е төрлийн вирус гэж бичсэн байсан нь санаанд орлоо, юу ч гэмээр юм, хэлэх ч үг олдохооргүй...Та идэвхитэй бичиж байгаарай, бидэн шиг залуучууд саналаа хуваалцах гэхээр уншсан мэдсэн дуулсан маруухан, туршлага бага болохоор уншихаас цаашгүй юм, түүнээс хэрэггүй юм бичиж байгаа хэрэг биш шүү.
Post a Comment