Monday, November 4, 2019
Нойр сайн авахад нэмэртэй зөвлөгөө
Нойр бидний бие, тархи, сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал болохыг эрүүл мэнд, анагаах ухааны судалгаанууд харуулсаар байгаа билээ. Бөмбөрцгийн хойд хагаст өвөл ирэхийн хажуугаар цагийн өөрчлөлт нойронд нөлөөлөх, байгалын гэрлийн дутагдлаас болоод сэтгэл санаа хямрах нь нэмэгддэг. Өвлийн улиралд нойроо хэрхэн сайн авах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг товчлон хүргэвэл:
1. Өглөө, бага үдийн хооронд байгалын гэрэл үз. Хөшгөө нээ, гадаа гар. Байгалын гэрэл сайн үзэх шөнө унтахад таатай нөлөө үзүүлдэг, гэрэл сайн үзсэн хүмүүс бага үзсэн хүмүүстэй харьцуулахад хурдан бөгөөд бөх унтдаг болохыг 2017 онд хийсэн судалгаа харуулсан байдаг. Байгалын гэрэл хүний дотоод биологийн цагийн хамгийн чухал тохируулагчдын нэг юм.
2. Үдээс xойш коффеинтэй цай, кофе уухгүй байх нь зөв. Хүний биед шөнө унтахад чухал нэмэртэй аденосин хэмээх молекул өдрийн турш хуримлагддаг. Коффеин энэхүү молекулын холбогддог рецептортэй холбогдож үйл ажиллагааг нь саармагжуулдаг байна. Өөрөөр хэлбэл аденосин молекулын унтаарай гэсэн унтраалгыг эргээд асаачихдаг гэсэн үг. Бидний ууж идсэн коффэйн задарч дуустал 5-7 цаг ордог тул 4 цагт уусан кофений коффеин таныг орондоо орох үед бие дотор чинь эргэлдэж нойрыг бусниулсаар байх болно. Зарим хүн кофе уусныхаа дараахан ч унтаж чадах бөх унтаж чаддаггүй гэнэ.
3. Өдрийн турш ядартлаа хөдөл. Биеийн тамир хөдөлгөөн нойронд хоёр замаар дэмжлэг үзүүлдэг. Нэгд, стрэсс болоод бачимдлыг тайлж сэтгэл амраана. Хоёрт хүний бие цуцахад нойр хүрнэ. Тогтмол дасгал хийдэг хөдөлгөөнтэй хүмүүс бусдыгаа бодвол арай удаан унтдаг байна. Нойр муутай настай хүмүүс тогтмол дасгал хийдэг болсноос дөрвөн сарын дотор шөнө дунджаар нэг цаг илүү унтдаг болдог байна. Гэхдээ хэт ачаалалтай дасгал унтах цагтай хэт ойр хийх дэмий гэнэ.
4. Согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах бас нойронд нэмэртэй. Яг уусны дараа нойр хүрэх ч бөх бөгөөд удаан унтаж чаддаггүй байна.
5. Унтлаганы өрөөгөө аль болох дэлгэцгүй байлга. Зурагт, утас, таблет бүгд энд багтана. Цэнхэр гэрэл хүний нойронд чухал мелатонин дааврын ялгарлыг саатуулдаг тул нойр хүрэхээ байчихдаг. Харин оронд нь хэвлэсэн ном, сонин гарчиглах нь дээр гэнэ.
Эх сурвалж https://www.npr.org/2019/03/20/705224359/do-this-today-to-sleep-well-tonight
Labels:
Эрүүл мэнд
Monday, August 5, 2019
Дарсны талаар товчхон
(хүсэлтийн хариу)
Дарсны тухай цуврал жиргээ бичсэнийгээ хэд гурван хүн нэгтгээд бичээч гэж хүсэлт гаргасан тул энд нийлүүлээд оруулъя гэж бодлоо. Дарсны мэрэгжилтэн биш гэхдээ дарс мэддэг хүний хажууд жаахан шарласан хүн. Сайн дарсыг яаж таних вэ гэсэн асуулт их элбэг таардаг. Хариу нь тийм хялбар биш юм. Нэгд хүн бүрийн таашаал харилцан адилгүй, хоёрт дарс усан үзэм исгэж хийдэг тул жил жилийн ургацын чанараас хамаарч амт чанар өөрчлөгдөнө. Гэхдээ тогтмол амт чанар нь нэг их хэлбэлзээд байдаггүй аж ахуй бас бий. Хүний амтлах мэдрэхүйтэй холбоотой хойно миний жор хүн бүрийн санаанд нийцэхгүй байж мэднэ. Дарсны амтанд нѳлѳѳлдөг усан үзмийн сорт, ургуулсан хѳрс, цаг агаар, дарс хийх технологи жор гээд маш олон хүчин зүйл бий. Хамгийн хялбархан ангиллаар бол ерѳнхийд нь "New world" ба "Old world" гээд хуваачихаж болно. Хуучны гэдэгт нь Евразийн нутагт хийсэн дарс, шинэд нь бусад газрынх орно.
Хуучин газрын дарс манайхаар бол айраг шиг тэр нутгийн тэднийх гэж голдуу тодорхойлогдоно. Ихэвчлэн усан үзмийн ѳѳр сортуудыг хольж тэнцвэржүүлж хийсэн бдаг бол шинэ газрынхан дарсаа усан үзмийн сортоор илүү тодорхойлсон бдаг (шардонэй, мэрло гм).
Тэгэхээр шинэ газрын дарс ихэвчлэн нэг сортын усан үзэм дарж хийсэн бдаг. За энэ бол мэдээж дүрэм биш. Дарс исгэдэг олон айл аж ахуй бгаа хойно янз бүрийн арга, технологи хэрэглэж байгаа шүү дээ. Цаашлаад дарсны үнэ амт чанарын баталгаа байж чаддаггүй. Их үнэтэй мѳртлѳѳ тааруухан, хямдхан хэрнээ аятайхан дарс олон таардаг. Бас их олон жил хадгалсан дарс бүр бас сайн байж чадахгүй. Бүх дарсны 5-10% нь таван жилээс дээш хадгалахад амт сайжирсан байдаг гэсэн тоо бий.
Миний хувьд тэр нутгийн тийм айлынх (аж ахуйнх францаар бол шилтгээн chateau) гээд хуучин газрын дарс сонгох арай амархан санагддаг. Франц улсад appellation d'origine contrôlée (AOC) буюу гарал үүслийн тодорхойлолт гэсэн тэмдэглэгээ бий. Тэр нь дарсны гарлаас гадна бас тодорхой хэмжээнд чанарын баталгаа болж ѳгдѳг. Бусад улсуудад үүнтэй дүйх тийм стандарт тэмдэглэгээ бий. Гэхдээ тэмдэглэгээтэй учраас танд таалагдана гэсэн үг бас биш.
Францын усан үзэм тарьж дарс исгэдэг бүс нутгуудын тэмдэглэгээ. Нутгийн нэрийн дор тухайн нутагт түгээмэл усан үзмийн тѳрѳл.
Дарсны бүс нутаг бүрт алдартай аж ахуй бий. Жишээ нь Бордогийн Chateau Cheval Blanc, Petrus, Chateau Haut-Brion, Chateau Margaux. Ѳндѳр үнэтэй, алдартай.
Бургундийн алдартай нэрнүүдээс дурдвал Pommard, Puligny-Montrachet, Vosne-Romanee, Romanee-Conti, Aloxe-Corton, Corton-Charlemagne
Сонголт хийхэд амархан гэж боддог Францын Cote du Rhone дарсны талаар дурдъя. Роно голын хѳндий бүүр Ромын их гүрнээс ѳмнѳ дарс хийдэг бүс нутаг байжээ. Эртний хаад, пап лам нарын дуртай дарсны нутаг. Дарсны чарат тавих шаардлага, зохицуулалт нь бүр 17-р зуунаас эхтэй гэдэг. Энэ зүгийн дарс хамгийн найдвартай дарс гэж боддог. Үнэ хамаарахгүй амт чанар дажгүй. Дарс сайн мэдэхгүй, юу сонгохоо мэдэхгүй үед аминд ордог дарс. Cote du Rhone нэрийг мэдэж байхад гэмгүй. Халуун хуурай уур амьсгалд зохицсон Syrah, Grenache, Mourvedre гэх мэт сортын усан үзэм голлодог. Ѳѳрийнхѳѳ хувийн таалагдсан дарааллаар жагсаавал:
Cote du Rhone- Cote du Rhone village-Crozes Hermitage- St.Joseph-Hermitage-Chateauneuf du Pape-Cornas-Cote Rotie
Амтны хувьд Cotes du Rhone дарс Бордогийн дарсыг бодвол хѳнгѳн (fruity), Бургунди дарсыг бодвол энгийн комплекс багатай (ёстой оноосон аятайхан тодорхойлолт олж чадсангүй). Ер нь Бордо full bodied, Бургунди хѳнгѳн fruity бдаг.
Бордо дарсны body нь Cabernet sauvignon сортны үзэмнийх юм. Гэхдээ савенион дангаараа хэт исгэлэн хүчтэй байдаг тул мерло ба ѳѳр сортын үзэм нэмж тэнцвэржүүлдэг. Америк, Австралид савенион дангаар нь дарсан дарс бий. Миний хувьд арай санаанд хүрдэггүй.
Бургундийн дарсанд Pinot noir зонхилдог. Fruity, тэнцвэр сайтай амттай. Нас явах хэрээр бургундид илүү дуртай болоод байгаа.
За дээр дурдсан гурван бүсэд улаан дарс зонхилдог. Цагаан дарс бас хийнэ. Би цагаан дарсны талаар арай бага мэддэг. Мах иддэгийнх байхх. Ер нь дарсыг зүгээр дангаар нь уухгүй шүү дээ. Идэх хоолтойгоо тохируулж ууна.
Францийн цагаан дарс зонхилсон нутаг нь Алсац (Alsace), бас Луар голын хѳндий юм.
Улаан дарсыг үхэр хонь гахай тахиа нугасны махтай хоолтой идэхэд тохиромжтой. Мѳн туна загас, жадат загасны стэйкийг мѳн улаан дарстай идэхэд тохиромжтой. Бусад загас, далайн гаралтай хүнс цагаан дарстай зохицдог. Ерѳнхий дүрэм нь иймэрхүү, гэхдээ бас заримдаа дүрмээс гадуур тохиолдол гардаг л даа. Бордо, Бургундийнхан гээд бусад нутгийнхан цагаан дарс хийнэ л дээ, гэхдээ улаан дарснаасаа ихээ бага юм.
Луар голын хөндийн цагаан дарс Chenin blanc, Sauvignon blanc, Melon de Bourgogne гэсэн усан үзмийн сорт голлодог. Хуурай дарснаас Vouvray, Sancerre, Muscadet их түгээмэл юм гэж хардаг (Францаас бусад улсад). Fruity, fresh, crisp гэж амтыг нь тодорхойлж болно (нээрээ дарсны амт тодорхойлох хэллэгийг аятайхан монголчлох санаа өгвөл баярлана). Энд википедиагийн дарсны газрын зургийг хавсаргав.
