Саявтар нэг танил маань ийм инээдтэй онигоо эмайлээр явуулсаныг орчуулж үзмээр санагдаад болдоггүй ээ. Жаахан болхи болсон бол уучлаарай.
Эмэгтэй хүний дотуур хувцасны наймаа хийдэг еврэйн дэлгүүрт нэг араб эр хар өнгөтэй лээвчиг сураглан орж иржээ. Дэлгүүрийн эзэн байгаа лээвчигнээсээ үзүүлбэл араб эр харж байснаа:
- Энэ ямар үнэтэй вэ, гэж асуухад
- Аан, шинэ загварын лээвчиг 20 еврогоор зарнаа гэж эзэн хариулав.
Араб эр бодож зогссоноо хоёрыг худалдаж аваад явлаа.
Хэд хоногийн дараа мөнөөх араб дахиад л ирж гэнэ.
- Нөгөө хар лээвчигнээс чинь дахиад байна уу гэж асуужээ. Мөнгөний үнэр авсан еврэй:
- Бий бий, эрэлт ихтэй болохоор нь манайх үнээ нэмсэн. 40 еврогоор зарнаа гэжээ.
Араб эр энэ удаад тавыг худалдаж авчээ.
Долоо хоногийн дараа араб эр дахиад л нөгөө дэлгүүрт ирээд:
- Нөгөө лээвчигнээс чинь арвыг худалдаж авъя гэжээ. Еврэй эр:
- Эрэлт ихтэй одоо бараг дуусч байгаа, манайх 50 еврогоор зарна гэхэд, араб эр зөвшөөрч, 500 евро тоолж өгчээ. Еврэй эрийн сониуч зан дотроос нь хатгаад болсонгүйд тэрбээр:
- Та ингэхэд энэ олон лээвчигээр юу хийдэг юм бэ гэж асууж гэнэ. Араб эр:
- Аан, би энэ лээвчигний аягыг нь хайчилж аваад, танай еврэй эрчүүдийн өмсдөг киппа малгай болгоод 100 еврогоор зардаг юмаа гэж гэнэ.
Wednesday, September 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
Ha ha, halzan tolgoi deer iim jijighen ed yaj togtdog bainaa?
xexe. goyo onigoo bna.
ingexed ene malgaig buxal ustei arab xun yaj umsuxiin bolooo.
Хаахаха
Ха ха ха. Сургууль дээрээ очоод ярьж өгнө. Бид яг одоо хөхний хорт хавдарыг нийтэд сурталчлах зорилгоор лээвчиг цуглуулж байгаа. Хотын төвийн том гүүрний хоёр талаар өрж тавьдаг юм.
Кккк,
Yostoi goy
Goy onigoo bainaa evrei nartai hoshignoluud golduu ih uhaan zarsan sorison baidag shuu.
Post a Comment