Thursday, January 31, 2013
Антибиотик мөөгөнцөрдөхөд хэр хамаатай вэ?
Түрүүний бичлэгт үлдээсэн асуултанд товчхон хариулах гээд үзье.
Нянгийн халдварыг антибиотикоор эмчилнэ. Харин хэрэглэж байгаа антибиотикнуудын үйлчилгээ зөвхөн нэг төрлийн нянгийн эсрэг байдаггүй учраас хүний биед амьдардаг хэрэгтэй нянгуудыг бас үгүй хийж орхидог гэмтэй. Энгийн тоо дурдая л даа; хүний бие 10 трилион эсээс тогтдог, харин хүний биед амьдардаг нян, мөөгөнцөр зэрэг бусад бичил биетэн хүний эсийн тооноос 10 дахин олон. Зарим нь өвчин үүсгэх чадвартай, зарим нь хүний биед ашигтай. Хүн яагаад тэр болгон өвчилдөггүй вэ гэхээр, салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг орчин, хүний дархлааны систем эдгээр нянг үржиж олон болгохоос сэргийлж байдаг болохоор тэр. Нэг нянгаас болж өвчлөхгүй тэр нь үржээд хэдэн сая хүрэхэд л бид өвдөж гэж мэднэ шүү дээ. Тэгвэл хүний биед байх ашигтай олон нянгийн нэг хэсэг нь тэр салслаг бүрхэвчийн хүчиллэг/шүлтлэг байхыг нь зохицуулж байдаг байна. Антибиотик хэрэглэхэд энэ нянгууд бас үрэгдэнэ тэр хэмжээгээрээ хүний салслаг бүрхэвчийн хүчиллэг чанар өөрчлөгдөж мөөгөнцөр үржихэд тааламжтай болж ирнэ. Тиймээс антибиотикийн хэрэглээ мөөгөнцөр үржих таатай нөхцөл үүсгэдэг гэдэг нь үнэн юмаа.
Labels:
Анагаах ухаан,
Эрүүл мэнд
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Тодорхой, ойлгомжтой мэдээлэл өгсөнд баярлалаа.
Post a Comment