Би хувьдаа Savennière д дуртай. Бусад хуурай дарсаа бодвол арай биетэй (full-bodied) удаан хадгалж болдог дарс. Хүмүүс илүү хүчиллэг исгэлэн гээд бдаг надад арай минераллаг амттай санагддаг. Ингэхээр дарс таалах гэдэг үнэхээр хувь хүний үзэмжээс их хамаардаг харагдаж бгаа биз?
Эдний чихэрлэг Coteaux du Layon их алдартай. Хоолны өмнөх зууш, дэссэртэнд зохимжтой. Францчууд нугасны өөхөлсөн элэг идэхдээ энэ дарсаар даруулдаг.
Хуурай цагаан дарс загас, далайн гаралтай хүнс, зарим төрлийн тахиа, гахайны махтай хоол, махгүй хоолтой зохицоно гэцгээдэг. Тахиа, гахайны махан дээр жаахан маргаантай шинжтэй, зарим нь улаан зарим нь цагаан дарс зохино гэлцдэг. Бас л хувь хүний сонголт юм даа.
Алсац нутаг Францийн зүүн бүсийн нутаг. Энд Riesling, Gewürztraminer гэсэн хоёр төрлийн усан үзмийн дарс зохилно. Рийзлинг хуурай, Гэвүүстраминэр нь минераллаг (надад бараг хужир амтагддаг). Минераллаг амттай цагаан дарс сонирхолтой, далайн гаралтай хоол хүнстэй маш сайн зохицдог
Хил залгаа Германы нутагт голдуу Рийзлинг сортын усан үзмээр дарс исгэдэг. Уламжлалаараа цагаан дарсны орон боловч сүүлийн хориод жил олон дарсны төрөл олширч байгаа гэдэг.

Дарс,
Сонин хачин,
Тэмдэглэл,
Уйдсан хүний ажил,
Хоол унд
Saturday, May 4, 2019
Чи миний ертөнцийг хэзээ ч над шиг үнэрлэхгүй
Өчигдөр New York Times сонинд үнэрлэх мэдрэхүйн тухай судалгааны талаар сонирхолтой нийтлэл гарсныг тоймлон хам хум орчуулан хүргэж байна. Уг нийтлэлийг Хэлэн Мөрфи хэмээх шинжлэх ухааны талаар бичдэг сэгүүлч бичжээ. Зарим нэршил хэллэг орчуулахад жаахан төвөгтэй байсан боловч ойлгогдох байх гэж найднам.
Судлаачид шарзны утлаганы үнэр, улаан манжин, сараана цэцгийн үнэр хүний удам зүйн хобоос, сүлжээнээс хамаараад хүн хүнд өөр үнэртдэгийг тогтоожээ.
Уулын хөндийн сараана цэцгийн үнэрийг шилэн саванд хийх маш хэцүү. Гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг компаниуд олон жилийн турш сараана цэцгийн анхилуун үнэрийг bourgeonal хэмээх химийн бодисоор орлуулж иржээ. Ганцxан дусал нь тэр үнэрийг мэдэрдэг хүндээ үлэмж хүчтэй үнэртдэг аж. Тэрхүү чадвар хүн амын цөөхөн хувьд л бий гэнэ.
Түүнтэй ижил улаан манжингийн 2-этилфенкол гэх бодисын үнэр зарим хүнд жижигхэн манжин овоосон хөрс шороо шиг үнэртдэг байна. Харин тэр үнэрийг мэдэрдэггүй хүнд улаан манжин, савласан усны хооронд том ялгаа байхгүй аж.
Ийнхүү хүмүүст өөрөөр мэдрэгдэх хэдэн арван үнэрийн талаарх нарийвчилсан судалгаа энэ долоо хоногт PNAS сэтгүүлд нийтлэгджээ. Энэхүү судалгаа нэг хүний үнэрлэх чадвар/хүрээ нь бусдаас ялгаатай байж болохыг шинээр нотлон харуулсан ажил юм. Энэ нь зарим хүний хараа бусдаас сайн гэдэг шиг илүү бусдаас илүү үнэрч гэсэн үг биш, харин нэг хүнд зарим үнэр бусдаас илүү хүчтэй мэдрэгддэг гэсэн үг.
"Бид бүгдээрээ эд юмсын үнэрийг өөр өөрөөр үнэрлэдэг шүү дээ." гэж Флоридагийн Их Сургуулийн Амт ба Үнэр судалх төвийн захирал Стивэн Мангэр хэлэв. Тэрбээр энэ судалгааны ажилд оролцоогүй юм.
Энэ ажлаараа судлаачид үнэрлэх чадварын ялгааг удамзүйн кодны ялгаагаар тайлбарлах оролдлого хийсэн байна. Хамгийн гайхалтай үр дүн нь нэг генийн ганцxан мутаци уулын хөндийн сараана цэцэг, улаан манжингийн хөрсний үнэр, шарзны утлаганы гэх мэт хэдэн арван үнэрийн ялгаатай холбоотой байжээ.
Уг судалгаанд оролцоогүй Колумбийн Их Сургуулийн Цукэрманийн Хүрээлэнгийн тархи судлаач Ставрос Ломвардас үр дүнг "Энэ маш чухал нээлт юм" гэж тэмдэглэв.
Энэхүү судалгаа Нью Иорк хотын Рокэфэллэрийн их сургуулийн нэг томоохон тасалгаанад явагджээ. Нийт 300 орчим сайн дурынхан 150 шилэн саванд савласан үнэрийг компьютерийн дэлгэцийн өмнө суугаад тэндээс өгсөн зааврын дагуу шилэн дэх үнэрийг үнэрлэж үзээд хэр хүчтэйг 1 ээс (маш сул 1) 7 (маш хүчтэй) хүртэл оноогоор, мөн хэр тааламжтайг 1 ээс (хамгийн дур гутам муухай) 7 (маш гоё тааламжтай 7) гэсэн шатлалаар дүгнэж ангилжээ. Туршилт дууссаны дараа оролцогчдоос мөн цус авчээ.
Судалгааг ахалсан генетикч Кэйси Триммэр "Бид судалгаанд оролцогдын ДНХ молекулын дарааллыг бага зэрэг ялгаа байна уу гэж тогтоосон юм" гэж тайлбарлав.
Хүмүүсийн үнэр мэдрэх чадвар ялгаатай гэдэг цоо шинэ санаа биш л дээ. Зарим хүнд кориандер саван шиг амтагдаж, улаан манжин шороо шиг үнэртдэгийг судлаачид нэлээд эртнээс мэддэг байсан. Цаашлаад хэн нэгэн хэрээний нүд хэмээх ногоо идсэний дараа шээсний үнэр өөр болдгийг үнэрлэж мэдрэх чадвартай хүмүүс бас бий. Эрэгтэй хүмүүсийн хөлсөн дэх нэг молекулын үнэр тухайн хүний удамзүйн кодоос хамааран өөр байдаг гэх мэт.
Хөлсний үнэрийн ялгаа удамзүйн кодноос хамааралтайг анх 2007 онд тогтоосон Рокэфэллэрийн Их Сургуулийн судлаач Лэсли Б. Восхолл "Зарим хүнд андростенон (хөлсний үнэр) их хүчтэй муухай үнэртдэг (би энд хамаарна) бол зарим хүнд тааламжгүй биш харин ч "ванилла" эсвэл "химийн" гэсэн тодорхойлолт хэрэглэдэг байна. Харин зарим хүнд энэ үнэр огт мэдрэгддэггүй ажээ." гэж бичсэн байдаг.
Үнэр мэдрэх чадварын ялгааны удамзүйн шалтгааныг олохыг зорьсон нь энэхүү судалгааны онцлог юм. Таны хамрын хөндийд 400 орчим үнэр мэдрэх рецепторууд бий бөгөөд тухайн үнэрийн шинж чанараас шалтгаалан өөр өөр маягаар идэвхжиж байдаг. Др. Триммэр "Үнэр тодорхой мэдрэгчтэй холбогдоход энэхүү холбоос бидэнд цэцэг үнэртэж байна, хэр хүчтэй үнэртэж байна бас бидэнд таалагдаж байна уу үгүй юу гэдгийг дамжуулдаг. Ген дэх жижиг өөрчлөлтүүд үнэр мэдрэх рецерторын хэлбэр дүрсийг өөрчлөхөд холбоосны шинж чанар мөн өөрчлөгдөнө. Тэр нь дамаа үнэр мэдрэх чадварт/мэдрэмжинд нөлөөлнө." гэж тайлбарлаж байна.
"Бид ДНХ молекулын дэс дарааллыг судалгаанд оролцогчдын үнэр ангилсан байдалтай харьцуулахад хөлсний үнэр буюу андростенон үнэрлэх чадвар зөвхөн нэг рецептортэй холбогдох тул ховор тохиолдолд орно гэж таамаглаж байв. Гэвч судалгааны үр дүнд энэ тийм ховор механизм биш гэдгийг бид харуулсан юм" гэж Др. Триммэр нэмж өгүүлэв.
Энэ судалгааны ач холбогдол нь хүмүүст улаан манжин идэхгүй, үнэтэй шарз худалдаж авахгүй байх биологийн суурь бүхий шалтгаан олгох төдий биш харин үнэрлэх чадварын нууцыг цааш нарийвчлан тайлахад оршино.
Др. Ломвардас "Үнэрлэх мэдрэхүй амьтны ертөнцийн хамгийн чухал мэрдэхүй юм." гэж онцлоод xүний хувьд бид идэх хоолоо үнэрлэж олох шаардлагагүй болсон тул хэр чухал нь ойлгомжтой биш хэдий ч энэ нь үнэртэн эсвэл хоол ундны ааг амт таалах төдийгөөр хязгаарлагдахгүй бөлгөө. Үнэр мэдрэх чадвар муудах нь хүний сэтгэцэд нөлөөтэй энэ утгаараа Алзхаймэрийн өвчин гэх мэт тархи мэдрэлийн өвчний эхний шинж тэмдэгийн илрэл байж болох юм гэлээ.
Мэдээж үнэр мэдрэх чадвар зөвхөн генээс хамаарахгүй шүү дээ. Брауны Их Сургуулийн судлаач Рэйчэл Хэрц дээрх судалгаа маш чухал сайн судалгаа болсныг онцлоод гэхдээ бид үнэрлэх мэдрэхүйд анхаарал төвлөрсөн байдал, үнэртэй хобоотой дурсамж, бас урдчилан төсөөлж байгаа төлөв, хүлээлт нөлөөлнө бас гэж нэмсэн юм. Үнэрний талаар төөрөгдөл үүсгэх боломж бас бий. Тэрбээр өөрийн судалгаанд хамрагдсан хүмүүст химийн бодисын нэгэн комбинацийг энэ бол бөөлжис юм гэж үнэртүүлжээ. Дараа нь мөн яг адилхан үнэрийг Пармэжан бяслаг гэж үнэртүүлсэн байна. Хамгийн сүүлд нь энэ хоёр үнэр ижил юм гэхэд судалгаанд оролцогчид огт итгэхгүй байсан байна. Гэтэл уг хоёр үнэрний нэг нь хүнд их муухай дур гутам нөгөө нь амттай санагддаг шүү дээ.

