Tuesday, November 13, 2012
Дарга нартай мэндлэх урлаг
Манай хүрээлэнгийн гурван том профессор жил жилээр ээлжилж захирлын алба хашдаг юм. Гурвуулаа салбартаа нэр хүндтэй зангиа зүүдэг завгүй хүмүүс. Тэдний ажлын цагийн хуваарийг нарийн бичгийн дарга нар нь зохицуулна. Уулзах гэвэл хэзээ ч захирлууд уруу шууд эмайл бичиж бай гэсэн дүрэмтэй. Захирлууд өөрсдөө бол тэгье тэгье гэх боловч үнэндээ цаанаа өөр хуваарьтайгаа мартчихсан байх нь энүүхэнд. Нэгдүгээр захирлыг их аймаар гэж дуулсанаас ярьж харьцаж байгаагүй. Намайг танихгүй ч таарахаараа мэндэлдэг юм. Хоёр дахь нь намайг ажилд авахад их үүрэг гүйцэтгэсэн бас миний төслийг манай даргатай хамтарч удирддаг хүн бий. Би хагас жил тутам тэр хүнд ажлаа тайлагнахын далимаар тэр хүн надад заавар зөвлөгөө өгнө. Хааяа коридорт таарвал сүйд майд болно. Тоглойгоо гилжийсxийж бөхийж ирээд (би намхан тэр өндөр л дөө) "Хай, хау аа юу?" гээд л яг дөрөв тавтай хүүхэдтэй ярьж байгаа юм шиг болно. Би инээд алдчихгүйн тулд их тэвчээр гаргана даа. Эхлээд намайг ингэж даажигнадаг юм болов уу гэж гайхаж байсан хүмүүсийн яриагаар хүүхэн хүн болгонтой тэгэж ярьдаг юм гэсэн. Гурав дахь дарга болохоор манай даргын докторын ажлын удирдагч байсан гэсэн. Шууд бус шугамаар бас холбогдоно, гэхдээ би өөртэй нь тулж ярьж байсангүй. Манай даргатай ойр ажилладаг юм болохоор намайг мэддэг гэсэн хэрнээ хааяа таараад мэндлэхээр хариу хэлдэггүй байв. Анх ажилд орсоны дараа би бас ямар нэг байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлчихсэн юм болов уу гэж ирээд л жаахан зовов. Тэгсэн хууччуул наадах маш их ичимхий хүн учраас хэнтэй ч мэндэлдэггүй юм гэж авсан. Олон жил ийм ажил хийж явахдаа ийм сонин даргатай таарч байсангүй ээ. За за ичээд байдаг юм бол гээд би дараа таарахдаа дуугарахаа больчихсон юм. Тэгсэн өчигдөр нөгөө дарга чинь зөрөхдөө хай гэж авдаг байгаа. Би болохоор дуугарахгүй тохируулган дээрээ тавьчихсан явсан хүн чинь барьц алдаад хай гэж хэлэх гэсэн аль хэдийн холдчихсон. Дуугардаг эсвэл дуугардаггүй гээд нэг л янзаараа байхгүй хүнийг тэрхэн хооронд түнтэгнүүлээд гэж уур ч хүрэх шиг. Дараа таарахдаа хариу ирсэн ирээгүй л хай гэхээс.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
Хэхэ, бантах ч заримдаа эвгүй шүү. Мэндлэхээр мэндлэхгүй, эсвэл мэндлээгүй байхад мэндэлчихээд явчих, бүр хүн андуурч мэндлэх гээд байнаа байна банталтын хэлбэрүүд ккк.
darga nar neeree ene er ni yaj yavaad darga bolchdog bnaa, huntei ch medelj medehgui bj gej bodogdiishd kkk.
Би бол яг тан шиг иймэрхүү байдалд орохоосоо айгаад надтай дуугардаг ч бай дуугардаггүй ч бай хэнтэй ч хамаагүй мэндлээд явды шд, амар байдийн.
Дөнгөж их сургуульд орж байхад дээд курсын нэг залуу тааралдахаараа "Өө, сайн уу? Юу байна? Хичээл ном дажгүй юу?" гээд л ярьж хөөрөөд л, хамт тамхилаад л... Хааяа таарахаар ерөөсөө танихгүй хүн шиг яваад өгнө. Би гайхаад л... Сүүлд мэдэх нь ээ ихэр байсан юм байна лэээ... :p
Post a Comment