Tuesday, November 16, 2010

Аяны богц 9 - Загасчдын отог

Цагаан Үүр сумын нутагт байрлах загасчдын отог бидний дараагийн буудал байлаа. Ширүүн бороотой өдөр Үүрийн голыг гаталж отогт хүрсэн юм. Усны төвшин нэлээн нэмчихсэн гүн хэсэгтээ машины дугуй даваад тэрхэндээ аймаар санагдаж явлаа. Яг голын дунд ирээд бидний сууж явсан машин хайрганд суучихав. Хамт явсан машин буцаж биднийг татах хооронд машины кабин усанд автаж, бид өвдөг хүрсэн усанд хэдэн минут сууж таарсан адал явдалын оргил байлаа.
Отог загасчид байрлах 3 дүнзэн байшин бас гал тогоо, халуун усны жижгэвтэр байшинтай. Гол төлөв гадны загасчид буудалладаг газар гэнэ. Гал тогооны байшингийн ханаар том том тул барьсан загасчдын зураг өлгөсөн байв. Нэр усыг нь харвал гол төлөв чех, словакаас ирсэн улс байх юм.
Бидний дагуулсан бороо гол үерлүүлж уг нь 2 хонохоор төлөвлөсөн боловч 5 хоног саатахад хүргэсэн юм. Үер загас барих зорилготой гарсан хэдийн хүслийг боочихов. Байр тухтай болохоор нэг их зутарсангүй ч буцах хугацаа дөхчихсөн байсан болохоор цагтаа амжиж хот орох эсэх тодорхойгүй болчихоор сэтгэл тогтоогүй нь тиймэрхүү. Гэхдээ энэ бүгд нутгийн сайхныг гундаасангүй. Бартаат замын алжаал тайлах боломж олгосон юм.





Байшингийн дээвэр дээр гарвал гар утас барина.












6 comments:

Cаарал said...

Манантай зургууд оюутны намрын ургац хураалтын ажлыг санагдуулав. Оюутнуудыг намрын ажилд дайчилдаг уламжлалын төгсгөлийг бид хэд үзэх азтай байсан ч тухайн үеийн ганц ч фото зураг байдаггүй юм. Дараа нэг очиж хэдэн зураг дарж авна даа.

Дестини said...

Сүүлээсээ 3,4 дэх зурагнууд үнэн гоё юм. Би авмаар байна. Эмээ бас явсан юм уу?

A.Амарсайхан said...

Тансаг ч газар юм
Тансаг ч зураг юм

Гэрэл зурагт мэргэшиж байна шүү

Өнөрбат.Х said...

Цагаан үүр сум чинь алдарт гурван аварга бөх төрүүлсэн нутаг мөн байх шүү. Сайхан зургууд даржээ.

peakfinder said...

Cаарал >> Уултай газар ийм өглөө олон таарах юм билээ.
Дестини >> Зураг явуулсан шүү. Эмээгээ аваад явсан юм, сайхан байсан шүү.
A.Амарсайхан >> Өө сайхан газар бол гэрэл зургийн авьяасны хэрэг байхгүй ээ. Чиглүүлээд л аваад байхад хачин гоё гараад л байх юм билээ.
Өнөрбат.Х >>Нутгийнхан гурван аваргын нутаг гээд их бахархдаг юм байна лээ.

Anonymous said...

Байшин дээр сууж байгаа зурагнууд хөгжилтэй юм. Хэрээ шиг сууж байгаагий нь... хэхэ