Tuesday, January 15, 2013
Түргэн хоол тийм сайхан эд биш
Өнгөрсөн долоо хоногт монголд KFC-ийн салбар нээгдэх гэж байна гэж уншаад яах нь вэ гэж бодож байсан юм. Мэдээж оруулж ирж байгаа хүмүүс нь дэлхийд алдартай гэж ирээд л бөхийн цол уншиж байгаа аятай. Яагаад би баярлаагүй вэ гэдгээ тайлбарлах гэж оролдъё. Хамгийн нэгдүгээрт ийм хоолны газруудын түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулаад хөлдөөдөг. Өндөр илчлэгтэй, хэт их давс, өөх тос агуулсан хоолоо маргаринд шарж зардаг шүү дээ. Маргарин гэдэг чинь өөхөн тосноосоо илүү хортой эд гэж зарлаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгааг та бүхэн эрх биш мэдэх байлгүй. Дээр нь энд хоол идсэн хүн чинь хийжүүлсэн ундаа бас ууна. Түргэн хоолны газар олны хэрээр таргалалт болоод таргалалт бодисийн солилцооны эмгэг өсдөг нь нууц биш.
Өчигдөр эндхийн сонин хэвлэл дээр түргэн хоолны газруудтай холбоотой бас нэг шинэ судалгааны тухай гарчээ. Дэлхийн 51 орны 13-14 настай 319 мянга, 31 орны 6-7 настай 181 мянган хүүхэд оролцсон судалгаа юм байна. Олон орныг хамарсан болохоор газар зүй болоод ахуй соёлын ялгаа үр дүнд нөлөөлөхгүй, бас маш олон хүүхэд оролцсон нь судалгааны үр дүнгийн чансаа өндрийг харуулсан чамбай судалгаа болж.
Өсвөр насныхан (13-14 настнагууд) долоо хоногт гурваас дээш удаа бүргэр, пицца, шарсан төмсний төрлийн хоол иддэг бол хурц хэлбэрийн багтраа өвчнөөр өвчлөх эрсдэл 39% өсдөг гэжээ. Харин 6-7 настангуудын хувьд эрсдэл 27%-иар өссөн байна. Зөвхөн багтраа биш амьсгалын дээд замын өвчлөл, экзэмийн өвчлөл бас нэмэгддэг юм байна. Харин энэ өссөн эрсдэл долоо хоногт гурваас дээш удаа шинэ жимс иддэг бол 11-14%-иар буурдаг гэжээ.
Монголчууд бидний хувьд энэ мэдэж байвал зохих судалгаа болов уу. Ялангуяа Улаанбаатарын агаарын бохирдол амьсгалын замын өвчнийг тэртээ тэргүй хөөрөгдөж байгаа, дээр нь эрүүл болоод шинэхэн жимс ногоо идэх боломж тааруу учраас эрсдэл бүр өндөр байх магадлал өндөр.
Амьдрал дээр тас хорих түвэгтэй, хүүхдүүд иймэрхүү хоолонд дуртай байдаг нь үнэн. Тэр тохиолдолд сард нэг хоёроос илүүгүй байхаар зохицуулах нь зөв болов уу.
Labels:
Шинжлэх ухаан,
Эрүүл мэнд
Friday, January 11, 2013
Гоё бас муухай
1. Дэйвид Боуи (David Bowie) өнгөрсөн 10 жилд чимээгүй явсанаа шинэ дуу бичүүлсэнийг олж мэдэв. Энэ дуу нь гоё, харин бүтэн цомгийг нь 3 сар хүртэл хүлээх нь муухай.. Гурван сард цомог гарангуут нь худалдаж авна гэж анаад сууж байгаа. Энэ хүн нөгөө хэний билээ хэлдэгээр өөр од шүү.
2. Данийн телевизийн олон ангит "Аллага" (The Killing) цуврал гоё. Цувралын гол дүр Сара Лунд бас гоё. BBC үзүүлдэг болохоор зар сурталчилгаа байхгүй гоё, дээр нь хоёр ангийг нэг дор үзүүлж хорхой дардаг бүр гоё. Гурамсан цуврал юм билээ, би сүүлчийнхийг нь энэ жил үзсэн. Зохиолч нь энэ цуврал ингээд дуусаа дахиж бичихгүй хийхгүй гэсэн (муухай...). Энэ Скандинавийнхан яаж ийм амьсгаа бөглөчих гэсэн айхавтар цуврал хийдэг улс юм бүү мэд.
