Wednesday, November 14, 2012
Ийв цайз
Өнгөрсөн зун Марсэй (Marseille) хотын дундуур машинаар дайрч өнгөрсөн юм. Францын хоёр дахь том хот, хамгийн том далайн боомт. Францын төрийн дуулал La Marseillaise нэртэй, энэ нутгийн алдартай саван (savond de Marseille) бас энэ хотоор овоглоно. Далайн том боомт болохоор африкаас ирэх цагаачдыг угтаж авдаг, тэр хэрээрээ олон цагаачтай газар. Францчууд "Хойд Африкийн хамгийн том хот аль вэ? -Марсэй" гэж хошигнодог.
Бидний хувьд энд бууж мордох зав байсангүй ээ, дайраад л гарсан. Цагаан чулуун барилгууд нь холоос цайраад дараа хэрэг болгон зорьж ирж үзмээр санагдсан. Хот уруу орохоор хурдны замаар давхиж явтал, за тэр Ийв цайзыг харж байна уу гэх нь тэр. Би бидэнд харагдана гэж санаагүй юм, хүүе хаая гэж аппаратаа гаргаад хальт ийм бүрзийсэн зураг дарсан юм.
Манайд Монтэ Кристо гүн зохиолыг уншаагүй хүн цөөхөн байх (ямар ч гэсэн бидний үеийнхэн дотор, одоогийн залуусыг бол хэлж мэдэхгүй юм байна). Намайг ихээ жаахан байхад нагац ах маань уг зохиолыг өнгөтөөр ярьж өгсөн юм (тэр үед ах маань 16,17 той байсан болов уу). Яриаг нь би амьсгаагаа даран сонсоно, нэг л тийм гайхамшигтай гоё түүх. Дараа нь том болсон хойноо уншихад ахын ярьсанд хүрээгүй юмдаг ккк. Тэр зохиолд гардаг Ийв цайз чинь энэ зураг дээр бүрсийгээд байж байгаа нь энэ дээ.
Labels:
Photo of the day,
travel,
Уншсан ном
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
wow, neg udur ochij uzne dee :) bushuuhan surguulia tugsuud ajiltai bolohiimson, hehe Oyutan blhr money problem salahgui ymaa
Monte cristo gung mun ch amtarhan unshdag bj bilee, :) Bidnii ueiihen nom unshdag humuus n bugd unshsan bhaa
Хөөх, ямар гоё вэ. Очиж үзэхсэн
ochij uzeh yumsan gej morooddog gazriin neg. tsaizan dotorh 2iin yaria-g ih unshdag bj bilee. yagaad ch yum ter huudsiig unshih durtai bj bilee.
odoonii huuhduud unshaagui ni olon yum bilee.
Хөөөөөх, ямар санагдсан бэ? айн? :)
Post a Comment