Орчуулга,
Сонин хачин,
Шинжлэх ухаан
Wednesday, March 13, 2019
Хангалттай нойр авч чадахгүй байх бодисын солилцооны эрүүл мэндэд таагүй
Хангалттай унтахгүй явах эрүүл мэндэд тун муу. Наад зах нь нойргүйдэл зүрх судасны өвчин, инсулин мэдрэх чадварын доройтол болоод чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмдэг. Цаашлаад биеийн жин нэмэгдэхэд нэмэртэй. Хүмүүс ажлын өдрүүдэд хангалттай унтаагүй бол амралтын өдрөө удаан унтаж алдсан ядаргаагаа нөхнө гэсэн ойлголттой явдаг нь буруу юм байна. Колорадогийн Их Сургуулийн судлаачид энэхүү ажиглалтыг тодотгохын тулд 9 хоног сайн дурынхан оролцсон туршилт тавьжээ. Оролцогчдыг гурван бүлэгт хуваагаад эхний бүлгийнхнийг шөнө бүтэн нойртой, дараагийн хоёр бүлгийнхнийг шөнө зөвхөн 5 цаг унтуулжээ. Тавах цаг унтсан хүмүүсийн хагаст хагас бүтэн сайнд өглөө ахиу унтах боломж олгосон байна. Туршилтын төгсгөлд хүмүүсийн биеийн жин болоод бодисын солилцооны үзүүлэлт хооллолт гэх мэт олон мэдээллийг цуглуулан харьцуулахад бага унтдагсад харьцангуй их идэж жин нэмсэн байлаа. Харин хагас бүтэн сайнд илүү унтсан хүмүүсийн элэг ба булчингийн глёкозны түвшин зохицуулалт буюу инсулин мэдрэх чадварын үзүүлэлт нөгөө хоёр бүлгийнхэнтэй харьцуулахад илүү дордсон байна. Тэгэхээр нойрыг "нөхнө" гэсэн ойлголт буруу юм байна.
Хүн өдөр бүр тогтмол цагт хангалттай унтаж байх нь биеийн жингээ хянах болоод бодисын солилцооны эрүүл мэндэд маш чухал ажээ.
https://www.scientificamerican.com/…/weekday-weekend-sleep…/

Шинжлэх ухаан,
Эрүүл мэнд
Tuesday, February 5, 2019
Номын зар 2
Сар шинийн мэндээ!
Ном зарагддаггүй юм даа гэж олон хүн хэлснийг тоолгүй хэдэн жил нухсан номоо Таргалалтын анатоми гэж нэрлээд худалдаанд гаргасан нь жил гаруйн өмнө юм. Жил хүрэхгүй хугацаадн зарагдаж дуусаад дахин хэвлүүлээч гэсэн хүсэлтэнд дарагдсан нь гайхалтай байлаа. Бага сага алдаа болоод гадуурх дээлийг нь солиод хоёр дахиа хэвлүүлсэн нь худалдаанд оны өмнөхөн гарсан шүү. Интерном, Аз хур дэлгүүрээр бас захиалгаар зарж байгаа. Номонд зориулсан нүүр номны хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
За тэгээд их идэж бодисын солилцоондоо хүндрэл учруулдаг цаг үе тохиож байгаа ч юм байна, хэн нэгэнд нэмэр болох байхаа гэж найднам.

Таргалалтын анатоми
Tuesday, July 25, 2017
Номын зар
Таргалалтын анатоми ном маань номын дэлгүүрүүдээр зарагдаж эхэлсэн шүү. Аз хур, Интерном, Мир дэлгүүрт байгаа. Дэлгүүрээс гадна 95520909, 99050702 утсаар захиалаад хотын төвөөс холгүй хүмүүст хүргэж өгч байгаа юм байна. АНУ-д суугаа хүмүүс сонирхвол энд цөөхөн хэдэн ном ирсэн batbayarkhulan@gmail.com хаягаар холбогдоод авч болно. За тэгээд уншаад янз бүрийн асуулт, сэтгэгдэл, шүүмж гараад тэрийгээ хуваалцвал маш их талархах болно. Алдаа онооноосоо сураад дараа дараагийн ажилдаа хэрэгжүүлье.
Labels:
Таргалалтын анатоми
Saturday, July 15, 2017
Таргалалтын анатоми
Хоёр гурван жил таргалалтын тухай судалгаа, материал цуглуулж хялбаршуулан эвлүүлсэн ажлын үр дүн болох ном маань хэвлэгдэв. Докторын дараах сургалт хийсэн Кэмбрижийн Их Сургуулийн Бодисын солилцооны эмгэг судлах хүрээлэн ба Эдинбүргийн Их Сургуулийн Зүрх судасны эмгэг судлах хүрээлэнд таргалалт болоод бодисын солилцооны эмгэг судлалаар мэргэшсэн олон судлаачтай танилцаж, хамтарч ажиллаж байсан маань монгол хэл дээр таргалалтын талаар олон нийтэд судалгаанд тулгуурласан мэдээлэл хүргэчих юмсан гэсэн хүсэл төрүүлсэн юм. Ийм чиглэлийн мэргэшсэн хүрээлэнд ажиллана гэдэг бас салбарын тэргүүлэгч судлаачдын ажилтай хурал семинараар таарах тул их завшаантай сайхан хэрэг байлаа. Семинар, ярианд судалгааны нийтлэлд байхгүй хууч яриа бас таардаг нь сайхан.
Судалгааны талаар ном бичих, тоймлох төвөгтэй ажил юм. Бараг өдөр бүр шинэ судалгааны үр дүн хэвлэгдэж байдаг. Тэр хурдыг гүйцэхийн тулд бараг сар бүр тойм хэвлүүлэх шаардлага гарах байх. Гэхдээ таргалалтын тухай физиологийн ойлголтууд энэ талаар хийсэн гол судалгаануудыг багцаалаад оруулсан тул нэг их хоцрогдохгүй байхаа гэж найдаж байна. Энэ блогт байгаа зарим бичлэгүүд бас энэ номонд багтсан. Хэрэглэсэн материалынхаа товьёг анагаах болоод биологийн чиглэлээр сурч байгаа, сонирхдог судлаачдад хэрэг болох биз гээд ихэд чармайж нягтлан оруулахыг хичээсэн болно.
Ямар ч гэсэн дотно найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэй нэгэн ажлын ард гарсан. Чухам ямархуу үнэлгээ тавихыг уншигчид мэдэх бизээ.
Labels:
Анагаах ухаан,
Тэмдэглэл,
Шинжлэх ухаан,
Эрүүл мэнд
Wednesday, June 14, 2017
Дэлхийн дуучны тэмцээн
Хоёр жилд нэг удаа дэлхийн шилдэг 20 залуу дуучин Уэлсийн Кардифф хотноо BBC Singer of the world (Дэлхийн дуучин) нэртэй уралдаанд оролцохоор цугладаг. Энэ тэмцээнд 18-32 насны дуурийн мэргэжлийн дуучид оролцдог бөгөөд Кардифф хотод болох тэмцээний шалгаруулалт бүтэн жилийн турш үргэлжилдэг байна. Олон зуун дуучдаас шилэгдэж шигшигдсэн 20 залуу долоо хоногийн турш Main prize ба Song prize гэсэн хоёр төрлөөр авьяас чадвараа уралдуулдаг. Main буюу үндсэн төрөлд дуучид найрал хөгжимтэй дуурийн ари дуулдаг бол Song буюу дууны төрөлд төгөлдөр хууртай романс дуу дуулна. Хорин дуучин дөрвөн бүлэгт хуваагдаж уралдаад бүлэг бүрт түрүүлсэн дөрвөн дуучин дээр шүүгчдийн саналаар дахиад нэг дуучин нэмэгдэж таван хүн сүүлийн шатанд уралддаг юм. Ингээд нэг дуучин аваргалж, бас нэг дуучин үзэгчдийн шагнал авдаг. Шагналын сан тийм ч өндөр биш 15 мянган паунд, харин энэ тайзан дээр дуулах нь залуу дуучны карьерт маш чухал. Учир нь дэлхийн хамгийн алдартай дуурийн театруудын кастинг найруулагчид бүгд үзэгчдийн танхимд сууж байдаг.
Хоёр жилийн өмнө 2015 онд манай монголоос анх Э. Амартүвшин оролцож, багагүй шуугиан тарьсан юм. Түүний хоолойн өнгө, чадал, дуулах чадвар техник бүгд түүнийг тэмцээний үндсэн шагналын гол өрсөлдөгчийн нэг болгож байв. ВВС радио телевизийнхэн Амартүшингийн нэрийг зөв хэлж сурах гэж хэлээн их чармайлт гаргасан байх. Ингээд манай дуучин тэр жилийн үзэгчдийн шагнал хүртсэн билээ. Үндсэн шагнал хүртсэн Беларусийн Надинь Кутчэр их туршлагатай бас сайхан хоолойтой сопрано байв.
Би мэргэжлийн хүн биш учир нарийн ширийнийг сайн мэдэхгүй харин радио телевизээр тайлбар хийж байсан дуучин мэрэгжилтнүүдийн дүгнэлтийг сонсоход дуурийн дуучин хүн болоход маш нарийн чадвар шаардлагатай байдгийг ойлгосон. Мэдээж авьяас, хоолойн чадал чухал. Дээр нь дуулах техник арга барил чухал. Энэ тэмцээнд тайзан дээр зогсоод нэг дор гурван ари дуулна гэдэг маш их энерги чадал шаардана. Хүчээ, энергиэ зөв хуваарилж сурах их чухал байгаа юм. Тэгэж байтал дуурийн ари дуулж байгаа хүн дүрдээ орж дуулж байгаа дүрээ үзэгчдэд итгүүлж үнэмшүүлэх шаардлагатай. Үүний тулд дуулж байгаа хэлээ ойлгодог, аринийхаа үгийг нарийн мэдрэч, өргөлт намуухан хэлэх эгзэгийг тааруулах хэрэг бас байна. Мэдээж дуулж байгаа хэлний хэллэг бас чухал. Италиар дуулж байгаа бол итали хэлтэй хүн ойлгох хэрэгтэй байх нь. Тэгэж байтал дуулах дуу ариний рэпэртуар бас чухал. Өөрийнхөө чадварыг аль болох олон талаас нь харуулсан болж өгвөл өөр өөр төрлийн бас өөр өөр хэлээр бичигдсэн ари сонгох нь бас чухал. Тэгээд бэлтгэлээ зөв тааруулах, амралтаа зохицуулах гээд маш нарийн олон хүчин зүйлс байнаа.
За манай Амартүвшин үнэхээр авьяас, чадал, техник бол дутаагүй ээ. Харин дууны сонголтон дээр алдаа гаргасан болов уу гэж бодсон. Зурагтаар хоёр ч мэрэгжилтэн арай өөр хөнгөн өнгө төрхтэй дуу дутлаа гэж хэлж байсан. Нөгөө талаар нөгөө дуундаа орж нарийн мэдрэх тал дээр Беларусийн дуучин арай илүү байсанд бас орос хэл дээр дуулсан нь нөлөөлсөн байж болох юм. Хүн эх хэлээрээ дуулах шал өөр шүү дээ. Гэхдээ л Амартүвшинг энэ жилийн тэмцээний тайлбарлагчид дурсаад л байгаа, их л тод мөр үлдээсэн бололтой юм.

(Зургийг Дэлхийн дуучин тэмцээний албан ёсны цахим хуудаснаас авав.)
