Wednesday, May 8, 2013
Зургаа долоон настай охидын яриа
Гэрт нь дэрсxэн хүүхэд байхгүй болохоор охиноо үеийнхээ хүүхдүүдтэй юу ярьж, яаж тоглодогийг нь сайн мэдэхгүй. Өглөө сургууль, үдээс хойш сургууль тараад өдөр өнжих гэсээр орой 6 цагт гэрийн бараа харна. Өдөржингөө л хүүхдүүдийн дунд байдаг хүн юу ярьж явдагийг нь оройн хоолон дээрээ яриулдаг ухаантай. Үе үе юу билээ гэмээр сонин юм ярина. Заримдаа хачин хөгийн инээдтэй юм ярина, тэсэлгүй инээчихээр ярихаа больчихно.
Дээр эмээгийнхээ тухай үзэсгэлэн хийсэн гэж бичсэн дээ. Тэр өдөр найз Матилдагийн гэрээс хүн ирээгүй гээд хар хүн бид хоёр Матилдагийн тайлбарыг давхар сонссон юм. Түүнээс өмнө охин маань аав ээжээ найздаа танилцуулж байнаа: энэ бол миний ээж, за энэ миний аав. Манай аав орой дээрээ халзан чи хар даа гэснээ аавыгаа тонгойлгож халзан хэсгийг нь үзүүлэв.
Нэг орой манай ангид хоёр Грэйс бий гэж ярив. Тэгээд бид нар нэгийг нь Грэйс нөгөөг нь Грэйси гэж ялгаж дууддаг. Грэйси нь миний найз гэнэ. Аав нь Грэйсигийн аав дандаа малгайтай явдаг хүн мөн үү гэсэн. Охин тийм, Грэйсигийн аав халзан болохоороо дандаа малгай өмсдөг. Таных шиг зөвхөн орой дээрээ биш, бүр их халзан гээд хэр халзан болохыг гараараа зааж үзүүлэв.
Ийм насны охид аавуудынхаа халзан эсэхийг их л нухацтай ярьдаг бололтой юмаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
hehe huurhun ym be yaasn, gkkk.
hahah huurhun zusnuud shuu.
Хаха халзанг нь үзүүлэх гэж тонгойлгодог ямар хөөрхөн аав охин хоёр вэ ккк
Oird blog unshaagui saihan baina aa. Halzan baih gedeg ih tom sedev baina. Chuham ted yu boddog bol?
Post a Comment