Аймаар сүртэй гарчиг байна уу? Хүмүүст тэгэж санагдахгүй байх л даа, харин манай гэр бүлийн хувьд том өөрчлөлт гарах гээд л. Хүү маань оюутан болоод гэрээсээ нүүх гэж байгаа юм. Уг нь цагийн зайтай Эдинбүрг-д (би өөрөө өдөр болгон явдаг) гэсэн ч өдөр болгон харахгүй ярихгүй гэхээр тийм. Охин анх дуулаад би ахтайгаа хамт явна гэж баахан дэвхэрсэн. Хөөрхий минь ганцаараа хэцүүдэх байх даа.
Хүүгийн хувьд бие дааж ганцаараа амьдарна гэхээр сайхан байх шиг. Би ч гэсэн тээр жил хоног тоолон байж гэрээсээ явж байснаа санадаг л юм. Ээж аав маань бас над шиг хямарсан болов уу? Муу дүү минь эгчийгээ санасан л байх даа.
Би нээрээ нялцаахай байгаа биз. Миний ажилладаг хот уулзъя гэвэл өдөр бүр болно, утас интэрнэт байна, тэр хүүхэд чинь өлсөөд байвал хагас бүтэн сайнд гүйгээд л ирнэ ш дээ, юун сүртэй юм гэж ирээд дотоод хүн загнах. Өдөр тутмын уулзах ярихдаа биш хүүхэд насаа үдэж их амьдралын босгон дээр ирсэн болохоор нь ингэж догдолж бас санаа зовж яваа юм байлгүй дээ хөөрхий. Амьдралаа гэж...
6 comments:
Tom uurchlult bailgui yaahav dee and mini, sanaa zovolgui yaahav. Huuhduud maani oyutan bno gedeg bidni huvid ih tom mission shuu dee. Az bhod mini huu ene hotiinhoo colleged orj bgaa, hajuud bgaa bhoor ih saihan bgaa, gol n bairnii zardal hemnene hehe. Gehdee udahgui bas l gereesee yavna daa, ter yed hetsuu l bh bh.
Canadaas.
Нас сургуулиа дагаад явах нь жам боловч яг өөр дээр тулахаар хэцүү асуудал байлгүй яахав.
Ямар хурдан том болчихов оо? Энэ хүүхдүүд гэрлийн хурдаар том болоод байх юмаа.
Энэ коммент бичихэд verification code хийдэг юмаа алга болгочих тэгэх үү. Би хэдэн удаа ноцолдож байж арай гэж орууллаа.
Миний охин бас явах гээд л байдаг. Сананаа, яадаг юм байгаан.
Canadaas>> Энэ хавьдаа үлдэх болов уу гээд битүүхэн горьдсон ш дээ уг нь. Зардал энэ тэр их болдог юм байнаа.
ZAYA >> Хэцүү л байдаг юм байна.
naraa >>Хэлээд юу гэхэв..
Arsun >> Охин чинь бас хол явах гэж байгаа юмаа даа...
Post a Comment