Энэ завгүйгээс гөөмөн их залхаж байнаа. Ерөнхийдөө хувийн зохион байгуулалт тааруу хүн болохоор завтай байх нь ховор л доо, гэхдээ сүүлийн нэг хоё долоо хоног юу вэ л гэмээр болчихлоо.
Ажлын хувьд бид хэд нэг төсөл бичээд хэдэн цаас олж авсан юм. Тэр хэдэн цаас нь яг тийм хүмүүстэй хамтарч ажилла гэсэн болзолтой бөгөөд нөгөө хамтарч ажиллах хүмүүс маань өдөр болгон элдвийн юм асууж бичиг цаасаар дараастай. Маргааш би гэдэг хүн хүрээлэнгийн сэминарт presentation тавих юм. Тэрэндээ бэлдэнэ гээд гэртээ суугаа хүн ингэсгээд ажил хийдүүлж сууна. Хэ хэ оюутан байхдаа шалгалт дөхөхөөр хичээлээс өөр юу л байна хийх сонирхолтой болчихдог зан бас намайагаа орхиогүй бололтой.
Өнгөрсөн долоо хоногт хүүгийн сургууль дээр "Young musician of the year" гэдэг хөгжмийн уралдаан болов. Хүү маань оролцсон болохоор бид очиж үзлээ, охин ахыгаа дэмжиж монгол (буриад) дээлээрээ гоёв. Уралдааны сүүлийн шатанд шалгарсан хэд тоглож байна, зарим нь мэргэжлийн хөгжимчинөөс дутах юм алга. Хүү яахав морин хуураа үүрээд очсон, гуравдугаар байранд орлоо. Хүү маань тийм авьяаслаг хөгжимчин биш л дээ, ер нь бол хөгжмийн сонггол муу талдаа, гэхдээ морин хуураа тоглох дуртай. Бусдаас онцгойрсон авьяас байхгүй ч зүтгэл бас морин хуурны аялгууны сайхан ингээд юм дуулгаад байдаг юм. Концэрт дуусаад орой гэртээ ирсэн хойноо би гараа хугалчихсан юм шиг байнаа гэж авдгийн. Юу билээ гэсэн өдөр сагс тоглож байгаад гараа эвгүй дараа уначихсан одоо өвдөөд байна гэх, үгүй чи тэгээд яаж морин хуур тоглосон юм бэ гэсэн, тэсэхгүй юу гэнэ. Хөөрхий дөө, муу хүүгээ хичнээн өрөвдөв. Маргааш эмнэлэгт үзүүлэв, бугуйгаараа яс хугарсан бас үений гэмтэлтэй. Шохой тавиад дахиж ирж MRI д харуул гэнэ. Өчигдөр үзүүлсэн чинь үений гэмтэл чиг тавиад эдгэхгүй тул дөрөв дэх өдөр хагалгаа хийнэ гэж байх юм. Ийм хагалгаа 6 сар болж байж л бүрэн эдгэнэ, ядаж байхад баруун гар нь, 2 сарын дараа сургууль төгсөх шалгалттай байдаг яадаг шүү юм байгаа юм.
Өчигдөр ийм мэдээ дуулаад яая гэж байтал охин нэг урилга авчрав. Эдний анги энэ улиралд эртний Египэтийн тухай үзэж байгаа юм. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад өөрсдөө жижиг музеи хийсэн тэрийгээ эцэг эхээ урьж үзүүлэх гэж байгаа юм байна л даа. Тэр нь бас маргааш, би нөгөө айхавтар presentation тэй, хар хүн хүүтэй эмнэлэг дээр өнжих болчихоор хэн ч очиж чадахгүй гэсэн, охин маань ээжийнхээ цээжинд нүүрээ нааж байгаад нэг их уйлав. Үгүй бас охиноо баахан өрөвдөв. Хүний газар бас хэцүү юмаа, гэртээ байсан бол хөөе тэр минь энэ минь гээд хамаг юм уур уцаар, уйлаан майлаангүй амжихгүй юу.