3. Айпад дээрээ монголын радиогийн апп худалдаж авсан юм. Заримдаа ажилладаггүй нь муухай ч ажилласан үедээ гоё. Хоол хийж байхдаа "Москва орчмын үдэш" дууны түүх, Орхоны хөндийн шувууд ба амьтадын тухай нэвтрүүлэг, Шарын голын ногоочин айлтай хийсэн ярилцлага, болоод үдшийн үлгэр сонссон гоё. Нэвтрүүлгүүдийн чанар сайн байна лээ, хүмүүс даанч телевиз, FM радио, интернэт гээд сонсохоо байсан юмдаг уу. Энэ апптай хамт "Элгэн нутаг" FM-ийн апп авсан. Нэвтрүүлэгчид нь уртаашаа 200 гаруй л үг хэрэглэдэг, хэлээ зажилдаг, хүнд хэрэгтэй юм юу ч явдаггүй муухай.
4. Masterchef Professional гоё: Жилд мэргэжлийн мэргэжлийн бус гэсэн хоёр тэмцээн явдаг юм. Манай гэрийнхэн том жижиггүй бүгдийг нь үздэг. Тэр үеэр манай хоолны зардал мэдэгдэхүйц нэмэгдэх бөгөөд шинэ хоолны жор олныг туршиж үздэг. Мэргэжлийн тэмцээний шүүгч Michel Roux jr-ийн бэлтгэсэн жорууд гайхалтай гоё. Боломж гарвал түүний Лондонд байдаг Le Gavroch ресторанд хоол идэж үзэхсэн гэж мөрөөддөг.
5. OMD (Orchestral Manoeuvres in the Dark) Enola Gay дуу гоё. Саяхан энэ дууны тухай түүх сонссон сонин байлаа. Enola Gay гэдэг нэртэй онгоцоор Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм билээ. Онгоцоо нисгэгчийн ээжийнх нь нэрээр нэрлэсэн гэнэ. Түүхийг нь сонсоод дууны үгийг уншвал утга санаа нь шал өөр болоод явчихсан бас гоё.
Songwriters: MC CLUSKEY, ANDREW
2. Данийн телевизийн олон ангит "Аллага" (The Killing) цуврал гоё. Цувралын гол дүр Сара Лунд бас гоё. BBC үзүүлдэг болохоор зар сурталчилгаа байхгүй гоё, дээр нь хоёр ангийг нэг дор үзүүлж хорхой дардаг бүр гоё. Гурамсан цуврал юм билээ, би сүүлчийнхийг нь энэ жил үзсэн. Зохиолч нь энэ цуврал ингээд дуусаа дахиж бичихгүй хийхгүй гэсэн (муухай...). Энэ Скандинавийнхан яаж ийм амьсгаа бөглөчих гэсэн айхавтар цуврал хийдэг улс юм бүү мэд.
3. Айпад дээрээ монголын радиогийн апп худалдаж авсан юм. Заримдаа ажилладаггүй нь муухай ч ажилласан үедээ гоё. Хоол хийж байхдаа "Москва орчмын үдэш" дууны түүх, Орхоны хөндийн шувууд ба амьтадын тухай нэвтрүүлэг, Шарын голын ногоочин айлтай хийсэн ярилцлага, болоод үдшийн үлгэр сонссон гоё. Нэвтрүүлгүүдийн чанар сайн байна лээ, хүмүүс даанч телевиз, FM радио, интернэт гээд сонсохоо байсан юмдаг уу. Энэ апптай хамт "Элгэн нутаг" FM-ийн апп авсан. Нэвтрүүлэгчид нь уртаашаа 200 гаруй л үг хэрэглэдэг, хэлээ зажилдаг, хүнд хэрэгтэй юм юу ч явдаггүй муухай.