Энэ жилийн тэмцээнд манайхаас хоёр дуучин оролцож байгаа. Б. Батжаргал (тенор), Г. Ариунбаатар (баритон). Эхний шатны шалгаруулалтаар Ариунбаатар үндсэн болоод ромасийн хоёр төрөлд хоёуланд нь шилдэг тавд багтсан байгаа. Харин Батжаргал маань шалгарч чадаагүй ч тав дах дуучнаар шалгарах боломж хараахан хаагдаагүй байна. Батжаргалын бүлэгт түрүүлсэн америкийн баритон Эванс түрүүлэх өндөр магадлалтай дуучин байна. Одоогоор хоёр л бүлгийн дүн гараад байгаа болохоор цаана нь бас ямархуу өрсөлдөгчид байгааг тааж хэлэх хэцүү юм. Батжаргалын уулсан Доницэттигийн "La fille du regiment" дуурийн "Ah! mes amis" ари маш өндөр үнэлгээ авсан. Ариунбаатарыг "Жинхэнэ Вэрдигийн баритон" гэж дүгнэсэн.
Радиогийн тайлбарлагч дуурийн дуучин хүн монгол дуучдыг бэлтгэлийн үедээ 100% чадлаараа дуулдаг нь сонирхолтой юм гэсэн шүү. Бусад нь хоолойгоо амраагаад бага ачаалал өгдөг бололтой. Батжаргал тэмцээнд дуулсаныхаа дараа хоолой унтаж байгаа тул хэцүү байлаа гэсэн. Ариунбаатарын хоолой жаахан ядарсан сонсогдож байна гэж бас тэр дуучин хэлсэн. Финалд дуулахаасаа өмнө их унтаж, ус сайн ууж, юм ярихгүй байх хэрэгтэй гэж байна лээ. Дуучинд маань ингээд зөвлөх хүн ойр байдаг болов уу, хэлээсэй.
Төгсгөлд нь хоёр жилийн өмнө ч тэр энэ жил ч тэр санаанд хүрэхгүй оргиод байгаа нэг зүйл байдгийг хэлчихье. Манай дуучид ярилцлага энэ тэрд орчуулагчтай оролцох юмаа. Уг нь гуч хүрээгүй залуу хүмүүс ямар нэг төвшинд англи хэл үзсэн л баймаар гэж бодох юм. Үзэгчид, дэмжигчид дуучдыг дуулсаны дараа юу хэлэхийг нь сонсох сонирхол их бий. Тухайн хүний ааш араншин, үзэл бодол сонин байдаг. Гэтэл орчуулагчаар дамжсан хариултууд нэг тийм амтгүй болчихдог. Асуулт орчуулахад ямар нэг элемент гээгдэнэ, хариулт орчуулагдахаар бас адилхан, ингээд төгсгөлд нь нэг их баяртай сонин хүлээж байсан хүмүүсийн урам хугардаг тал бий. Гэхдээ энэ нь Амартүвшинг үзэгчдийн шагнал авахад саад тотгор болоогүй л дээ.
За ингээд Ариунбаатар маань тав дах бас бүтэн сайнд дуулна. Фракнийх нь захыг мушгиад л, маш их амжилт хүсээд л сууж байя даа. Сайхан мэдээ дуулна гэж итгээд л байгаа.

Tuesday, April 4, 2017
Багш хүн хүүхдийг хайрлаж энэрэх чадвартай байх ёстой.
Багш хүнд байх хамгийн эрхэм чанарын нэг нь хүүхдийг хайрлаж, энэрэх явдал юм болов уу гэж боддог. Хичээлийн агуулга, сургах арга барилыг хүн хүсэж байвал сурчихна. Харин багш болоод хүүхдийг хайрладаг, тэдний төлөө сэтгэл гаргадаг нь сайн багш болдог байх. Миний аав, ээж хоёр багш байлаа. Хөдөө багшилж байхдаа амралт дуусаад ирээгүй, эсвэл дотуур байрнаас оргосон хүүхдийн араас хөөцөлдөж гэрээр нь явна, очсон хүүхдээ бас эцэг эхийг нь аргадаж авчирна. Тэр үед дунд ангийн хүүхдүүдээ гэртээ мал дээр гаргах сонирхолтой эцэг эхчүүд олон байжээ. Ялангуяа охидоо гэртээ авч үлдээд хүнтэй суулгаж, аж ахуйдаа туслуулна гэх.
Хотод орж ирсэн хойноо анги даадаг ээж маань бас л хичээлээ тасалдаг, дүрсгүй хүүхдүүдийн гэрээр орой явна. Эцэг эх, эмээ, өвөөг нь сайн танина. Заримтай нь найзална, заримыг нь загнана. Хүүхдүүдийн гэр орны амьдралыг мэднэ, өнчин өрөөсөн, гачигдал дутагдалтай нэгний хойноос бүр их шургуу явдаг байж билээ. Тэр бүхний цаана энэ хүүхдийг амьдралтай залгуулчих юмсан гэсэн чин хүсэл эрмэлзлэл л байсан байдаг.
Өнөөдөр 29 дүгээр сургуулийн багш нар өмгөөлөгч хөлсөлж, хэвлэлийн бага хурал хийлгэж байгаа нь хачирхалтай санагдав. Сурах, боловсрох эрхээ шаардаж жагссан хэдэн сөөсгөр хүүхдийг эсэргүүцэж, сургуулиас хөөнө гэж сүрдүүлэн ичиж зөвсөн шинжгүй олуулаа чихцэлдэн зогсох хүмүүст багш гэх эрхэм сайхан нэр томджээ. Багш хүн зүй нь энэ тэмцлийн нөгөө талд хүүхдүүдийн төлөө явж байх ёстой биш гэж үү? Хариуцаж байгаа сурагч нь бэлгийн дарамтанд орсон сураг байгаа бол тэрний хойноос үнэн мөнийг олж, хохирсон хүүхдийг хамгаалахын төлөө явж байх ёстой биш үү?
Угаасаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд дохионы хэл мэдэхгүй багш хичээл заадаг гэдэг нь утгагүй хэрэг юм. Хүн бүр дохионы хэл мэдэхгүй учир амьдралд бэлдэж байна гэсэн ядуухан тайлбар хийж байна. Гэхдээ энэ нь сонсгол муутай л болохоос бие бялдар сэтгэц эрүүл хүүхдүүдийг сонсголтой хүнтэй харьцах төдий л боловсрол хангалттай гэж тавлаж байгаа хэрэг шиг санагдлаа. Хүүхдийн танин мэдэхүйд хүнтэй харьцах харилцаа маш чухал. Бүр бага нялх цагаасаа санаа бодлоо чөлөөтэй солилцож чаддаг болбол бүр сайн. Тэгэхээр өөрийгөө нээж, орчноо танин мэдэх нь амны хайрцаг уншиж, бусадтай ойлголцох чадвараас илүү чухал гэсэн үг. Сонсгол муу төдийгөөр хэн нэгний сурч боловсрох боломжийг хаах нь нийгэмд илүү хохиролтой. Тэр хэмжээгээрээ хийгмийн хөгжилд ихийг бүтээж, хувь нэмэр оруулах хүний тоог цөөлж байнаа л гэсэн үг. Компьютерийн програм бичих, зураг зурах, баримал барих, машин техник зохион бүтээх, механик, архитектур гээд заавал сонсголтой байх шаардлагагүй олон салбар, мэрэгжил бий. Тэдэнд сурах боломж нь л хэрэгтэй.
Харин тэр сургуулийн багш нарт тийм сэтгэл алга. Хайр, энэрлийн сураг ч алга. Хорвоо дэлхий уужим, чи хүсвэл юуг ч хийж чадна гэж зоригжуулж, цонх нээж өгөх ёстой багш нь сурах эрхээ шаардсан хэдэн хүүхдийг хөөнө гээд л сууж байна даа.

Баавгай
Шаргал өнгөтэй нэлээн хуучирсан тоглоомон баавгай. Том охиныг жаахан байхад нь дэлгүүрт таараад авч өгсөн юм. Яагаад авч өгсөнөө сайн санадаггүй. Нэг их онцгой юмгүй, байдаг л нэгэн баавгай. Манайд ирээд охины гараас буусангүй ээ. Хамт унтана, хооллоно, гадуур явахдаа хамт явна. Охин бүр том болсон хойноо ч хол явахдаа үүргэвчиндээ хамгийн түрүүнд хийнэ. Юу гээчийг арчиж, хэдэн удаа ч угаагдсан юм мэдэхгүй. Угаасаар байгаад биенийх нь зарим хэсэг бүүр шалчийчихсан хөөрхий.
Бага охин ой жаахан өнгөрөөд эгчээсээ баавгайг нь булаагаад авчихсан. Миний баавгай л гэнэ. Гэрт өөр олон баавгай болоод бусад төрлийн зөөлөн амьтан байгаа ч өнөөх л шаргал баавгай охины оронд нь хамт унтаж, явсан газар бүр нь дагалдана. Охин шөнө тэмтрээд байхгүй бол миний баавгай алга гэж уйлж сэрнэ. Орой охиноо унтуулахдаа баавгайг бүртгэж, унагахгүй шиг аятайхан байрлал олж тавихыг хичээнэ би. Хоолоо идэхдээ жижигхэн тоглоомон сандал ширээн дээр тавьж суулгаад хоолноосоо халбагадаж өгнө.
Өчигдөр манайд том хэрүүл боллоо. Шалтгаан нь өнөөх баавгай. Том охин би баавгайгаа буцааж авмаар байна, чи зөндөө удаан хэрэглэлээ гэнэ. Дүү нь үгүй шүү энэ чинь миний баавгай гэнэ. Дуу чангарч зарим нь уйлав. Арга тасраад бага охиндоо дэлгүүрээс шинэ баавгай авч өгье гэсэн чинь зан нь тэр дороо хувираад хөөрхий баавгайг эгчдээ өгөөд энийгээ ав гэнэ. Тэгээд надад чи тэгээд битгий царай муутай баавгай авчихаарай гэж захив. Тэгэж байтал эгч нь тайвширсан уу, ухаарсан уу, за за чи миний баавгайг ав ав гэсэн дүү нь үгүй би шинэ баавгай авах гэж байгаа гээд тоосонгүй.
Саяхан л хэрүүлийн алим болж, дуу шуугиан тарьж суусан баавгай хүүхдийн өрөөний шалан дээр гологдоод эвгүй гулдайн суухыг хараад яагаад ч юм шинэ баавгай авч өгье гэсэндээ гэмшив.

