Friday, February 19, 2010

Могойны шивэр?


Дөрөв хүрэх гэж буй охин маань хэдэн хэлний дунд төөрөлдсөн үү үеийнхнээ бодвол орой хэлд орсон юмдаг. Хэлд орохын хажуугаар биеэ дааж сурах гээд хэрхэндээ түүртэж яваа юм хөөрхий. Хөөрхий гээд байсан бас хүний хөөрхийлж байгааг тэрүүхэндээ чадамгай далимдуулаад амжина. Орой болохоор хүний өвөрт яажшуухан орчихдог юм билээ гэж бодлоо уралдуулж, миний өрөөнд ийм тийм амьтан байна, айж байна гэх мэт шалтаг тоочно.
Нэг орой миний орон дотор могой явж байна гэж гомдоллов. Хаанаас даа охин минь, могой энд байхгүй шүү дээ гэж тайлбарлаад хөнжлийг нь сөхөж харуулав, орон доогуур нь шагайлгав. Маргааш нь харин
- ээжээ, миний орноос могойны шивэр үнэртээд байнаа гээд хошуугаа цорвойлгов.

Сургууль дээр нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тухай ярьж л дээ. Манай хүн ирсэнээ өөрийгөө заагаад би бол эмэгтэй, агаа бол эрэгтэй гээд их сүрхий. Би:
- Аав чинь? гэвэл
- Эрэгтэй гээд л их додигор хэлж байна.
- Би юу билээ гээд өөр лүүгээ заавал, над уруу нухацтай гэгч харсанаа:
- Та бол ээжээ шүү дээ. гэв.

9 comments:

Admin said...

хэ хэ, ямар хөөрхөн юм бэ.

Tsatsral said...

Eej bol eej shuu dee! :-)

A.Амарсайхан said...

Охиноо заавал өвөртөлж унтаж байгаарай. Манай монголчууд их элгэмсүү. Эцэг эхээ хэзээ ч орхидоггүй хүмүүс. Үүний нууц нь хүүхдээ өвөртөлж унтдагт болов уу. Түнэр харанхуй түмэн айдсын дунд нялх амьтныг өрөөнд нь ганцаар орхино гэдэг юутай харгис вэ.

Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан...
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан...

гэж Б.Лхагвасүрэн гуай бичсэн байдаг шүү. Энэ бол агуу их үнэн юм шүү.

Arsun said...

Хөөрхөн юм бэ. Манай бага охин "Хей хей зөөгчөө дахиад идье" шоу гэж гээд байсан нь TV-ийн "Hey, зөөгчөө" реалити шоу гэдгийг хэлж байж, хэхэ.

Дeстини said...

Могой зуруулаарай, хөлтэй зурах байх - могой чинь шивэртэй юм чинь. Эгдүүтэй хэлжээ.
Манай охин, ханиадтай ээжээсээ сэжиглээд үнсүүлэхгүй байна. Охин өнөө өглөө орноосоо босохгүй байсанд, "Хурдан босохгүй бол ээж нь үнслээ шүү" гэж айлгасан. Хи хи. Удахгүй охидууд том болоод өрөөндөө өөрөөсөө өөр хүн гишгүүлэх дургүй болдог.

Pearle Deppsu said...

Могой бас шивэртэйн байж л дээ хэхэ. Манай маамуу гарч ирээд бас юу юу гэх болдоо хэхэ

Б.Номинчимэд said...

he he, egduutei huurhun lud ve. Bas teruuhendee setgeed baina shuu dee.
Ter Amraagiin heldeg zuv shuu. Huuhdiig uvurtulj untaj baih heregtei. Bi 10 hurtlee aaviinhaa uvurt untsan. Odoo ergeed bodohod hichneen saihan sanagddag ve. Bas huu maani odoo 8-tai. Odoo ch uvurtulsun heveer. Ehner avtal ni uvurtlunu duu, he he.
Gantsaaraa untaj baigaa huuhed ikh uruvdmuur haragdaad baidag yum.

tungaa said...

би одоо ч гэсэн хааяа хааяа аавыг эзгүйчилж, 2 дүүгээ навс рекетлээд ээжийн өвөрт унтах биш "хэвтэх" дуртай хэхэ, унтах боломж энэ 3 хүн өгдгүү юм л даа, тээл тв үзсэн шээг хамт хэвтжаагаал хөөгдөөл босно доо хэхэ

Jagaa said...

Huuhed ch huurhun shuu, manai huu odoo bas held oroh geed l shulganaad bgaa , ih egduutei bdagiin