4. Masterchef Professional гоё: Жилд мэргэжлийн мэргэжлийн бус гэсэн хоёр тэмцээн явдаг юм. Манай гэрийнхэн том жижиггүй бүгдийг нь үздэг. Тэр үеэр манай хоолны зардал мэдэгдэхүйц нэмэгдэх бөгөөд шинэ хоолны жор олныг туршиж үздэг. Мэргэжлийн тэмцээний шүүгч Michel Roux jr-ийн бэлтгэсэн жорууд гайхалтай гоё. Боломж гарвал түүний Лондонд байдаг Le Gavroch ресторанд хоол идэж үзэхсэн гэж мөрөөддөг.
5. OMD (Orchestral Manoeuvres in the Dark) Enola Gay дуу гоё. Саяхан энэ дууны тухай түүх сонссон сонин байлаа. Enola Gay гэдэг нэртэй онгоцоор Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм билээ. Онгоцоо нисгэгчийн ээжийнх нь нэрээр нэрлэсэн гэнэ. Түүхийг нь сонсоод дууны үгийг уншвал утга санаа нь шал өөр болоод явчихсан бас гоё.
Songwriters: MC CLUSKEY, ANDREW
Enola gay, you should have stayed at home yesterday
Aha words can't describe the feeling and the way you lied
These games you play, they're gonna end it more than tears someday
Aha enola gay, it shouldn't ever have to end this way
It's 8:15, and that's the time that it's always been
We got your message on the radio, conditions normal and you're coming home
Enola gay, is mother proud of little boy today
Aha this kiss you give, it's never ever gonna fade away
Enola gay, it shouldn't ever have to end this way
Aha enola gay, it shouldn't fade in our dreams away
It's 8:15, and that's the time that it's always been
We got your message on the radio, conditions normal and you're coming home
Enola gay, is mother proud of little boy today
Aha this kiss you give, it's never ever gonna fade away
Labels:
Cool Brits,
Music,
Амьд домог,
Тэмдэглэл
Wednesday, January 9, 2013
Самар хагалагч
Манайхан орчуулахгүйгээр Шелкунчик гэдэг шиг санаж байна, зул сарын баярын бэлэг тэмдэг болсон энэ балетийн хөгжмийг Петр Ильич Чайковский ахай бичсэнийг хүн бүр мэддэг бизээ. За даа би найм есөн настай л байсан болов уу, энэ балетийн хөгжмөөр хийсэн оросын хүүхэлдэйн кино үзэж анх танилцаж билээ. Тэр үед их л сэтгэл хөдөлж, цээж дотор эрвээхэй дэвэх шиг санагдсанаа ерөөсөө мартдаггүй юм. Одоо ч энэ хөгжмийг сонсох дуртай.
Арван хоёр сард Шотландын балетийнхан Глазгоу-д энэ бүжгэн жүжгийг тоглосонд олзуурхан охиноо дагуулж үзсэн билээ. Охиноо балчирдаад жаахан уйдах болов уу гэсэн жүжиг дуусан дуустал тайз уруу тас ширтэн үзсэн шүү. Ирээд дээрх зургийг зурсан юм, их л сүрхий сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
Надад энэ жүжгийн хоёдугаар хэсгийн хөгжим ялангуяа төгсгөлийн вальс маш их таалалгддаг. Сонсох бүрд яг л анх мэдэрсэн сэтгэлийн хөдлөл давтаж, би гэдэг хүн эргээд жаахан охин болчих шиг санагддаг юм.