Monday, February 27, 2017
Цагаан сарын дурсамж
Миний санадаг хамгийн анхны цагаан сар хөдөө өнгөрсөн юм. Би дөрөв, таван настай байсан юмдаг уу даа. Ээж, аав хоёр дээд сургуулиа төгсөөд хөдөө нэг суманд томилогдоод удаагүй байсан цаг. Хорин хэдтэй тэр хоёр бусдын жишгээр өөрсдөө ул боов хийж, ууцаа чанаад, ээж гурван биедээ шинэ хөвөнтэй дээл оёж өмсүүлж байсан их тод санагддаг. Миний шинэ дээл навчин хээтэй бор торгоор хийснийг би овоо хэдэн жил өмссөөн. Сумын төвийн багш нарын ихэнх нь багш нарын гэх том хашаанд амьдардаг байлаа. Битүүний орой хашааны хамгийн ахмад болох нэг багшийн ээжийнд айл бүр савтай цай, тавагтай бууз барьж ороод битүүлж билээ. Шинийн нэгэнд нар мандахаас өмнө босч цайгаа чанаж, буузаа жигнээд нар ургахтай зэрэг гурвуулаа золгож байлаа. Тэр үед мөр гаргасан эсэхээ санахгүй байна. Дараа нь томчууд яасныг мэдэхгүй, би гэдэг хүн хашааныхаа хэдэн хүүхэдтэй нийлж аваад сумын төвийн бараг бүх айлаар олж бэлэг цуглуулсан байхаа ккк. Бүгдээрээ шинэ дээл өмсчихсөн додигор хүүхдүүд бөөн аз жаргал. Эхлээд хашааныхаа айл тэгээд гараад гудамжаа гүйцээгээд, дараа нь бүр өөр гудамжаар ороод. Айлын өгсөн бэлгийг дээлийн өвөртөө бас малгайндаа хийж аваад дүүрчихээр нь гэртээ орж ирж орон дээрээ асгаад л буцаад их зугаатай байсан юм шиг байгаа юм. Айлууд өөрсдийн хийсэн алган чинээ том хавтгай боов, хоёр гурван ёотон эсвэл цаастай чихэр, 12 мөнгөний дэвтэр, балын харандаа, баллуур голдуу өгч байлаа. Арай ховор таарсан нь дөрвөн төгрөгний үзэг, зургийн дэвтэр, өнгийн харандаа, усан будаг байв.
Дараа нь сургуульд орох жилээ Улаанбаатарт нүүж ирээд хотод цагаан сар болдоггүйд нь их гонсойж билээ. Тэр үед хотод цагаан сар хийхийг хориглодог, битүүний орой заавал урт хурал хийдэг байсан санагдана. Шинийн нэгэнд ажил, сургууль тасалбал хатуу шийтгэлтэй. Бид эмээгийндээ бүүр орой болсон хойно очиж битүүлээд өглөө нар мандахаас өмнө хальт золгож, эмээгээсээ бэлгээ аваад сургуульдаа явдаг байлаа. Мөр гаргах, тухтай сууж цайлах зав гардаггүй байв. Хориотой ч гэсэн хүмүүс ямар нэг хэмжээгээр ёсолж тэмдэглэнэ. Сургуулийн хүүхдүүд чихэр солилцоно, жаахан том болоод золгодог болсон. Хэн нь ахмад гэдгээ өдөр цагаар тооцно шүү дээ ккк.
Цаг өөрчлөгдөж цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг болоход би гэдэг хүн нутгаасаа гараад явчихсан байжээ. Хамгийн сүүлд хориод жилийн өмнө цагаан сараар гэртээ байж таарсан юм. Эмээ, өвөө, аав маань бүгд амьд мэнд элэг бүтэн сайхан баярлаж билээ. Эмээ битүүнд яг өөрийн гарын хоол бэлдэнэ. Тэрэн шиг тансаг сайхан амт байдаггүй л гэж боддог. Шинийн нэгэнд өвөөгийнд очоод битүүлгийнх нь үлдсэн хуушуурнаас идэх бас гоё. Ааваараа өглөө чанасан мах огтлуулаад сайхан шаргал цайнд хийж идэх бас л тансаг мэдрэмж шүү.
Хүний газар явахдаа монголчууд ойр бол нийлж тэмдэглэнэ, ойр үгүй бол гэр зуураа. Ном ёсоор нь таваг засч тэмдэглэх нас арай болоогүй гэж үздэг тул бууз жигнээд, сайхан хооллоод хүүхдүүдээ аль болох сайн баярлуулах гэж үздэг дээ. Өргөн дэлгэр тэмдэглэж үзээгүй ч том болсон хойноо цагаан сараар их сайхан баярладаг байж билээ гэсэн дурсамж үлдэг гэж боддог юм. Би хүүхдүүддээ гарын бэлэг бэлдэнээ. Тэрийг бол их эртнээс бодож, нэг их үнэтэй биш гэхдээ санаанд хоногших бэлэг авах гэж хичээдэг. Нөгөө л дараа нь дурсамж болж үлдэх юм гэсэн үг. За тэгээд нэг их удалгүй энэ хэддээ монголын цагаан сарыг үзүүлчихвэл тэгээд том хэрэг бүтэх юм даа.
Энэ жил ганц хоёр хүн уриад жаахан өргөн дэлгэр битүүлчих санаатай байсан бага охин гэнэт өвдөж эмнэлэгт хэвтээд амжаагүй. Багтраа өвчин хөдөлсөн байгаад түргэний машинаар эмнэлэг явж их л адал явдал боллоо.
Өчигдөр хальт дэлгүүр орж идэх юм цуглуулаад бууз жигнэж, бялуу хувааж хэр тааруу битүүлэг хийсэн. Хэдэн бууз илүүчлээд шинийн нэгэнд гээд хөлдөөчиxсөн. Орой тэрийгээ жигнэж идээд, бэлгээ тараана даа. Бэлэг аваад царай нь яах бол гэж бодохоор инээд хүрээд байх юм.

Friday, February 3, 2017
Дунд сургууль
Гурван долоо хоногийн өмнө манай тосгоны дунд сургуулиас хүүхэд тань хойтон гадаад хэлний хичээл авах шаардлагатай тул ямар хэл сурах хүсэлтэйгээ сонгож мэдэгдэнэ үү гэсэн захиа ирсэн юм. Нэг сард шүү дээ, охин маань ирэх намар дунд сургуульд орно. Өнгөрсөн долоо хоногт хөгжмийн ямар нэг хөтөлбөрт хамрагдах боломжтой тул сонголт хийнэ үү гэсэн эмайл ирсэн. Өчигдөр дунд сургуульд намар элсэж орох хүүхдүүдийн эцэг эхчүүдийг цуглуулж танилцуулах яриа хийв. Манай тосгоны сургууль муждаа ч биш улсдаа сайнд тооцогддог сургууль бөгөөд өчигдөр тэр ярианд суухдаа аргагүй юмаа гэж бодогсон.
Америкт хүүхдүүд бага сургууль буюу 5-р ангиа дүүргээд дунд сургуульд гурван жил, ахлах сургуульд дөрвөн жил сурдаг. Хүүхдийн сэтгэлзүй, физиологийн их өөрчлөлттэй давхацдаг тул дунд сургуульд суралцах үе хамгийн ярвигтайд тооцогддог. Ер нь 6-8 ангийн үе хүүхдүүн хамгийн хурдан өсөлттэй давхацдаг гэнэ. Яриа нээсэн сургуулийн захирал эцэг эхчүүдэд хүүхэддээ санаа зовох хэрэггүй бид маш сайн харж хандах болно гэж тайвшруулсан өнгө аястай эхэлсэн юм. Ярианд голлох үүргийг 6-р ангийн долоон сурагч гүйцэтгэв. Тэд сургуульд энэ сургуульд орохоосоос өмнө юунаас бэрхшээж байсан, юу хэцүү байсан гэх мэт эцэг эхийн асуултанд хариулсан нь зүгээр багш нар яриад өнгөрөхөөс арай л илүү сонирхолтой байлаа.
Энэ дунд сургууль баригдаад хэдхэн жил болж байгаа юм байна. Их сайхан тохитой, анги танхим нь уужуу саруул барилга байна. Биднийг номын санд цугуулсан, бас л сайхан танхим байлаа.
Дунд сургуульд 750 гаруй хүүхэд суралцдаг юм байна. Манай тосгонд дөрвөн бага сургууль бий, тэнд төгссөн бүх хүүхдүүд нэг л дунд сургуульд цуглаж сурдаг. Хичээл өглөө 8:15 д эхэлдэг ч сургуулийн хаалга 7:00 гэхэд нээгдэнэ. Эрт ирсэн хүүхдүүд өглөөний сагсан бөмбөг тоглох програмд оролцох эсвэл номын санд сууж даалгавраа хийх, ном унших боломжтой. Хичээл үдээс хойш 2:51-д тараад хагас цаг хэртээ багш нар тухайн өдрийн даалгавар болоод ямар нэг ойлгомжгүй байгаа асуудалд хариулж тусалдаг. Сургуулийн номын сан дөрвөн цаг хүртэл ажилладаг, сургууль орой 6 цагт хаалгаа барьдаг гэж байна. Багш нар гэрийн даалгавар болоод хэзээ хурааж авах календарийг интэрнэт портал дээр тавих ба хүүхдүүдийн дүн, багшийн дүгнэлтийг эцэг эхчүүдийн мөн цахим хуудаснаас үзэх боломжтой. Хүүхдүүд багштайгаа бас эмайлээр харьцах боломжтой. Хичээлийн дараа хүүхдүүд сайн дурын клуб, дугуйланд хамрагдах боломжтой. Охин гадаад хэлэнд франц хэл сонгосон, сонгосон ч гэж хар хүн бид хоёр сонгуулсан. Сургуулийн найрал хөгжимд орох сонирхолтой гээд бүртгүүлсэн.
Хүүхдүүдийн эхэндээ хамгийн түгшдаг асуудал шүүгээний түгжээгээ онгойлгож чадахгүй байгаад хичээлээсээ хоцрох явдал гэсэн ккк. Тийм учраас хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 6-р ангийнхныг авчирч шүүгээний цоож онгойлгохыг зааж өгдөг юм байх. Ассултанд хариулсан долоон хүүхэд долуулаа цоож хамгийн хэцүү асуудал байсан гэж байна.
Энэ сургуульд гурван guidance counsellor ажилладаг гэнэ. Нэг нь эхний жил хүүхдүүдийн бага сургуулиас дунд сургуульд шилжих үед тусалдаг, нэг нь ерөнхийдөө сахилга батын асуудал хариуцдаг бололтой, нэгнээ шоглох, дээрэлхэх асуудалд гол төлөв анхаардаг, гурав дах нь сүүлийн жил хүүхдүүдийн мэрэгжил сонгох, их дээд сургуульд элсэх бэлтгэлд нь зөвлөж тусалдаг юм байна.
Сайн гэж үнэлэгдсэн сургууль, бас дээр нь захирал, багш нарын хандлага их зүгээр санагдлаа. Ерөнхийдөө бид нар хүүхдүүдийг чинь сайн сургаж өгнө, санаа зовох хэрэггүй гэсэн маягийн мэссэжтэй. Би ч тайвширлаа ккк. Ирэх сард хүүхдүүдийн хичээлийн хуваарь гарчихна гэнээ. Их эрт юмаа төлөвлөдөг юм байна. Одоо тэгээд дунд сургуулийн багш, guidance counsellor нь бага сургуулиудаар явж хүүхдүүдтэйгээ танилцдаг гэнээ. Тэгээд хичээлийн жил дуусахаас өмнө лав л хоёр удаа хүүхдүүдийг дунд сургуультай нь танилцуулах юм байх.
Санаанд хамгийн их таарсан зүйл бол хүүхдүүд сургуулийн цагаар гар утас хэрэглэхийг хориглодог. Утас хэрэглэсэн тохиолдолд хурааж аваад оявахад нь өгдөг гэнэ. Утас хэрэглэдэггүй хүүхдүүд цөөнгүй гэсэн нь миний санааг амраав. Охиндоо утас авч өгөхгүй бол бусдаас ялгагдчих юм болов уу гэж санаа зовж байсан юм.

