Түрүүний бялуу дажгүй болмогц бөөн урам ороод тэр эрчээрээ шоколадтай бялуу хийв.
Rich Chocolate Cake (Шоколадны баялаг бялуу гэж орчуулах уу)
Жор:
160 гр дор хаяж 70% какаотай шоколад
160 гр цөцгийн тос
160 гр нунтагласан бүйлсний самар (almond)
120 гр элсэн чихэр (би бас л хасаад 100 гр хийсэн)
4 ширхэг өндөг
Халуунд тэсвэртэй саванд шоколадаа жижиглэж хийгээд дөнгөж буцлах төдий усанд хийж хайлуулна. Нэг их хутгах хэрэггүй...
Шоколадаа бүрэн хайлангуут нь цөцгийн тосоо жижиглээд нэмж хийнэ. Цөцгийн тосоо хайлж эхэлтэл нь хутгаж болохгүй. Хайлаад ирэхээр нь зөөлөн хутгаад галаа унтраана.
Өндгөө шар цагаанаар нь ялгана.
Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгана.
Элсэн чихрээ нэмж дахин сайн хутгана.
Өндөгнийхөө шарыг нэг нэгээр нь хайлсан шоколад, цөцгийн тосондоо хийж хутгана.
Хөөсрүүлсэн өндөгний цагаан элсэн чихрийн холимогоо шоколад уруугаа нэмж, халбагаар зөөлөн гурил зуурч байгаа мэт хутгана. Их хүчтэй хутгавал өндөгний цагааны хөөс үгүй болоод бялуу чинь сэвсгэр биш нягт болно.
Хамгийн сүүлд нунтаг бүйлсний самраа (ground almond) нэмнэ.
Бэлэн болсон зуурмагаа тосолсон бялууны хэвэнд хийж 180 градуст 25-30 минут жигнэнэ.
Хар хүний төрсөн өдөр таарсан тул охин ингэж чимэглэв. Амт дажгүй ч бялуу маань жаахан нягт болчихсон. Ширүүн хутгачихсан бололтой... Зүссэн зураг авч амжаагүй байтал зураг авчихмаар бялууны хэсэг үлдсэнгүй.
6 comments:
hehe, gyals mashindaj dee...
Guril eroosoo oroogui yumuu?
Grammaa yaj hemjdeg ve jijig jinluur heregledeg uu? Bi avah geed gaihaal bgaan.
huuh gurilgui cake hiine gej bas bdag bjee
Би одоо baking-ээс хол нэг бодлын бараг амар сайхан байнаа. Монголд байхдаа духовкоо шаттал нэг хэсэг торт хийдэг байж билээ. Нөхөр дахиж духовка авч өгөхгүй гэж тас гүрийсэн шдээ. Гэхдээ гандан буурахгүй ээ энд японоос баахан тоортны ном цуглуулж аваад явна даа. Би бүр baking-ны өвчтэй болж байх шиг байна лээ. өөрөө хийхгүй ч гэсэн хүн амьтны хийж байгаа youtube бичлэг пост үзэж кайф авдаг болчихсон шд. Надад бараг 100-аад baking-тэй холбоотой блог байдагийн. Бас номын дэлгүүр орохоороо тийм ном хайгаад давхичихдаг юм.
Өө таны бялуу ёстой гоё болжээ. Хааяа амралтаараа хийж байгаарай.
zaa ene chin eruusuu guril oroogui minii diettai zohitsoh saihan cake bn bashiilaa
Харин тийм, гурилгүй жор...
Яахав тэгээд гайгүй болохоор нь урам ордог юм бна...
soulmate>> Манайх нэг тийм жижиг жигнүүртэй. Цөцгийн тосыг болохоор тэдэн гр гээд гаднах цаасанд нь тэмдэглэчихсэн байдаг түүгээр нь зүссэн...
Post a Comment