Monday, January 7, 2013
Шинэ оны анхны бичлэг
За та бүхэн сайхан баярлаж, сайхан амарцгаасан биз дээ. Би нь бахь байдгаараа хүүхдийн амралт эхлэнгүүт гараад уржигдар л нэг юм гэрийн бараа харлаа. Ууж идэж зугаалах гоё ч, амралт дуусаад байдагтаа ирж өөрийнхөө оронд унтах ч бас сайхан шүү. Амралт болгоноор хэсээд алга болдог болохоор манайх гэдэг айл энэ байранд нүүж ирээд жил гаруй болж байж тохижиж амжаагүй, өрөө болгонд бас хонгилд хэд хэдэн цаасан хайрцаг задраагүй байж л байдаг. Доторхийг нь жил гаруй болоход үгүйлээгүй юм хойно хэрэггүй хог новш юм байлгүй дээ гээд гаргаад хаячихаж арай түвдэхгүй л байна. Хананд өлгөх зургануудаа энэ хананд гээд түшүүлж тавьчихаад өлгөөгүй (за энэ бол миний буруу биш хар хүнийх юм биз ээ), тэр нь шал цэвэрлэх болгонд түвэг болсоор. Ирэх жил гэртээ өнжөөд хүн шиг тохижсон чинь бас нүүх болчихдог юм болов уу ккк.
Миний хувьд энэ жил их сайхан жил болох нь ээ. Энэ зун монгол явах тодорхой болсон, адгуу хүн чинь хоног тоолоод эхэлчихсэн. Амьтан ах дүүтэйгээ тав тухтай уулзах юм шүү гэж бодоод байна. Хамгийн сүүлд хариад үерт боогдоод арваад айлаар хоёр өдөр хальт мөлт орсон болоод гарсан. Уулзсан ч юм шиг уулзаагүй ч юм шиг онцгүй юм билээ.
Энэ жилийн цагаан сараар ганц гэрээр биш хоёр айл нийлж битүүрэх байх. Энд амьдардаг залуутай сая онгоцны буудал дээр таарч, өнөөх маань цагаан сараар хэсэх айлтай боллоо гээд их баярлаж, бидэнд ч бас шинэ сонин сайхан байх нь гээд их бэлэгшээж байгаа. Өнөөдөр бас энд шотландын нэг сургуульд сурдаг бололтой залуу уулзах юмсан гэж эмайл бичжээ. Үгүй ингээд олуулаа болох шинжтэй, энэ завшааныг ашиглаад би гэдэг хүн гэр орны тохижилтын ажлыг хурдасгаж, цагаан сараар ямар ч гэсэн хайрцагаа суллаж, хэдэн зургаа өлгөсөн байя гэж зорилт тавиад байна. Цаг нь ирсэн баахан шалтаг тоочоод хийгээгүй сууж чадах л хүн шүү ккк.
Зорилт гэснээс блогдоо олигтой бичлэг оруулаагүй уджээ. Ямар ч гэсэн оны өмнө уншсан хэд гурван номныхоо тухай, сая тэнүүчилсэн Луар голын хөндийн хаадын ордын тухай мартахаасаа өмнө бичих юм шүү. Тэгэж хэсэж явахдаа цагтаа мөнгө хөрөнгийг хайр найргүй үрж тансаглаж байж гэж ойлгож болох авч эцэстээ ингээд түүхийн гэрч болж үлдэх нь сайхан хэрэг юм уу даа. Лондонгийн өнөөгийн төрхийг бий болгосон хунтайжийг цагтаа английн парламент, жирийн иргэд жигтэйхэн их шүүмжилдэг байсан гэдэг. Гэтэл өнөөдөө Лондон хотын нүүр царай тэр хүний хийснээр л байгаа юм даа. Өнөөдөө нэг их сүйдтэй биш санагдах юм хэдэн зуун жилийн хойно үнэд орж, тэр бүү хэл бидний цаг үеийг тодорхойлох ч юм уу хэн мэдлээ.
Шэнонсоо ордон (Chateau de Chenonceau)
Шамбор ордон (Chateau de Chambord)
Шэвэрний ордон (Chateau de Cheverny)
Би чинь өнгөрсөн зуны аялалынхаа тухай бичиж дуусгалгүй орхисноо яаж ийгээд дуусагх юмсан гэж бодоод л байна. Хэд хэдэн янзын хоолны жор туршсан, зурагнууд нь байж байгаа эмхэлэмээр болчихож. Хийх юм их байнаа, завгүй жил болох нь, үгүй тэгээд хийх юмгүй гиюүрсэнээс хамаагүй дээр биз дээ. Та бүхэн ч гэсэн энэ жил завгүй байгаарай даа.
Labels:
Photo of the day,
travel,
Тэмдэглэл
Monday, December 31, 2012
Шинэ оны мэнд!