Америк орон ба америкчууд,
Тэмдэглэл,
Үр хүүхэс
Monday, January 16, 2017
Буруу зөвлөгөөнөөс биеэ хамгаалах тухай
Нью Иорк таймс сонинд өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөөний буруу үр дагавараас хэрхэн сэргийлэх вэ гэсэн нийтлэл гарчээ. Элдэв зөвлөгөө хаа сайгүй олширсонтой холбоод хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд тоймлон орчуулах гэж оролдлоо. Цаг давчуу тул нарийн шалгаж чадсангүй. Хэн нэгэнд хэрэг болох биз гэж найдъя.
Эрүүл мэндтэй холбоотой ялангуяа хооллох талаарх мэдээ, зөвлөгөөг хэзээ ч битгий эргэлзэхгүй шуудхан хүлээж авч бай.
Аарон Э. Каролл
Анагаахын салбарын судлаачид ажлынхаа үр дүнг нийтлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан шинжлэх ухааны ололттой хөл нийлүүлэхийн тулд энэ үр дүнд тулгуурлаж олон нийтэд зөвлөмж гаргах нь зүй. Энэ зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээхийг өөрсдийн үүрэг гэж үздэг. Харин энэ явц, дамжлагын дунд заримдаа ямар ололт нь нотлогдсон, ямар нь тун өндөр магадлал бүхий таамаг вэ гэдгийн ялгаа зааг арилчихдаг гэмтэй.
Саявтар Харшил ба Халдварт Өвчнийг Судлах Үндэсний төвөөс самрын харшлын талаарх зөвлөмжөө өөрчилсөн нь намайг энэ талаар бодоход хүргэсэн юм. Харшил судлаачид хүүхдүүдэд самрын уураг агуулсан бэлдмэл, бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн зургаан сартайгаас нь эхлэн өгөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь ялангуяа энэ самрын харшлын өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд маш үр дүнтэй гэдгийг тэд бас онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү зөвлөмж болоод үүнийг гаргахад хүргэсэн судалгааны талаар би өмнө нь дэмжиж бичиж байсан билээ. Маш чамбай төлөвлөсөн судалгаа/туршилтаар нярай үедээ газрын самрын уураг орсон хоол хүнс хэрэглэсэн хүүхдүүдийн энэ самрын харшлын эрсдэл огт хэрэглээгүй хүүхдүүдээс илэрхий буурсан байсан юм. Судлаачдын хэрэглэсэн тооцоогоор газрын самрын уураг хэрэглэсэн долоон хүүхэд тутамд харшилд өртөөгүй хүүхдийн тоо нэгээр хорогдсон бол бол эрсдэл өндөртэй бүлэгт энэ тоо дөрвөн хүүхэд тутамд нэг байжээ. Энэ бол маш тодорхой, өндөр ач холбогдолтой үр дүн юм.
Гэхдээ үүний өмнөх зөвлөмж нь мэдээж дундаж зууны үед гарсан юм биш гэдгийг санах нь чухал. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи 2000 оныг хүртэл хүүхдийг гурван нас хүртэл нь газрын самар огт өгч болохгүй гэж зөвлөж байжээ. Тэгвэл дээрх туршилтын үр дүнг харгалзаж үзвэл, уг зөвлөмж газрын самрын харшилтай хүүхдийн тоог цөөлөх биш харин ч нэмж байсан болж таарах нь ээ.
Энэ бол цорын ганц жишээ биш. Хүүхдийн эмчийн хувьд миний бие Академийн болоод бусад эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан онгоцонд хүүхдийн тусгай суудал тавих хэрэгтэй эсэх, хүүхдийг хаана унтуулах нь зөв эсэх, ашгийн төлөөх эмнэлэгийн байгууллагууд гэх мэт асуудлаар гаргасан зөвлөмжүүдийн талаар энэхүү буландаа олон ярьж бичиж байсан бөгөөд хэрвээ зөвлөмжийн ард баттай нотолгоо үгүй бол ийм зөвлөмж тус биш ус болж болох вий гэж санаа зовж буйгаа цаг тухайд нь илэрхийлж байлаа.
Мэдээж Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи санаатайгаар буруу зөвлөмж тараагаагүй, тэгээд ч тэд алдаа гаргасан цорын ганц байгууллага бас биш юм. Жишээ нь, хөхний хорт хавдар оношлох зорилготой бүх эмэгтэйчүүдийн хөхний рентген зураг авах нь чамбай нягталсан судалгааны дагуу тогтоосон хэм хэмжээ биш. Үр ашиг, эрсдэлийн тооцоогоор тийм ч зөв үйл ажиллагаа биш гэдэг нь харагдсан тул хамрах хүрээг нь багасгаж байгаа юм. Цаашлаад түрүү булчирхайн хорт хавдрын оношлогооны шинжилгээ мөн л иймэрхүү асуудалтай тулгараад байгаа. Цэвэршлийн үед эмэгтэйчүүдэд өгдөг дааврын эмчилгээ 2000 оноос өмнө бараг бүх эмэгтэйчүүдийг хамарч байсан бол Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Урдчилсан судалгаагаар үр ашиггүйд тооцогдоод хэрэглэхээ больсон байна. Харин өнөөдөр магад дааврын эмчилгээ байхгүй байгаа явдал зарим эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насанд хохиролтой байж болох тухай эргэлзээ эргэн ирсэн байдаг.
Бүх салбарын дундаас зөв хооллолтын талаарх зөвлөмж бол хамгийн толгой эргүүлсэн замбараагүй байдаг нь яах аргагүй үнэн билээ. Хүнсний өөх тос хязгаарлах зөвлөмж нь нүүрс усны хэрэглээг өсгөсний улмаас таргалалтын тархалтыг улам дэвэргэсэн гэж судлаачид үзэж байна. Кофений талаарх нарийн судалгаа эрүүл мэндэд муу нөлөөгүй гэдгийг саяхан нотлох хүртэл энэ ундаа хавдар үүсгэх чадвартай бүтээгдэхүүний жагсаалтанд байсан билээ. Цаашлаад өглөөний цайгаа заавал ууж бай, ус ихээр ууж бай, чихэр орлуулагч хэрэглэж бай гэх мэт ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үр дүнд тулгуурласан баталгаагүй зөвлөмж бидний амьдралд баттай байр суурь эзэлж хэдийнээ амжжээ.
Зөвлөмж ихэнхдээ хүмүүст тус нэмэр болох зорилготой бий болдог. Бид тодорхой бүлгийн хүмүүст үр дүнтэй байгаа зөвлөмж бусдад мөн хүртээлтэй гэж боддог. Хөхний хавдрын эсвэл түрүү булчирхайн хавдрын өндөр эрсдэлтэй хүмүүс ойр ойрхон шинжилгээ өгөх шаардлагатай байж болно. Харин бүх нийтийг хавтгайд нь хамруулаад эхлэхээр буруу зөрүү алдааны тоо нэмэгдэж үр ашиг нь буурдаг. Дааврын эмчилгээ магад залуугаараа саваа авахуулсан гэх мэт шалтгаанаар цэвэршиж байгаа бүлэгт илүү үр дүнтэй байж болно. Харин үлдсэн хүмүүст үр дүн байхгүй хэрнээ эмчилгээний дагуул шинж тэмдэг илрэх эсвэл бүр муу үр дагавартай ч байж болох юм.
Зарим тохиолдолд зөвлөмж аливаа ажиглалтын зөвхөн сайн тал дээр тулгуурласан байдаг нь асуудлын ярвигтай талыг нь орхигдуулдаг талтай. Жишээ нь, нярай хүүхдийг хаана яаж унтуулах талаарх зөвлөмж зарим талаараа эцэг эх, хүүхдүүдийн хувьд муу үр дагавартай байх тохиолдол байж болно (жишээ тул байж болно гэснийг дахин онцолъё).
Гэхдээ ямар нэг зөвлөмж буруудах нь ихэнхдээ чамбай судалгаанд тулгуурлаагүй байдгийнх. Тохиолдлын, хяналтын бүлэг оролцсон (randomized, controlled) судалгаа биш ажиглалт төдийд суурилсан зөвлөмжүүд энд багтана. Энэ нь ямар нэг үйл явдлын шалтгаан биш ердөө хамаарлын ажиглалт төдий тул үүнд суурилсан зөвлөмж олон байгууллагын нэр хүндийг унагаадаг.
Харамсалтай нь хоол хүнсний талаарх зөвлөмж бүх болохгүй асуудлуудыг зэрэг агуулж байдаг зовлонтой. Өөх тосыг хязгаарлах, нүүрс ус хязгаарлах, глүтэнгүй хоолны дэглэм барих эсвэл самар идэхгүй байх зөвлөмжүүдэд буруу зөвлөгөөний шинж тэмдгүүд бүгд илэрдэг байна. Ямар нэг дэглэм тодорхой бүлгийн хүмүүст таатай нөлөөтэй байж болно. Харин түүнийг бүх хүнд хамаатуулан зарлаж зөвлөх нь эрүүл мэндийн олон байгууллагын гаргадаг нийтлэг алдаа юм. Судалгааны үр дүнд эерэг ажиглалтын хажуугаар эсрэг үр дүн гараад ирэхээр яадаг вэ? Зарим байгууллага сөрөг эсвэл өөрсдийн таамгаас зөрсөн ажиглалтыг орхигдуулдаг нь ёс зүйгүй үйлдэл. Харин олон жил өнгөрсөн хойно энэ бүгдийг эргэж харахдаа бид юу бодож ийм юм хийсэн байнаа гэж харамсах хэрэг гарвал яах билээ?
Амьдралын хэв маягаа өөрчлөх нь хүний эрүүл мэндэд ямар нэг эмчилгээнээс илүү үр дүнтэй байж болох талаарх ажиглалт, баталгаа нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ иймэрхүү зөвлөмжүүд тамхи бүү тата, архи хэт их уухгүй бай, биеийн тамир хий, эрүүл хоолло гэх мэт маш ерөнхий, ямар нэг мэдэгдэхүйц том өөрчлөлт шаарддаггүй. Тэгэхээр аливаад жорыг нь тохируулж бай гэвэл хамгийн зөв зөвлөмж байж мэдэх юм.
Энэ бол олон жилийн турш миний өөрийнхөө бичсэн хоол хүнсний талаарх зөвлөмжөө эргэж хараад төрсөн бодол бөгөөд сүүлийн үед бичсэн нийтлэлүүд маань чухам ийм философид тулгуурласан юм. Магад хүн бүр жорыг нь тааруулж чаддагсан надад ийнхүү үзэг цаас нийлүүлэх хэрэгцээ үгүй болох юм даа.
Labels:
Анагаах ухаан,
Орчуулга,
Шинжлэх ухаан,
Эрүүл мэнд
Saturday, December 31, 2016
Шинэ жилийн мэнд!
Энэ блогийг голохгүй уншиж, санаа бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ баярлалаа. Тэр бүр хариу өгч чаддаггүй ч бүгдийг нь уншиж талархаж байдаг шүү. Ирж буй шинэ он амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.
