Бидний аялалын нэгэн чухал зорилго Даян дээрхийн агуйд хүрэх байлаа. Хамт явсан айлынхан хөл муутай хүүгээ тэнд авачих зорилготой гарсан учир гол үертэй ч яаж ийгээд тэнд хүрэх хэрэгтэй байсан билээ. Аялалд гарахаасаа өмнө энэ газрын тухай огт сонсоогүй байсан юм билээ. Нутгийнхны яриагаар бөөгийн шашинтай хүмүүсийн хувьд маш чухал газар гэнэ. Олон хүн даян дээрхийн агуйтай холбоотой домог олон хувилбараар ярьж байх нь яг нарийн ширийнийг мэдэх хүн бидэнтэй таараагүйнх юм болов уу.
Аялалаас буцаж ирээд хотод Г. Аюурзанын "Бөөгийн домог" номыг худалдаж авсанд даян дээрхийн агуйн тухай домгийн бас нэг хувилбарыг оруулсан байсанд нь ихэд олзуурхсан билээ. Уг нь аялалд гарахаасаа өмнө уншсан бол гэж жаахан харамссан. Бөө мөргөлийн тухай бараг юу ч мэдэхгүй надад энэ ном их сонирхолтой санагдсан. Дэг жаяг ерөнхийдөө бөө хүн юу хийдэг чаддаг тухай гайгүй ойлголт өгч чадахуйц ном болсон гэж бодоод байгаа. Утга зохиолынхоо хувьд сэтгэлд тултлаа хүрээгүй ч судалгаа сайн хийсэн санагдсан юм байна. Номонд Байгал нуурын Олхон арлын уугуул Хадгай бөөгийн тухай өгүүлдэг. Ингээд Даян заарингийн домгийг энэ номонд бичсэн хувилбараар нь хүргэвэл:
"Даян зааринг Чингис хааны нэг хатантай далдуур нөхөцсөн гэлцдэг юм. Нууц амрагуудын холбоог хаан мэдчихэж л дээ. Ингээд Даян заарин баригдаж хатуу цээрлэл амсахаасаа урьтаад Байгал далайн чигт зугтжээ. Гэвч Хархорум хотоос гараад төдий л холдож чадалгүй ердөө Хөвсгөл нуур хүрээд нэхүүл цэрэгт бүслэгдсэн байна. Яг баригдахын даваан дээр Даян заарин онгодоо дуудаж бөөлөөд чулуун хөшөө болж хувирсан юм билээ. Зарим хүн Чингис хааны гүнжийг хулгайлж оргоод баригдах үедээ чулуунд хувилсан ч гэлцдэг юм. Хүчирхэг эзний эхнэрийг нь ч, охиныг нь ч хулгайлна гэдэг үнэхээр чадалтай бөөгийн зүрхлэх ажил биз. Хожим нь Монголд шарын шашин дэлгэрсэн хойно лам нар домогт бөөгийн хүч чадлыг өөрсдийнхөө шүтээнд нэгтгэхийн тулд он удсан тэр чулуун хөшөөний гадуур сүм хийд барьжээ. Хийд барих ажилд яагаад ч юм бэ буриад мужаануудыг хөлсөлсөн аж. Даяндээрхийн хийд хэмээх тэрхүү алдрат цогцолбороос хойшхи нутгийг бөөгийн онгодууд эзэгнэж, урагш нутаг ламын шашинд захирагдсан нь тэр бүлгээ.
Саяны нурууны эзэн онгод урагшаа тэр Даяндээрх хүртэл гүйдэг юм гэнэлээ. Нэг удаа Мондод ер бусын гоёмсог цагаан бух үүл бутарган уулсын хяраар дүүлж, яг харсаар байтал хилийн шугамтай хөтөл даваад урагшаа давхичихсан..."
Нутгийнхны ярьсанаар энэ агуйд Чингисийн хатан/гүнж нуугдаж байсан гэдэг. Харамсалтай нь бидэнд Даяндээрхийн хийдэд зочлох боломж гараагүй юм.
3 comments:
Boo nar baihad Mongolchuud mash niitleg musilmanaas busad olon shashinaar zanimaldaj baisan tuuh baigaa bur sergen mandliin uye n ch tegj tohiodog. Harin buddiin shashin 1600 onoos delgersnees bolj manaihan neg iim haranhui burangui setgelgeetei bolchihson sanagddag. Gandan hiidiin "guru-bagsh" nar Bogd gedeg buruu nomiin etgeediig 2 ch udaa Mongold avchiraad terend n oligtoi uls torch biznesiinhen ochij morgood baina geheer niigmiin eruul uhaan ih bish yum shig l sanagddag.
Barimalch
Barimalch >> Яаж шүтэж байна вэ гэдэгт их учир бий гэж боддог. Цаадах нарийн ширийн учрыг нь олохгүй бол мухар сүсэг. Би өөрөө шүтлэггүй хүн учраас шүүмжилж хэлэхэд амархан байгаа болов уу. Ямар ч гэсэн аливаа юмны тэнцвэр алдагдахаараа биш болоод явчих шиг санагддаг.
Бөөгийн хамгийн том эцэг гэгдэх Даян зайран бол Бурханы шашинд сөгддөг байсан бодит түүх олон байдаг.
Post a Comment