Tuesday, June 18, 2013

Мураками-дав




Өмнө нь энэ зохиолчийг хүмүүс магтаад л би сонсоод л явлаа. Энэ өвөл Зола, Мо Ян хоёроос залхсан хүн тэс өөр юм уншья гэж шийдээд түүний хоёр номыг авч уншлаа. Магтдаг нь учиртай юм байна, сүрхий чамбай бас нямбай бичдэг хүн юмаа, япон араншин байж мэдэх юм. За уншсан хоёр номноос дүгнэвэл:
1. Мураками progressive (яаж аятайхан монголчлох аргаа олсонгүй). Түүний эмэгтэй хүмүүст хандах үзэл, эмэгтэй дүрээ гаргасан байдал нь азийн утга зохиолын арга барилаас их өөр, эдний хэлдэгээр их egalitarian санагдлаа. Тэгээд манай утга зохиолд жинхэнэ гол дүр эмэгтэй юу билээ гээд бодсон санаанд орж ирэхгүй байх юм. Юу гэж хэлэх гээд мунгинаад байна вэ гэхээр утга зохиолд эмэгтэй хүн хэн нэгний ээж, эхнэр гэдэг талаасаа гарахаас яг эмэгтэй хүний дотоод сэтгэлийн тухай зохиол хэр олон билээ дээ. Тунгалаг Тамирын Эрдэнэ, Итгэл, Цахиур Төмөртэй дүйцэх эмэгтэй дүр байхгүй гээд байгаа ухаантай. Энэ нь бас эмэгтэй зохиолч тун цөөнтэй холбоотой байх, нөгөө талаар манай эрэгтэй зохиолчид эмэгтэй хүний өнцгөөс харж бичих нь бас ховрын шинж үү.

2. Хөгжим, утга зохиолын рэфэрэнц ихтэй юмаа. Сонгодог болоод поп хөгжмийг дурдсан тухайн үйл явдал болж байгаа цаг үетэй таарах, зарим талаар тухайн үеийн хүмүүсийн сэтгэлийн хөдлөл, үйл явдлыг ойлгоход дөхүү болох юм. Хөгжим ч биш утга зохиолын рэфэрэнц бас олон байлаа.

3. Нууцлаг. Муракамийн зохиолууд нэг тийм яв цав тодорхой төгөсгөл байхгүй, яг яаж дуусахыг үгчилж хэлдэггүйгээрээ онцлог. Нөгөө талаар амьдрал дээр тэгээд амар сайхандаа жаргах гэдэг байдаггүй болохоор их бодитой төгсгөл хийдэг гэх үү.

За одоо нөгөө уншсан хоёр номныхоо тухай хэдэн үг холбовоос:

Norwegian wood

Битлзийн ижил нэртэй дуугаар нэрлэсэн энэ ном Муракамийн залуус хүмүүст хамгийн их таалагдсан ном гэдэг. Залуу хүмүүсийн тухай ном гэж товчхондоо хэлж болно. Үйл явдал нь зохиолын гол баатар амьдралд хөл тавьсан жараад онд Токиод голдуу өрнөнө. Гол баатар Уатанабэ оюутан болж Токиод ирээд хэрхэн амьдарч, хэрхэн дурлаж, нөхөрлөж байгаа тухай бас тэр үеийн үйл явдлууд түүний амьдралд тод мөр болон үлдсэн тухай гарна. Түрүүн дурдсан эмэгтэй дүрүүдээ их сайн гаргаж чадсан. Тэр үеийн поп урлаг, жаз хөгжмийн бас европ, америкийн утга зохиолын рэфэрэнц ихтэй. Энэ тохиолдолд уншигч дурдаж байгаа дуу, номыг мэддэг бол тэр хэрээрээ зохиолын үйл явдалд шимтэж, ойлгож хүлээж авах юм уу даа. Харин мэдэхгүй хүнд илүү дарамт санагдаж мэдэх юм. 
Надад Уатанабэгийн нэг тийм байгаагаараа элдэв дүр үзүүлдэггүй зан маш их таалагдав. Амьдралд хөл тавьж байгаа залуу хүмүүс нэг уншихад илүүдэхгүй номоо. Гунигтай бас хөгжилтэй... 