Зураг дээрх гацуур модыг хоёр охин маань томчуудын оролцооргүйгээр чимсэн юм. Аав нь модыг нь тогтоож өгсөн л дөө. Үгүй бас яах вэ том болцгоож л байна. Харин гацуур модыг нь манай байрны хажууд байдаг виноны дэлгүүрээс худалдаж авсан. Энэ дэлгүүрийг ная лав хол гарсан өвөө ажиллуулдаг юм. Дажгүй сонголттой үнэ нь боломжтой, хажуугаар нь өөрийнхөө цэцэрлэгт ургуулсан алим, бас бус ногоо сүпэрмаркэтаас хямд үнээр зарна. Тэр нь бас сайхан амттай. Өвгөн дэлгүүрт нь хүүхэд орж ирэхээр баярлаж том хайрцагтай модтой чихэр гаргаж ирээд л дайлна.
Зул сарын баяраар дэлгүүрийнхээ цонхыг хэдэн зуугаар тоологдмоор олон цөмөөхэй тоглоомоор чимсэн нь хүүхдийн хараа булаана. Манай бага охин лав тэдний цонхны өмнө их удаан зогсдог юм. Зул сарын өмнө унаатай болж амжаагүй тул хаанаас мод авдаг билээ гээд гайхаж байтал өвгөн дэлгүүрийнхээ үүдэнд мод зарна гээд тавьчихсан байсан азтай. Танайх юм чинь гээд бас хөөрхөн хямдруулаад өгсөн. Нэг ийм сайхан дурсамж үлдээх мод заслаа энэ жил.
Thursday, December 29, 2016
Сэтгэгдлийн хариу
"Minii %-d Trump garsan ni ih zuv. Shiidemgii hun yum hiih baih: Arabuudiig orohiig hyazgaarlana,Mexico US 2-n hoorond hana bosgoj ted nariig huuli busaar orj irehiig haana gej helsen. Arabuud IT, sanhuu, Mexicuud uilchilgee ruu tulhuu ortsgoodog, Tiim ursuldugchid bagasval end baigaa bid nart l iluu ih bolomj garch irne gesen ug."
Өмнөх бичлэгт маань нэг хүн ийм сэтгэгдэл үлдээжээ. Миний хувьд энд хоёр алдаа байна. Нэгд, хэдий Трамп мэксикчүүд болоод арабуудын эсрэг цагаачалалын хатуу бодлого барина гэж зарласан ч зөвхөн тэдэнд зориулсан тогтоол захирамж гаргах нь хууль эрхийн хувьд ярвигтай. Өөрөөр хэлбэл хүний гарал угсаа, шашин шүтлэгээр ялгах нь үндсэн хуулиар бас хүний эрхийн актаар хориотой тул нэг бүлэг хүмүүсийн эсрэг чиглэсэн цагаачлалын бодлого явуулах нь түвэгтэй гэсэн үг. Тэгэхээр бодлого бүх цагаачдад зориулагдах магадлал өндөр тул ерөнхийдөө энэ айлын тогоо өнгийж суугаа бүгдэд хамаатай болох бизээ.
Хоёрт, за яахав ямар аргаар мэксикчүүд, арабуудад зориулсан цагаачлалын бодлого явуулах боломжтой болжээ гэж бодъё. Дөрвөн жилийн дараа хэсэг бүлэг хүмүүсийн амьдрал амархан дээрдэхгүй тул Трампийг сонгосон бухимдал уур хилэн нэг их намжчихгүй биз. Тэгэхэд дараагийн ээлжинд тэр бухимдлыг өөр бүлэг хүмүүс рүү чиглүүлэх хууль эрхийн боломж нээлттэй тул азиуд, монголчууд өөр хэн ч өртөх боломжтой гэсэн үг. Чухам ийм рэторик дарангуйлагч хүчирхэгжих боломж олгож, дэлхийн сүүлийн дайн болоод өнгөрсөн сургамж бий. Бусдыг бариад явахад нь дуугүй байлаа, бараг дотроо баярлаж суутал миний ээлж ирэхэд намайг өмөөрөх хүн байсангүй гэдэг түүх байдаг даа.
Төгсгөлд нь, нэг ийм явцуухан бодол манай хөгжилд саад болдог юм гэж би санадаг. Бурууг бусдаас хайх, эсвэл хэн нэгний азгүйдлээс ашиг хонжоо олохыг хүсэээд ч байгаа юм шиг. Америк том гүрэн, зүтгэж чадвал амьдрал босгох боломжтой зайтай газар. Адилхан л айлд байж бусдыг ад үзэх хаашаа ч байдаг юм, нэг их зөв сайхан зүйл гэж харагдахгүй л юм.

Тэмдэглэл
Monday, December 26, 2016
Энэ оныг үдэхсэн гэж яарахуй
Нэг сайхан тухлаж аваад юм бичих завдал гарахгүй явсаар байтал 2016 гэдэг он дуусах тийшээ хэдхэн хоног үлджээ. Нүүдэл суудал, жижиг сажиг ахуйн асуудлуудын араас гарч чадахгүй болохоор өөр хүнд сонирхуулчих юм ховор нь бас нэрмэх юмаа гэж. За он дуусахаас өмнө хэд хоног толгойд эргэлдээд байгаа ундуй сундуй хэдэн бодлоо жагсаагаад, жаахан замбараатай болгочихвол ирэх жил илүү аятайхан байх ч юм билүү.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн талаар илүү амлаж амжаагүй байгаа билээ. Үгүй ер ч гэмээр, гутармаар ч юм шиг. Гэтэл манай монголчуудын сэтгэгдэл бүр ихээр гайхашруулав. Ерөнхийдөө бол тийм баян хүн тэнэг биш л байж таараа. Мундаг ном бичсэн мундаг хүн тэгээд ч БН нам монголд элэгтэй байдаг гэсэн мэссэж их явлаа. Асуудлын гол нь Трамп гэдэг хүн тэнэг эсэх, хэдэн ном бичсэнээс жаахан холуур юм л даа (угаасаа тэр номыг нь хөлсөөр хүн бичиж өгдөг). Өнөөдөр манай улсад нийгмийн, эдийн засгийн, засаглалын олон асуудал бий. Олон хүн энэ асуудлын зангилаа нь хээл хахууль газар авсан, улс төрчид болоод том бизнесийн ашиг сонирхлын зөрчлөөс үүсэлтэй гэж үздэг. Тэгвэл хүмүүс ямар удирдагчийг хүсдэг вэ? Үнэнч шударга, ёс зүйтэй, янз бүрийн хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх цаашлаад өндөр боловсрол, мэдлэг, нийгмийн давхарга бүрийг төлөөлөх чадвар гээд олон чанарыг жагсааж болно. Гэтэл Трамп гэдэг хүн энэ жагсаалтаас нэлээн гадуур тууж яваа шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд худлаа мэдээлэл тараасан (энд ч мань хүн ганцаараа биш), татварын мэдээллээ одоо болтол ил зарлаагүй, Трампийн Их Сургууль нэрээр олон хүн хохироосон, эмэгтэйчүүдийн талаар дундад зууны маягийн үзэлтэй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчидтай дотно, шинжлэх ухааныг үгүйсгэгч, боловсролын төвшин нэг их өндөр биш гээд тоочиж бас болно л доо. Мань хүн сонгогдсоноосоо хойш багаа хэрхэн бүрдүүлж байгаа нь миний л хувьд манай монголын төр засгийн удирдлагатай улам л дөхүү харагдах. Сонгуулийн кампаанийн үеэр хамгийн их мөнгө өгсөн улсууд нь албан тушаал авч байна. Америкийн түүхэн дэх хамгийн олон саятан тэрбумтнаас бүрдсэн засгийн газрыг байгуулж байна. Бизнес эрхэлж байсан хүн ерөнхлийлөгчөөр сонгогдсон тохиолдолд тангараг өргөхөөсөө өмнө зарах эсвэл өөртэй нь хамаагүй шинэ ТУЗ-д бүрэн даатгах жишигтэй юм байна. Трамп болохоор хүүхдүүддээ удирдлагаа шилжүүлнэ гэж байгаа. Тэгэхээр бизнесийн асуудал эдний гэр бүлийг орхихгүй гэсэн үг. Цаашлаад хүргэн хүүгээ цагаан ордны тодорхой албан тушаалд дэвшүүлэх арга зам хайж байгаа бөгөөд энэ нь тус улсын Нэпотизмийн эсрэг хуультай зөрчилдөж байгаа болно.
Хүмүүс төрд орохоосоо өмнө баян болсон хүн огт шуналгүй болчих юм шиг андуу боддог. Тэгвэл нийгмийн эрх ашгийн төлөө юу ч хийж байгаагүй хүн ямар зорилготой төрийн эрхэнд гарахыг хүсэх билээ? Трамп бизнесийн ашиг сонирхлоо орхихгүй гэдгээ ч нуусангүй. Тайваний ерөнхлийлөгчтэй утсаар ярьсан нь тэнд зочид буудал барихаар хөөцөлдөж буйтай нь холбоотой гэдгийг хэд хэдэн том сонин шуугиад авсан. Сонгуулийн дараахан японы ерөнхий сайдтай уулзахдаа охиноо байлцуулсан нь ч бас тийм санамсаргүй хэрэг биш гэх юм билээ. Хөвгүүд нь аавтайгаа уулзуулах эрхийг нэлээд хэдэн дойлуураар тарааж байгаа сурагтай дээр гадаад дотоодын зочид нь хүлээж авч байгаа хүнээ гомдоохгүйн тулд Трампийн зочид буудалд бууж орлогыг нь өсгөж байгаа л гэнэ.
Тэгэхээр Трампийн засаглал ер нь манай монгол маягийн засаглалтай илүү ойрхон болох төлөвтэй. Монголын хувьд хүмүүс АНУ, хятадын харилцаанд үүсэх дов сондуул манайд ашигтай байж магад гэж харж байх шиг. Гэхдээ тэр ашиг түр зуурынх л байх, нэгэнт манай засаглал аливаад хурдан рэакц үзүүлэх чадвар муутай тул нэг их том өөрчлөлт авчрахгүй бизээ.
Тэгвэл энэ засаглалын өв юу байх вэ? Эмэгтэйчүүд, үндэсний болоод цөөнхийн эрхийн талаар гарсан дэвшил ухрах магадлалтай. Трамп дээд шүүхийн эзгүй байгаа суудалд шүүгч томилох ажилтай. Тэр нь үр хөндөхийн эсрэг үзэлтэй хүн байх болно гэдгийг нуугаагүй. Конгрес ба сенатийн олонх нь бүгд найрамдах намынхан тул дурын хүнээ томилох боломжтой. Обамагийн санал болгосон шүүгчийг энэ намынхан зориудаар хэлэлцэхгүй унагаад удаж байгаа. Гэр бүл төлөвлөлтөнд зарцуулах санхүүжилтийг бууруулах хандлага байгаа.
Байгал орчны ба дэлхийн дулаарлын судалгаа түүнтэй холбоотой гарсан хууль зохицуулалт буцах магадлалтай. Угаасаа дулаарлыг ил эсэргүүцдэг хэд хэдэн хүн түүний засгийн газарт орсон. Хамгийн түрүүнд дулаарлын судалгааны санхүүжилт өртөх байх. Энэ нь мөн л Трамп газрын тосны комапнид хувьцаа эзэмшдэгтэй холбоотой. Саявтар Өмнөд Дакотад болсон уугуул иргэд, газрын тосны компанийн тэмцэл өөрөөр эргэх магадлалтай. Угаасаа бид ялагдаагүй шүү дээ гэж газрын тосныхон мэдэгдсэн.