Labels:
Phrase of the day
Wednesday, December 12, 2012
Хүүхдийн таргалалттай холбоотой сэтгэгдлийн хариу
Түрүүний бичлэгт " Хүүхдийн таргалалт нээрээ их асуудал, би бас энэ тал дээр их санаа зовдог юм. Охин маань жоохон жин нэмээд байдгаараа л хорьж цагдаж байна. Яавал дээр вэ? Хорих тусам идээд байх шиг " сэтгэгдэл үлдээжээ.
Хүүхэд өсөж байгаа тул жингийн асуудал том хүнийхээс өөр. Том хүний жин илүү эсэхийг BMI (body mass index)-ээр тодортхойлж болно, харин хүүхдэд яг тийм гэсэн заалт хэмжүүр тогтоох аргагүй. Нөгөө талаар өсөж байгаа бие физиологийн хувьд өөр, тийм болохоор том хүн шиг тосгүй эсвэл нүүрс ус хорьсон хоолны дэглэм бариулах эргээд муу нөлөө үзүүлэх тал бий. Цаашлаад хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг бас бодож үзэх хэрэгтэй байх. Чи тарган байна гэх юм уу, хоолны дэглэм барих хэрэгтэй гэсэн яриаг тун гүнзгий хүлээж авдаг, өөртөө итгэлгүй болох мөн хоолоо хорих, идсэн хоолоо буцааж бөөлжих муу зуршилтэй болох эрсдэл бий.
Миний бодлоор хамгийн түрүүнд хүүхдээ идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах хамгийн чухал. Америкийн хүүхдийн эмч нар хүүхэд бүр өдөрт дор хаяж 1 цаг идэвхтэй хөдлөх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гадаа тоглох, биеийн тамирын дугуйланд явах, явган алхах, дугуй унах, усанд сэлэх гээд олон арга зам бий. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж хүүхдүүдтэйгээ хамт алхдаг, тоглодог бол бүр илүү үр дүнтэй. Өдрийн нэг цаг тийм ч хэцүү урт хугацаа биш шүү дээ. Манайхаар жишээ авбал; эндхийн сургуулиуд үдийн хоолны дараах их завсарлагаар цаг агаарын ямар ч нөхцөлд хүүхдүүдийг хагас цаг хэртэй гадаа тоглуулдаг. Манай охин сургуулиа тараад өдөр өнжихөд хоёр цаг хэртээ биднийг ажил тартал байна. Өдөр өнжихийнхөн цаг агаар сайхан бол хүүхдүүдийг гадаа, бороо шороотой үед сургуулийн биеийн тамирийн зааланд тоглуулдаг. Гэхдээ зарим өдөр охин маань зураг зураад гараагүй байх тохиолдол бий. Охины сургууль манай гэрээс 15 минут хэртээ алхах зайтай, охин өглөө оройд нийлээд хагас цаг хэртээ алхана. Долоо хоногт хоёр удаа биеийн тамирын хичээл ордогийг бас дурдах хэрэгтэй байх. Хагас бүтэн сайнд бид ядаж нэг өдөр нь хотоос чадвал хотоос гадагш гарч ууланд алхах, үгүй бол энд ойр байх цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг. Далимд нь бас тоглоомын талбайд тоглоно. Ингээд бодохоор нэг цагийн норм нэг их зовоод байлгүй биелэж байгаа биз.
Дараагийн асуудал зурагт үзэх, компьютэрийн ард суух цагийг багасгах. Ер нь нэг суурин дээр нэг л цаг суух хязгаарлалт тавих нь зөв байх. Манайх ажлын өдрүүдэд оройн хоолны дараа зурагтаа асаадаг, тэр үед гол төлөв 8 өнгөрчихсөн байна, охин 9 цагт орондоо ордог, харин хагас бүтэн сайнд өдрийн хоолноос өмнө зурагт асаадаггүй. Оронд орох гэснээс хүүхдээ хангалттай унтаж чадаж байна уу гэдгийг бас анхаарах хэрэгтэй байх. Нойронд муу байх нь бас таргалалттай холбоотой. Тогтмол нэг цагт унтаж босч хэвших нь зөв. Хүүхэд чинь гар утастай бол шөнө өрөөнөөс нь өөр газар байлгах, өрөөнд нь зурагт, компьютэр тавихгүй байсан нь зүгээр. Сургуулийн насныхан дор хаяж 9-10 цаг унтах ёстой гэдэг юм билээ.
