Monday, October 15, 2012
"Дэлхийд байхгүй гайхамшиг"-ийг зөвхөн монголоос...
(Гарчгийг хашилтанд хийсэн болохыг анхаарна уу?)
Егөөдөлгүй монгол гайхамшиг олон бий, маргах хүн гарахгүй биз. Харин хэвлэлээр хаана ч байхгүй гайхамшиг гэж худлаа сурталдах, бусдыг төөрөгдүүлмээр мэдээлэл түгээх явдал улам нэмэгдээд байх шиг. Тэдний хэлж ярьж байгааг нягталж залруулдаг газар хүн гэж байдаггүй бололтой. Би саявтар уншсан хоёр ярилцлаганд залруулга хийж илүү амалмаар санагдаад болдоггүй ээ.
Эхнийх нь хорт хавдар эмчилдэг ид шидтэй цайны талаар нэг ийм ярилцлага байх юм. Гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй гурвалжин будаатай цай дотооддоо үйлдвэрлээд Япон уруу экпортлох гэж байгаа компанийн технологичийн яриа юм байна. Хальт харвал яах аргагүй сайхан мэдээ. Мэдээж дотооддоо юм үйлдвэрлэж гадагшаа зарна гэдэг эдийн засгийн хувьд, мөн нэрлэж байгаа сайн чанарууд нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гээд.
" “Шимт” гурвалжин будааны цайнд төрөл бүрийн эрдэс бодис, уураг, антиоксидант нэгдэл ихээр агуулагддаг. Тиймээс цусан дахь холестриний хэмжээг бууруулж, цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Инсулины нийлэгжилтийг сайжруулан, сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Тиймээс сахарын өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Хүний биеийн бүдүүн, нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж илүүдэл жинг багасгана. Өдөр тутам уудаг цай шигээ тогтмол хэрэглэвэл биеэс хорт бодис гадагшилж нүүрний арьсыг толигор болгодог. Мөн хүний биеийн дархлааг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Манайд зарагдаж байгаа бусад төрлийн гэдэс цэвэрлэдэг цайнууд дандаа гаднаас орж ирж байгаа. Тиймээс гэдэс цэвэрлэдэг гэсэн ерөнхий нэрээр л авч хэрэглэж байгаа болохоос ямар үйлчилгээтэй гэдгийг тэр болгон мэддэггүй. Харин дотооддоо үйлдвэрлэж байгаа энэ цай монгол, орос заавартай. Кофейнгүй учир орой унтахын өмнө ууж болдог. Хамгийн гол давуу чанар нь гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хүний биед сайн нөлөөтэй гэдгийг нь туршилтаар баталгаажуулсан байгаа. " гэсэн байх юм. Харин энэ бүх шинжийг тавхан хүн дээр туршиж тогтоожээ. Таван хүн оролцсон судалгаа дээр дурдсан шиг тийм олон үзүүлэлтээр сайн үр дүн гардаг нь бас л сонин. Тав гэдэг чинь статистик ч хийж болохгүй жижиг тоо шүү дээ. Уг нь сайхан амттай цай, гурвалжин будааны ийм ийм чанар бий, цайны найрлаганд орсон учраас эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ гээд л хэлчихсэн бол болох байлаа. Магад тэр цай нь үнэхээр гайхам чанартай байхыг үгүйсгэж бас болохгүй л дээ. Туршилтаар батлагдсан гэж хэлэх эрхийг дор хаяж зуугаас дээш хүн оролцсон судалгаан дээр тулгуурлана шүү дээ. Нөгөөтэйгүүр өөрсдөө гурвалжин будаагаа гаднаас авчирдаг мөртлөө (хаанаас авчирдагаа дурдаагүй байна лээ) бусдыг компаниуд гаднаас цайгаа оруулж ирдэг гэж шүүмжилсэн байгаа юм. Гадаадын түүхий эдийг тэнд нь хольж цай хийх, монголд авчирч хольж цай хийхийн ялгаа нь юунд байхыг сайн ойлгохгүй л байна.