Угаасаа засгаас шинжлэх ухааныг санхүүжүүлэх нь буруу гэж үздэг хүн төсөв барих болсон тул шинжлэх ухааны бусад салбарын санхүүжилтэнд өөрчлөлт орох байх. Боловсролын сайд нь дунд сургуульд эволюцийн онол заахыг эсэргүүцдэг тэрбумтан гээд дүр зураг тааруу л бууж байна.
Гэхдээ Олон эрх ашиг хуулиар хамгаалагдсан, зохицуулагдсан байдаг тул алга урвуулахтай адил ч бас байхгүй л дээ.Тэгээд ч олон сая хүний эрх ашиг хөдөгдөхөд бүгд чимээгүй бууж өгөхгүй, их л олон шүүхдэлт болох байх.
Миний ажигласнаар хэсэг хүн баяжихаар бусдынх нь амьдрал дагаад дээшилнэ гэдэг либэртариан үзэл лав бидний хувьд тийм зөв зам биш юм шиг санагддаг. Хүний нэг амьдралд хэдэн байшин, хэдэн хувцас, хэдэн машин хэрэгтэй вэ? Дэмжээд томруулсан бизнесүүд жижиг бизнес бий болох хөгжих орон зайг хааж боодог үзэгдэл хаа сайгүй. Одоо л сайн сайхны үлгэр жишээ болсон болохоос Билл Гэйтс гуайн монополчлол олон бизнесийг дампууруулсан шүү дээ. Өөрөө өөрийгөө тэжээх боломж байхад нь боож хаачихаад дараа нь өглөг маягийн юм өгөөд өгөөмөр царайлах бас тийм. Тэгэхээр бид арай өөр зам, өөр зорилго, өөр мөрөөдөл хайх нь зөв болов уу? Бид цөөхүүлээ, манай зах зээл жижиг, газар зүй цаг агаарын бас соёлын өвөрмөц тогтолцоотой. Тэгтэл заавал бусдыг дуурайж буянаа барах шаардлага бий билүү? Би ядуу зүдүү амьдаръя гээгүй шүү дээ. Боломжийн байр орон сууц, эрүүл саруул орчин, сайн чанарын боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг 3 сая хүн хүргэх тийм хэцүү гэж үү? Хүн аятайхан амьдрахад өөр юу хэрэгтэй вэ?
Энэ олон дайн мөргөлдөөн гол нийгмийн шударга бишид бухимдсан олны уур хилэнг ашигласан бас л эрх мэдэл, эд баялагийн төлөөх шунал өрддөг. Ер нь мөнгө шүтэхээ болиод шуналаа хянах аргатай бол нийгмийн бүх биш ч ихэнх асуудал шийдэгдэх байх даа.
Энэ оны сүүлийн бичлэг жаахан бараан болчихлоо. Наастр тийм болохоор өөр арга алга. Харин ирэх жил төсөөлсөнөөс өөр гэгээлэг байх болтугай гэж ерөөгөөд дуусгая даа.

Илүү ам,
Тэмдэглэл,
Улс төржвөл
Tuesday, October 25, 2016
Сургууль
Нөгөө байр маань бүтэж бид ирэх долоо хоногт орох оронтой болох гэж байгаа. Хар хүн анх үзчихээд барьцааны мөнгөө хаяад өөр байр хаймаар санагдсан гэсэн. Их л жижиг юм билээ. Би нь тэгээд одоо байнга суух сууцгүй түр байранд суугаад байж болохгүй тул орохоос өөр аргагүй гэж аргадав. Ингээд байр болсон, сургуулийн асуудал нээгдэж байгаа юм.
АНУ-ын нийтийн сургуулийн санхүүжилт нь тухайн орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээнээс хамааралтай гэнэ. Тэгэхээр байр үнэтэй газрын сургууль илүү санхүүжилттэй гэсэн үг. Бас л харгис байгаа юм шүү гэж бодогдсон. Манай орох гэж байгаа байр хоттой залгаа учраас хотын хойд дүүргийнхэн яаж ийж аргалаад хүүхдээ оруулчих гээд байдаг бололтой юм уу даа, сургуульд хүүхэд бүртгүүлэх гэдэг бас ярвигтай асуудал юм байна. Нэгд бүх бичиг баримт, аппликэшнээ нотриатаар батлуулах ёстой гэнэ. Тэр бүү хэл байрандаа биднийг суулгаж байгаа эзэн нь энэ хүмүүст байр хөлслүүлж байгаа үнэн бөгөөд эндээс нүүхэд нь 30 хоногийн дотор танайд мэдэгдэнэ гэсэн бас нотриатаар батлуулсан захиа бичиж өгөх ёстой гэнэ.
Өмнө нь төрсөний гэрчилгээ, хаягийн баталгаа, вакцинжуулалтын баримтаа бариад очиход өдөрт нь сургуульд оруулдаг байснаас тэс ондоо орчин бололтой. Яахав сайн тал нь аятайхан орчин, сайн сургалт, хүүхдийн ирээдүйд хэрэгтэй л юм даа гэж өөрийгөө тайвшруулж сууна.
Санаагаар болдог бол сургуулийн санхүүжилт тухайн дүүргийн татварын орлогоос бус ямар нэг тэгшитгэсэн стандартаар явах нь зөв юм шиг. Ухаандаа хүүхэд эцэг эхийн орлого, нийгмийн гарлаас үл шалтгаалж боловсрол эзэмшихдээ ижил тэгш гараанаас эхэлнэ гэсэн философийг л яриад байгаа юм. Дэлхийн хамгийн баян улс байж ийм юман дээр хөгийн царайлдаг нь шог ч юм шиг ккк.

New York,
Америк орон ба америкчууд,
Тэмдэглэл,
Үр хүүхэс
Thursday, October 13, 2016
Blowing in the wind
Эр хүн хэмээн дуудуулахын өмнө хүн
Хэр урт замыг туулах ёстой билээ хө?
Зөөлөн элсэнд тухтай унтахын тулд тагтаа
Хэчнээн далайг гатлах ёстой билээ хө?
Үүрд хоригдохоосоо өмнө их бууны сум
Хэдэн удаа нисэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Далайд уусан урсахаас өмнө уул
Хэчнээн сар жилээр дүнхийх ёстой билээ хө?
Жинхэнэ эрх чөлөө амсахын тулд хүн
Хэдий хугацаатай орших ёстой билээ хө?
Хараагүй үзээгүй дүр үзүүлэхийн тулд хүн
Хэдэн удаа буруу харж болох билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Хөх тэнгэрийг харахын тулд хүн
Хэдэн удаа дээш харах ёстой билээ хө?
Хүмүүсийн уйлааныг сонсохын тулд хүнд
Хэдэн чих хэрэгтэй билээ хө?
Үхлийн ихийг ухаарахын тулд хүн
Хэчнээн хагацал үзэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Боб Дилан гуай утга зохиолын Нобелийн шагнал авсаныг тохиолдуулж дуртай дуугаа орчуулах гэж оролдсоноо тавилаа. Хүмүүс энэ хүн авах ёстой ёсгүй талаар маргаж л байна. Харин энэ хүний дууны шүлгүүд бол өнөөгийн дуучдынхтай харьцуулахын аргагүй өөр гэдэг нь яалт ч үгүй үнэн билээ.
Labels:
Music,
Playlist,
Уйдсан хүний ажил
Thursday, September 29, 2016
Нүүж дуусдаггүй айл
Нэг газар суурьших хүсэл маань биелэх болоогүй бололтой. Манайх энэ намар буцаад л Нью Иорк уруу нүүв. Энэ нүүдэл их удаж байнаа. Долоон сард Шотландаас гараад Монгол, Францаар дамжиж явж явж энд ирээд гурван долоо хонов. Ирээд амьдрах байр олтол түр хугацаагаар амьдарч байсан оюутны байрандаа буулаа. Манай оюутны байр гурван цамхагтай л даа. Би оюутан байхдаа хоёрт нь амьдарч байсан юм. Энэ жил амьдарч үзээгүй гурав дах цамхагт байрлаж байгаа, гүйцээх ёстой л юм байсан юм шиг байна ккк.
Том охиноо ахынх нь явж байсан сургуульд түр өгчихлөө. Хол байранд орвол шилжиж таарна, гэхдээ зүгээр гэрт нь суулгаад байлтай биш. Ингээд байсан бууриндаа ирээд танил сургууль, эмч, байр гээд явсан ерөөсөө эндээс яваагүй ч байсан юм шиг сонин сэтгэгдэл төрөх.
Өмнө нь оюутны байранд амьдарч байсан болохоор байр хайхын зовлон үзээгүй юм. Харин одоо бол үзэж л байна. Миний хувьд хамгийн чухал үзүүлэлт сайн сургуулийн дүүрэг байх хэрэгтэй. Тэгээд дараа нь дөрвөн хүн багтчих, нийтийн тээвэрт ойр, чимээ шуугиан багатай аятайхан орчин гээд жагсаалт хөврөх л юм. Азтай гэх үү тохиолдлоор сайн сургуультай газар байр олсон чинь 11 сараас нааш сулрахгүй гэсэн. Оюутны байртайгаа ярьсан 11 сар хүртэл байж болмоор болоод явчихаар нь нөгөө байрыг үзээгүй байж орлоо гээд барьцааны мөнгө төлчихсөн. Аймаар бүдүүн зүрхтэй байна уу? Яахав, том орон сууцны барилга л даа. Тэнд нэг айл гараад дараагийн айл орохын өмнө заавал хана, шалыг нь будаж засдаг болохоор заваан гэх асуудал байхгүй. Талбай нь тэд орчим гэж үл хөдлөх хөрөнгийн агент хэлсэн. Аятайхан эсэх нь доторх зохион байгуулалтаас нь л шалтгаалах юм. Хамгийн гол нь яг Нью Иорк хоттой залгаа жижиг хот/тосгон, сургууль маш сайн, галт тэрэгний буудал 5 минут алхах зайтай, жижиг учраас чимээ шуугиан багатай. Нээх аз дайрчихсан ч юм шиг үгүй ч юм шиг сонин санагдаад байгаа кк. Үнэндээ энэ хотыг их л онилж байж ирсэн юм. Жижиг хот болохоор хөлсний байр нь цөөхөн биз, зар ховор харагддаг.
За тэгээд барьцаа төлчихлөө гээд манайх болсон гэсэн үг биш юм. Нөгөөдүүл чинь бидний хэр зэрэг хөлслөгч болохыг шалгана шүү дээ. Худалч хүнд бараг л амаа ангайж шүдээ тоолуулах шахуу юм болно. Өрхийн орлого, крэдитийн түүх, ажлын тодорхойлолт бол наад захын шаардлага. Цаашлаад бүр их юм нэхдэг бас аппликэшн бөглөсөн хөлс энэ тэр гээд явж өгдөг газрууд байна. Бүх юм бүтээд бэлэн болсоны дараа байр хариуцсан үл хөдлөхийн төлөөлөгчид нэг жилийн байрны хөлсний 8-10% тай тэнцэх хөлс өгдөг. Манай хувьд албан ёсны шийд ирэх долоо хоногт гарна гэсэн, хүлээгээд л сууж байна даа.
Subscribe to:
Posts (Atom)