Мэдээж хооллох дэглэм чухал. Хүүхдүүдийн хувьд жин хасна гээд өлсгөж болохгүй, харин тогтсон зөв хэвшилтэй болох хэрэгтэй байх. Өглөө, өдөр, оройн хоол, бага үд, үдээс хойш жижиг snack өдөрт 5 удаа идэхээр зохицуул гэсэн зөвлөмж бий. Өглөө, өдөр, орой гол хоолнууд шим тэжээл сайтай хүүхэд дуртай бол хоолны хооронд өлсөж чихэр сахар идэх гээд байхгүй. Амттанг зөвхөн өдөр оройн хоолны дараа өгвөл зүгээр. Тэр үед хүүхэд цадчихсан байх учир нэг их идээд байхгүй. Snack чихэр, жигнэмэг, шарсан төмс, зайрмаг, бялууны оронд тараг, жимс, шарсан талх (бага зэрэг цөцгийн тос, жимсний чанамалтай, эсвэл түрхдэг шоколадтай), лууван, улаан лооль, өргөст хэмх байвал зүгээр гэж боддог, охиноо тиймэрхүү дэглэмээр л хооллодог. Хүүхдийн таргалалтын хамгийн том шалтгаан эднийхний хэлдэгээр junk food; энд түргэн хоолны газрын хоол, элдэв амттан гээд илчлэг өндөртэй, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний зүйл орно. Ийм хүнсний зүйл голдуу чихэр, өөх тос, давс ихтэй байдаг.
За чихэрлэг ундаа бол хамгийн хэрэггүй эд. Мэдээж хүүхдүүд дуртай, хааяа нэг баяр ёслолоор авдаг байвал зүгээр. Нэг аяга ундаа чинь дор хаяж 50-60 гр чихэр агуулсан байдаг (та цайндаа 5-6 халбага чихэр хийж ууна гээд төсөөл дөө?). Жимсний шүүс бол эрүүл хүнс гэсэн ойлголт бий, витамин C, бас бус бодис агуулдаг нь үнэн боловч бас л маш их чихэртэй. Тийм болохоор өглөөний цайнаас бусад үед хүүхдэд өгөх хэрэггүй. Манайхан хар ус гээд усанд тааруу, уг нь бол цангаа хамгийн сайн тайлдаг гэм хоргүй ундаа чинь ус шүү дээ. Сүү гэж бас их сайхан тэжээллэг ундаа байна. Бид чинь багадаа ууж өссөн хүйтэн хар цай эсвэл хүйтэн хярам чинь эрүүл ахуйн үүднээсээ тун сайн ундаанууд юм шүү дээ.
За чихэр жигнэмэгийг тас хорих бас хэцүү. Ер нь эрүүл хоол хүнсний тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж, яагаад ундаа ууж чихэр идэх муу талаар тайлбарлаж өгвөл зүгээр. Хүүхдүүд бага гэлтгүй их сайн сонсдог юм байна лээ. Өөрсдөө ухаарах нь их чухал шүү.
