Wednesday, June 27, 2012
Олимпийн таамаг
Washington post сонинд өнөөдөр олимпийн жүдо бөхийн тэмцээнд медаль хүртэх тамирчдын тухай таамаг гаргажээ. Энэ жил япончууд их ширүүн үзэх төлөвлөгөөтэй байгаа, яагаад гэвэл өөрсдийн бий болгосон спортоос маш цөөхөн медаль Бээжинд авсан. Нөгөөтэйгүүр жүдо бус мэхээр оноо авах нь олширсон бөгөд энэ жилээс цэгцэлж дүрмээ шинэчилсэн гэсэн байх юм. Шууд хөл авахыг хорих гээд байна уу гэж би ойлголоо, тэгсэн нөгөө муу санаатай хүн чинь энэ манай тамирчдыг хэлээд байна уу гэж хардав.
Ямар ч гэсэн манайхаас Уранцэцэг (48 кг) хүрэл, Бундмаа (52 кг) мөнгө, Цагаанбаатар (66 кг) мөнгө авна гэж таажээ. Зөвхөн жүдогоос гурван медаль гэвэл ямар ч гэсэн манайхан овоо олзтой ирэх дэг шүү.
Харин USA today сонины хамгийн сүүлийн таамгаар Цагаанбаатар алт, Бундмаа мөнгө, Сэрдамба хүрэл медаль авна гэжээ.
За одоо тэгээд дээлийнх нь захыг мушгиад л байж дээ.
Labels:
London 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Харин тиймээ уг нь медальтай ирвэл Бээжингийн алтнуудаа бататгана даа. Авна даа авна манайхан.
Олимп очиж үзнэ биз дээ.
Japanii emegtei judochid sain baigaa. Eregtei ni medehgui ee. Olymp-d oroh tamirchdaa shalgaruulah japanii avargad olymp-d oroh erhee avsan tomchuud ni shine shine huuhduuded yalagdaad baisan.
хөл авах чинь 2008 оны олимп дээр л хориотой болчихсон байсан уу гүй юу
Тэмээчин бүсгүй >> Ерөөл бат оршиг ээ..
Anonymous >> Ямар ч гээ олон алт авах зорилт тавьсан гээд энэ нийтлэлд бичсэн байсан шүү.
Бороо >>Энэ сонины нийтлэлд энэ жилээс гэсэн байх шиг байсан. Бээжинд ямар байсныг нь сонирхсонгүй ээ хө.
Heden medali avchih yumsaan...
Post a Comment