Манайхаан гэж сая сая хүн орсон судалгаан дээр тулгуурлаж гаргасан вакцинийг эсэргүүцээд л сүйд болдог хэрнээ, таван хүн дээр хийсэн туршилтны үр дүн сайн байсан гэхэд нь ямар ч асуулт тавилгүй хүлээж аваад л, сонин дээрээ дурайтал нь хэвлэх...
Удаах нь ардын жүжигчин Ш. Чимэдцэеэгийн ярилцлага. Чадалтай хоолойтой сайн дуучин гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Харин 3 октав дамнасан дуу дуулаад интернетэд тавьсан хүн дэлхийд байхгүй гэдэг нь бас л уншигч манийгаа басамжилж байгаа юм шиг дуулдав. Ердийн ямар нэг сургуулилт хийж байгаагүй хүн 1-1.5 октав ноот дуулж чадна. Харин дуучны сургуулилт хийсэн хүн 2.5-3 болгох боломжтой. Дөрөв түүнээс дээших нь харин ховор юм гэнэлээ. Гурав ба түүнээс дээш октавын цараатай дууны жишээг нэрлэвэл:
Mariah Carey 5 октавын цараатай хоолойтой. Түүний дуулсан Emotion дуу 4 октавын ноот агуулдаг. David Bowie -ийн Fame дуу мөн 4 октав дуугардаг. Rihanna -ийн Pon de Reply, Chrisette Michele -ийн If I had my way дуу тус тус 3 октавын цараатай. Эдгээр дуунуудыг интэрнэтээс амархан олж болно. Цаашлаад 4 октавын цараатай дуучдын заримаас нь дурдвал: Kate Bush, Michael Jackson, Freddy Mercury . Гуравтай нь: Amy Winehouse, Annie Lennox, Cher, Tina Turner, Whitney Houston, Maria Callas etc. Миний ойлгосноор олон октавын цараатай, сонсогчдын чихэнд наалдахуйц дуу бичих нь харин хэцүү гэдэг. Олон өнгө дээш доош явахаар чихэнд уянгалаг сонстох тал дээрээ тааруу болдог гэсэн. Тэр утгаар нь авч үзвэл дууг бичсэн Жанцанноров гуай мундаг. Дуулсан Чимэдцэеэ нь мундаг боловч дэлхийд ганцаараа биш. Манайхан миний дууг магтахгүй байна гээд жаахан гомдоллосон маягтай ярьсан байна лээ.
Хэт дөвийлгөх гэдэг харин ч сайхан уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуулж мэдэх аюултай. Уншигч сонсогчдоо хөгжмийн боловсрол муутай гэж дорд үзээд ч байгаа юм шиг, зүгээр нэг ийм бүтээл хийлээ, 3 октавын цараатай дуу би өмнө нь дуулж байгаагүй юм гээд л ярьсан бол өөр хэрэг ш дээ. Уг дуучны хоолойн чадалтай маргаад байх хүн угаасаа ховор биз дээ.
Миний багад биеэ худлаа магтах муухай гэж сургадагсан. Өнөө тэр сургааль мартагдсан бололтой.
Labels:
Music,
Илүү ам,
Шинжлэх ухаан
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Бүдүүн ширхэгтэй гурил эсвэл будаа угаасаа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Ингэснээр хоол сайн шингэнэ, тэгвэл өтгөн сайн ялгарна, тэгвэл бодисын солилцоо сайжирна, тэгвэл нүүр ам цайрна, тэгвэл нүүрэн дээр юм гарахаа болино. Цаашлаад дээр дурьдсан бүх шинж тэмдэг илэрнэ. Энэ чинь наад захын хүний л мэддэг зүйл баймаар юм. Гэтэл манайхан хэт харанхуй бүдүүлэг байна, эсвэл мэдээлэлгүй байна. Тэрэн дээр нь дөрөөлөөд эсэн бусын хүмүүс эсэн бусын юм яриад эсэн бусын бизнес хийчих юмаа. 12 сард аймаар гамшиг болно дэлхий сөнөнө монгол гэртэй хүмүүс л амьд үлдэнэ гээд гэр, лаа, шүдэнз, лаазалсан хүнсний бизнес өргөжиж байгаа юм байхаа цаана чинь. Сонсонгуут уур хүрээд арай ч дээ ийм юманд итгээд гээд цаашаа багтраад үг гарахгүй байна өө.