Аа тийм энэ бүтэн сайнд охины төрсөн өдөр. Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэдэг тоглоомын газар захиалга өгсөн, бас бэлэг, торт, ирсэн зочиддоо өгөх жижиг бэлэг гээд ажил бас байнаа.
Өнгөрсөн бүтэн сайн нээрээ эндхийн ээжүүдийн баяр байсан. Миний муухай охин ээждээ ийм мэндчилгээ хийж өгсөн. Үгүй нээрээ эд яасан хурдан өсч байнаа?
9 comments:
Хөөх ёстой хамаг юм давхацсан байнаа. Яанаа хүүгийн гар яасан хэцүү юм бэ? Ёстой ийм үед л хүний нутагт ганцаардахыг мэдрэнэ дээ. Охиныхоо арга хэмжээнд ажлын найз нөхдөөсөө ч болсон гуйгаад очуулаад ганц зураг ч болсон дараад өгөөч гээд гуйж болохгүй юу. Хүүгийнх нь гар хурдан эдгээсэй.Ийм сэтгэл санаа тогтворгүй хэцүү үед юм бичих гэхээр толгойд юу ч орохгүй шал өөр юм хиймээр санагдаад байдаг юмаа.
Tanai huu tesch morin huuraa darsaniig bodohod emchilgeegee daahaar tom huu bololtoi, mundag yumaa. Ohiniihoo muzeig uzej amjihgui bas hetsuuye. Gehdee ohin chini oilgoson bailgui dee.
morin huur togloh ih l durtain bn daa te ovdoj bsan ch teseed bur 3 bairand orno geged :) mundag huu yumaa.....harin tiime yadaj nzuudasa ch yumuu guigaad ohin deeree ochuulval te...
тэсээд морин хуур тоглосон гэсэн чинь шууд нулимс цийлэгнэж байна шд. Охин чинь хөөрхөн бэлэг өгчээ.
Тэсэхгүй юү... Эр хүний үг дээ. Тэгээд бас 3 дугаар байранд орчихсон байдаг. Хурдан эдгэрээрэй.
morin khuurtai, buriad deeltei ta naraar baharhaj bainaa. Huu mundag baina shuu. Bi nutagtaa ochihooroo huugee morin huuriin duguiland yavuulna gej tuluvluj baigaa
zarimdaa yaalt ch ugui baahan um davhtsdag shuu
Заримдаа нутагтаа байгаа би ч юмаа зохицуулж чадахгүй юмаа,
Хүүгийнх нь гар хурдан эдгээсэй.
Морин хуураа улам сайн хөгжимддөг болоорой гэж дамжуулаарай.
Яааасан хөөрхөн юм бэ хүү нь, ёстой л эр хүн дээ. Ясны сийрэгжилт залуужсан гэдэг үнэн бололтой. Би гэхэд саяхан зургаа авхуулсын ээжтэйгээ тэгсэн ээжийнхээс илүү сийрэгжилттйэ гэсэн. Ээж нааг за чи надаас хөгшин болсон шүү гэж шоолсон, бас кальци авч өгсөн.
Гадаадад байдаг монголчуудынхаа блог унших их сайхан байдаг. Манай блогчид үнэхээр сайхан хүмүүс байдаг шүү. Бахархмаар. Хүү нь хурдан эдгэх байхаа, охиныг нүүрээ нааж уйлсан гэсэн чинь дотор сонин болдог бээшд.
Ээ ингээд бүх юм давхацсан юмуу баларсан юм.
Нээрээ оюутан байхад шалгалт дөхөхөөр л нээх гэгэлзсэн бүн болдогсон ёстой хичээлээс бусдыг хийж байгаам даа тэгээл маргааш өглөө нь яг шалгалтын өмнө сургууль дээрээ нэг чухал царайтай хүн дэвтрээ бариастай кк
Post a Comment