1Q84

Энэ Муракамигийн бичсэн хамгийн урт зохиол болов уу. Бас уншигчдыг хамгийн их хуваасан ном байх. Зарим ямар ч утгагүй гэсэн байхад заримд нь энэ бол агуу санагдсан гэдэг юм билээ. Миний хувьд номны бичсэн арга барил, зохион байгуулалт таалагдсан. Япон гэдэг нь нэвт шувт үнэртсэн чамбай нямбай зохиол. Харин үйл явдал, жанр нь миний сонирхдог хэлбэр биш болохоор жаахан сэтгэл дундуур үлдсэн. Fantasy, parallel universe гэхээр миний аягатай цай биш (not my cup of tea) болоод явчихаж байгаа юм. Гэхдээ дүрүүдээ маш сайн зүлгэж их нямбай гаргасан нь таалагдсаан. Энэ номонд харин сонгодог хөгжмийн рэфэрэнц их явдаг юм. Яначкийн Sinfonietta-тэй эндээс танилцсан. Энд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай нэлээн тодорхой өгүүлсэн байдаг бөгөөд зохиолын гол дүр Аомамэ зүгээр нэг эрэгтэйн дүрийн хачир биш гарсан нь бас сайхан санагдсан.

7 comments:

Anonymous said...

Ih huurhun toim ugsund bayarlalaa, frencheer bval olj unshiya baiz, ehniihiig n.

Canadaas QC

Meegaa said...

" Gefährliche Geliebte" (anliar yu gej bichdegiig ni medehgui yum) nomiig ni unshssan ih taalagsan, odoo "Kafka am Strand" gedgiig ni unshij bgaan, suuliin ued zavgui bolood barij avsangui, udahgui zavtai bolohooroo unshaad duusgana daa. Ene 2 nomiig chine harin sanchiya aa ntr geed bhgui yu hahah

soulmate said...

Муракамигаас уншсан 2 номыг маань уншжээ.
Norwegian wood таалагдсаан, дүрүүдийн сэтгэл хөдлөл, хайр дурлал нь гоё. Байсгээл нэг нь амиа хорлочдог нь жоохон тиймхэн. Хөгжим, уран зохиолоос иш татдаг нь бас таалагддаг, сониуч хүн болохоороо тэр нь ямар хөгжим байдийн бол, тэр нь ямар зохиол байдийн бол гээл цаашаа дамжаад дамжаад сонирхоод явчдын, танидаг хүнээсээ recommendation авсым шиг л санагдаад гоё байдаг...

1Q84 нь сүүл рүүгээ нуршсан болохоос биш бас л өвөрмөц сонин санагджийсан. Гоёоор дуусдаг нь бас таалагджийсийн байна...

bayabaga said...

1Q84 yaponii nen shine ueiin tuuh medehgui gadaad humuust jaahan hund baij magad..zohioliig oilgoyo gevel 1995 ond Tokyo giin metro nd garsan hortoi hiin terrorist haldlaga, tuuniig uildsen Aum shinrikyo giin tuhai medleg oilgolt heregtei..Murakami yag ene haldlagiin tuhai UNDERGROUND geed gaihaltai nom bichsen...iim zohiolchtoi bsanaaraa yaponuud uneheer aztai..manaid 2008.7.1 nii uil yavdaliig yag Murakami shig ontsgoos survaljlaad bichih hemjeenii zohiolch baihgui ni uneheer haramsaltai...

bayabaga said...

West of the sun,south of the border bas Sputnik sweetheart geed nileen pop zohioluud bii...emegtei humuust ilyy taalagdah baih

Anonymous said...

Murakami n yoponii ulamjilalt utga zohiold "zuv evdlelt" hiij chadsanaaraa yalgagddag baih.

Barimalch

Piglet said...

Norwegian Wood-г уншсан. Таалагдсан.