Sunday, May 13, 2012

Сэтгэгдэлийн цэнзүр, Тоска бас бялуу




Өчигдөр миний өмнөх бичлэгт нэрээ нуусан эрхэм намайг болоод энэ блогийн зочдыг бүдүүлгээр хараасан сэтгэгдэл үлдээснийг арилгав. Арилгасны учир нь таны санаа зөрүүгийнх биш харин бүдүүлэг авирласных тань юм шүү. Хэн нэгэн үл таних этгээд айлд орж ирээд гэрийн эзэд болоод зочдыг нь хэл амаар доромжлоод байвал хөөгөөд гаргах нь зөв биз дээ. Үнэхээр өөрийнхөө санаа бодлыг бусдад хүргэе гэж бодож байгаа бол бүдүүлэг хараал хэрэглэхгүйгээр сэтгэгдэл үлдээх боломж нээлттэй шүү.

Өнгөрсөн долоо хоногт эндхийн театрт Пуччинигийн Тоска дуурь үзэв. Хар хүний ажил дээр билетний сугалаа явж, манай хүн билет хожиж, Нью Иоркоос гарсанаас хойш анх удаагаа театрийн бараа харав. Тоска Пуччинигийн хамгийн алдартай дууриудын нэг. Уг нь 19-р зууны эхээр Напалеоний үеэс сэдэвлэсэн ч энд Муссолиний дарангуйллын үеийн Итали болгон цомнол найруулгыг өөрчилсөн нь бас сонин байлаа. Марио-д дуулсан тенор сайхан хоолойтой ч Тоскад дуулсан бүсгүй санаанд хүрсэнгүй. Энэ бас учиртай, би Мария Калласын студийн бичлэг бүхий СД сонсдог нь амьд дуулсаныг голдог болгодог бололтой. Энд Мария Калласын Тоска"Vissi d'arte" дуулсаныг оруулав.


Хоёр долоо хонoгийн өмнө нэг ийм бялуу хийж идэв. Би ер нь амттанд тааруу, бялуу хийж чаддаггүй юм. Зул сарын баяраар хамт ажилладаг хүүхэн бялууны жортой ном бэлэглэснийг туршсан нь энэ.



Lemon semolina cake
Жор:
125 гр зөөлөрсөн цөцгийн тос
125 гр элсэн чихэр (чихрэнд тааруу би 100 гр-ыг л хийсэн)
125 гр нунтагласан бүйлсний самар (ground almond)
125 гр нунтагласан амуу будаа (Энэ орчуулга зөв эсэхийг мэддэггүй ээ. Болор толь амуу будаа хүүхдийн будаа гэсэн байна, минийхээр бол бараг нунтагласан шар будаа гэмээр. Хүүхдийн будаа цагаан байдаг харин semolina болохоор шаргал өнгөтэй. Мэдэх хүн байвал залруулаарай.)
3 ширхэг өндөг
30 мл орчим сүү
1 ширхэг нимбэгний шүүс, бас үрсэн хальс
Цайны хагас халбага ванилиний extract
1 цайны халбага хоолны сод...

Цөцгийн тосоо элсэн чихэртэй нийлүүлж хутгана.


Цөцгийн тосны шаргал өнгө цайхад нь нунтагласан бүйлсний нунтагаа нэмнэ.


Дараа нь өндөгөө нэг нэгээр нь нэмж хутгана.

Тэгээд сүү, ванилиний extract, нимбэгний сүү бас хальсаа нэмнэ.
Шигшсэн semolina нунтагаа хийж нийлтэл нь хутгана.

Хэвээ тосолж бялууны холимогоо хийгээд 170 градуст 40-50 минут жигнэнэ.


Нэг ийм болов амт нь дажгүй... Нэг их ажиллагаа орохгүй бас дээр нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй сайн талтай.

Анхны оролдлого гайгүй болсонд урамшаад өнөөдөр шоколадтай бялуу хийхээр төлөвлөсөн байгаа. Аятайхан болбол мөн жорыг нь хуваалцанаа.

5 comments:

би said...

идмээрийнаа, яааасан мундаг ийн, анхных гэхэд маш сайн болсон байна, гоё харагдаад байна

chuups said...

goeiin be, haraad olschihloo

peakfinder said...

Бөбөг >>> Боломжтой бол туршаад үзээрэй. Янз бүрийн нарийн ажиллагаа шаардахгүй аятайхан болдог юм байна.
chuups>>Шуудангийн хаягаа өгч бэлгээ авахгүй юм уу...

Anonymous said...

turshij uzeh gsn suuni hemjeeg meddggyie. bolomjt bol harad uguch. bayarlalaa

peakfinder said...

Анон>> Өө уучлаарай нээрээ сүүг нь орхигдуулсан байна. 30 мл орчим сүү орно.