Labels:
Эрүүл мэнд
Monday, December 10, 2012
Модон өмд өмсөцгөөх үү
Би уг нь энд тэнд уншсан нийтийн эрүүл мэндтэй холбоотой судалгаа нийтлэлүүдийг блогтоо оруулна гээд жагсаалт болгож бичээд хадгалчихдаг юм. Сүүлийн үед зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин нийтийн эрүүл мэндийн хамгийн хорлонтой дайснаар тодорч, ийм мэдээлэл маш их хэвлэгдэх болжээ. Нөгөө жагсаалт маань нэг их замбараагүй урт юм болж, заримыг нь эхнээс нь мартаж эхэлж байх шив. Материал байхад яагаад бичихгүй байна гэсэн шүүмж ирнээ дээ. Шүүмжлэлийн хариу би гэдэг хүн сүүлийн үед мөн л дээрх асуудлуудтай холбоотой төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд энэ тухай бичих гэхээр блог бичиж таашаал авах биш ажилтайгаа л зууралдсан мэт болчихоор зугтаагаад байх шиг. Унасан бөхөд шалтаг мундахгүй, миний шалтаг энэ. Нүглээ цайруулж хэдэн мэдээ товчхон оруулбал:
1. Хэрвээ та ажил дээрээ өдрийг сууж өнгөрүүлдэг бол зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал болоод тийм төрлийн өвчнөөр нас нөгчих эрсдэл тань суудаггүй хүмүүсийнхээс өндөр байх нь. Өдөржин суучихаад оройдоо дасгал хийдэг хүмүүсийн эрсдэл тийм сүрхий буурдаггүй гэнэ. Харин нэг дор 45 минутаас илүү суухгүй, суух хугацаагаа аль болох танаж чадвал ажлынхаа дараа дасгал хийснээс илүү үр дүн өгнө гэсэн зөвлөгөө их олон харагдаж байна лээ. Үүнтэй холбоотой Америк, Европын хэд хэдэн компани оффисийнхоо ширээг өндөрсгөж зогсоогоор ажиллах боломжтой болгосон гэнэ. Зарим нь бүр ширээтэй нь treadmill холбож өгсөн гэнэ. Удаан суухгүй байх хамгийн олон арга байна; компьютер хэрэглээгүй юм уншиж байх үедээ босож зогсох, өөр өрөөнд суугаа нэгэндээ юм хэлэх бол эмайл бичилгүй өөрөө биеэрээ хэл хүргэх, нийтийн тээврийн унаанд суухгүй байх, гэртээ зурагт үзэх цагаа багасгах, явган алхах гэх мэт. Нийтийн унаа хүлээж зогсохдоо бас унаан дотор ч гэсэн аль болох юм түшихгүй байвал бүр сайн. Хүн тэнцвэрээ хадгалж зогсоход (ялангуяа хөдөлж байгаа галт тэрэг, автобусан дотор) хэвлий нурууны булчин ажиллаж байгаа тул бас давхар ашигтай.
Ер нь модон өмд гэгчийг олоод өмсчихвөл тэгээд болчих гээд байгаа биз?
2. Шинэ жил дөхөж ууж иддэг сезон дөхсөтэй холбогдуулаад; хэрвээ та тамхи татдаг бол архи ууж шартахдаа тахи татдаггүй нэгнээс илүү хүчтэй шинж тэмдэг мэдэрдэг гэнэ. Ийм дүгнэлтийг Америкийн Брауны их сургуулийн 113 оюутны дунд явуулсан судалгаанд тулгуурлаж хийсэн юм байна. Баяр ёслолоор согтууруулах ундаа хэрэглэж байгаа бол ус, цай, ундаа их хэмжээгээр уу гэсэн зөвлөгөө байна. Согтууруулах ундаа шээс туух үйлчилгээтэй, тиймээс шартах нь шингэн дутсаны хурц хэлбэр юм.
3. Их Британийн Кингс коллежид 50-иас дээш насны 8000 гаруй оролцогчтой хүний ой санамжийг шалгасан судалгааны үр дүн тамхидалт хамгийн муу нөлөөтэй гэж гарчээ. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин бас нөлөө үзээлдэг боловч тамхитай арай дүйж очдоггүй гэнэ. Гэхдээ тамхи татах нь өөрөө зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх магадлалыг эрс өсгөдөгийг дурдах хэрэгтэй байх.
4. Энэ оны 10 сард Lancet сэтгүүлд гарсан нийтлэлд тамхи татдаг эмэгтэйчүүд 30 хүрэхээсээ өмнө тамхиа хаявал уушигны хорт хавдар болоод зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг эрс бууруулдаг гэжээ. Энэ нийтлэлтэй холбоотой нэг судлаач (нэрийг нь санадаггүй ээ) 40 жилийн турш өдөрт 10 ширхэг тамхи татах нь 20 жилийн турш өдөрт 20 ширхэг тамхи татахаас илүү хортой гэж хэлсэн байна лээ.