Burhangui gazriin bumba galzuurna gej iimerhuu zuilsiig heldeg bolov u?
sain baina uu? tanii blogiig unshih durtai, anon bna, shinjleh uhaanii ul suuritai bichdeg uchraas unshih durtai. onoodor manai yerunhii said zuragtaar uran, uranii shar nuntag bol ayulgui gej yrilaa. ene odoo ard tumnee medleggui dalimduulj doromjilj baigaa hereg bizdee. ta ene talaar bichleg hiivel ih bayarlana, tanii blogiig unshdag humuus ch medeelel olj avah baih... tand bayarlaa (zugeer sanal shuu:))
Gkk, h tiimee saya hed honog MOngol yawaad delhiid gantshan MOngol gaihamshig gedeg ug ih sonsogdson shuu. Chimedtseeye guain yariltslaggiinuhgcigdur unshaad tantai adilhan bodol tursun. Ard tumnee medleggui gej bodotsgoogd ene humuus ingej yariad baigaa ym blgui dee. medelggui bhaas yaahaw dee, Naraagiin suuld bichsn bichlegiig unshaad uur hursii shdee Erunhii bolovsrol n shavhain deer userchiheer yaahiin be, TV-r hund medleg bolchihoor ym neg garahgui. ter 12-21nd delhii sununu gd laa, chudenz, Mongol geriin modnii une 2-3 dahin ussun baina lee. Naimaachid n deer n davs nemeed heden geree zaraad, mahnii chenjuud n zud bolno heden malaa hurdan zar gd hamag maliig hyamd uneer awaad baigaa suragtai baisn.
yer ni ihenh humuus olonhid zoriulj iimerhuu yariltslaga ugdug bhaa gej bi boddog. Olonhi bolohoor sonind yarisan bolon TV-eer reclamdsan bolgond itgedeg. Iim itgemtgii olonhios ashig unagadag gej hardaj baina
giliin hatan hartai muu shaar hunuusiig azaatuulad baihiin kkk
Сайн байна уу, их гоё мэдээлэл сайтай, логик холбоотой бичлэг оруулах юмаа. Энэ үнээн. Худлаа юмыг мянга дахин ярихаар үнэн болно гэдэг шиг, хүмүүс болсон болоогүй дахин дахин яриад байвал олонх итгэнэ гэж боддог бололтой. Энэ олон лам, бөө, мэргэч төлөгч,бясалгагчид, лектор гэж өөрийгөө нэрлэгсэд яагаад гараад байна вэ гэхээр социализм задран унаснаас хойш хүмүүст ямар нэгэн юманд итгэх үнэмших (үзэл баримтлал олох ч гэх юм уу) шаардлага гарч ирсэн. Тэрэн дээр нь тулгуурлаж ийм ашиг завшаан хайгчид олшроод байгаа гэж боддог шүү. Ярьж байгаа хүмүүс нь өөрснөө мэдлэггүй болхоор (Чимэдцэеэ яг ингээд дуучдыг хэдэн октав дуулдаг гэдгээр нь жагсааж чадахгүй байх гэж бодож байна.) хүмүүсийг бас тийм гэж бодоод, тэрэндээ өөрснөө итгээд яваад байдаг байх даа. Харин тэр 100 эрхэм гэдэгт орсон Ж.Оджаргалын ярилцлага их таалагдсан шүү. Бүүр ясны бизнесмен, хамт олны хүч гэдгийг ойлгосон, өөрийн гэсэн үзэл баримтлал нь тогтсон хүн байна лээ.
Post a Comment