Wednesday, March 7, 2012

Маргааш Март гэдгийг...

... өнөөдрийн галт тэргэнд гарчигласан сонин сануулав. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн үүх түүх болоод хэн хэрхэн тэмдэглэдэг тухай сонин баримтууд тавьжээ. Ерөнхийдөө хуучин ЗXУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болоод монгол, вьетнам, лаос, бас бус африкийн орнууд (газрын зураг дээр өнгөөр ялгаж тэмдэглэсэн байсан тул ямар улс гэдгийг нь ялгаж салгаж чадсангүй ээ) олон нийтийн баяр болгон тэмдэглэж бүх нийтээр амардаг аж. Энэтхэг болоод мадагаскарт зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэнэ. Итали бас Боснийн эрчүүд ээж, эхнэр, эгч дүүдээ цэцэг бэлэглэдэг уламжлалтай бол Камэрүүн улсад энэ өдрийг тохиолдуулан даавууны шинэ хээ зoхиож түүгээрээ гоёцгоодoг гэнэ.
Өнөөд өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүдийн эрх хуульчлагдан хамгаалагдсан гэх ч тэдний эрхийн төлөө хийх ажил их бий гээд ийм тоо баримт дурджээ:
- Эмэгтэйчүүд дэлхийн ажил эрxлэгчдийн 66%-ийг эзэлж, хоол хүнсний 50%-ийг бий болгодог ч тэдэнд нийт цалингийн дөнгөж 10%, үл хөдлөх хөрөнгийн 1% оногддог.
- Парламэнтийн суудлын зөвхөн 19% эмэгтэйчүүдэд оногддог бөгөөд, ардчилсан сонгуулийн системтэй 188 орны 16 нь эмэгтэй хүн толгойлдог.
- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хорт хавдар, хумхаа, авто замын осол, дайнд үрэгдсэн эмэгтэйчүүдийг нийлүүлсэнээс илүү олон бүсгүйчүүдийн аминд хүрдэг.
- Дэлхийн 5 эмэгтэй бүрийн нэг нь хүчингийн, 4 эмэгтэй бүрийн нэг гэр бүлийн маргааны хохирогч.
- Их Британийин парламэнтад эрэгтэй эмэгтэй гишүүдийн тоо (өдий хүртэл өсөж ирсэн хурдаар гэж тооцвол) тэнцэхэд 200 жил хэрэгтэй.
- Мөн тус улсын топ 100 компаний удирдлага дахь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоо тэнцэх хүртэл 73 жил шаардлагатай гэжээ.

Манайхан март гээд өргөн дэлгэр тэмдэглэдэг, баяр тэмдэглэх буруу юу байхав, гэхдээ чухам ямар учиртай баяр билээ гэдгээ бодож, эмэгтэйчүүдэд тохиох тулгамдсан асуудлыг гарган ирж хэлэлцдэг баймаар юм уу даа.

2 comments:

Гилийн хатан said...

Saikhan bayarlaarai.
KHagas saind bichleg hiij baival ih urt saikhan bichleg hiideg hun baina lee shuu

Anonymous said...

Чухал баримтууд байна.Баяр гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн эрхийн ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх тодорхой үйлийг энэ өдөр хийдэг болмоор байгаа юм.
Хүмүн төрөлхтөн дуу эмэгтэйчүүдийн эрхийг их нээж өгсөн шүү манайд.Манай монгол эмэгтэйчүүд бид чинь ази талдаа бие даасан, зоримог, боловсролоороо ялгарна гэж боддог. Энэ нь Чингисийн үеэс ар гэрээ сахиж адуу малаа адгуулж байсантай холбоотой байх даа.