5. Эмэгтэйчүүд ба тамхи гэснээс ээж нь жирэмсэн байхдаа тамхи татаж байсан бол хүүхдийн төрөлтийн жин буурдаг, бас дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ. Жижиг төрөх нь насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх бас хэт таргалах эрсдэлийг жирийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад хэд дахин нэмдэг. Мөн ийм хүүхдүүдийн багтраа өвчнөөр өвдөх магадлал маш өндөр. Хүүхдийн эрүүл мэндэд учрах хохирол зөвхөн ээж нь жирэмсэн байхдаа тамхи татахаар зогсохгүй, бусад гэр бүлийн гишүүд гэртээ тамхи татдаг бол бүр нэмэгдэнэ. Машин дотор хүүхдийнхээ хажууд тамхи татвал машины хөдөлгүүрээс гарах утаа тамхины утаатай нийлээд бүр их хор уршиг тарьдаг байна.
Өнөө өндөр хөгжилтэй орнуудын хувьд таргалалт зүрх судасны өвчин эдийн засгийн маш том дарамт болж байгаа билээ. Энэ дарамт цаашаа улам өсөх хандлагатай байгаа. Манайд ийм дарамт одоо эхнээсээ мэдрэгдэж байгаа байх. Миний таньдаг гуч гарсан эрэгтэй хүн болгон шахуу гүзээтэй, талаас илүү нь тамхи татдаг, архи бас чамгүй хэрэглэнэ. Ингэж болохгүй шүү гэвэл ихэнх нь миний таргалах бусдад ямар хамаатай гэх, уг нь бол хамаатайн цаагуур хамаатай. Ирээдүйд сургууль цэцэрлэг барих мөнгө эсвэл үр хүүхдийн чинь тэтгэвэр таны эрүүл мэндийн үйлчилгээнд явна гэдгийг сана. Улс эдийн засаг гэхээ больё бүр зүгээр өрхийн эдийн засагт байнга эм уух эмчинд үзүүлэх эмнэлэгт хэвтэх чинь бас л чамгүй дарамт авчирна шүү дээ. Үгүй дээ л өвдөж хүний гарт орчихоод үр хүүхэддээ дарамт болохыг хэн ч хүсэхгүй биз дээ.
Одоо миний хувьд хамгийн их санаа зовж байгаа асуудал хүүхдийн таргалалт. Ер нь нүүдэлчдийн сэтгэхүй байх, тарган цатгалан байвал нүнжигтэй харагддаг гээд. Монголд очоод гудамжаар алхаж явахад эсвэл гадаадад суугаа монголчууд цугларахад хамгийн түрүүн мяраатай хүүхдүүд их олон харагддаг болсон байна лээ. Хүмүүс хүүхэд юм чинь яахав, ер нь тарган байсан нь хөөрхөн ч гэдэг юм уу янз бүрийн тайлбар хийдэг. Хүүхэд ч гэсэн илүүдэл жинтэй бол чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх магадлал бусадтай харьцуулахад илүү. Таргалалт өсөж байгаа биеийн бодисын солилцоонд өөрчлөлт үзүүлж цаашдаа зүрх судасны өвчнөөр өвчлөх суурь бэлдэж өгдөг. Зөвхөн зүрх судасны системээр зогсохгүй цаашлаад бусад эрхтэн системд муугаар нөлөөлнөө. Хүүхэдтэй хайртай бол чихэр ундаагаар бүү эрхлүүл. Тэр чинь явж явж хүүхдээ хорлож байгаатай дүйх гээд байна шүү.
За тэгээд он дуусах ч дөхөж, шинэ онд амлах амлалтандаа болж өгвөл оруулаад гэр бүл үр хүүхдийнхээ ирээдүйд том хувь нэмэр болгоосой гэж хэдэн үг сараачив. Би өөрөө ч гэсэн суудаг цагаа танана гэж өөртөө амлаад байгаа.
Labels:
Эрүүл мэнд
Subscribe to:
Posts (Atom)







