Өнөөдөр тээврийн час өдөр гэмээр л өдөр байх чинь вэ? Өглөө босдог цагтаа босоод аахилж амьсгаадаад галт тэрэгний буудал дээр ирсэн чинь 6:31 галт тэрэг "cancelled", үгүй ерөөсөө Эдинбүрг явдаг галт тэрэгнүүд явахгүй байна, галт тэрэгний шугамд гэмтэл гарсан гэж байх юм. Арай тойруу чиглэлийн галт тэргэнд суувал ердийн өдрөөс бараг 20-иод минутын хойно ирдэг юм байна. Энэ галт тэрэг Лондон ордог арай тухтай, хүн цөөтэй чимээ шуугиан багатай, суудал элбэг юм. Зүгээр ч юм шиг. Гэм нь Эдинбүрг эцсийн буудал биш болохоор над шиг унтдаг хүн буудлаа өнгөрөөд баларч мэдэх юм.
Эдинбүргийн галт тэрэгний буудлаас эмнэлэгийн ажилчид зөөдөг автобусанд амжиж суугаад удаагүй байтал өмнө нэг дугуйтай хүн онхолдчих шиг үсрээд бараг 3 метрийн цаана унаж байна. Ахиулаад харсан бидний өмнө явсан жижиг машин мөргөжээ. Их ойроос ийм юм үзсэн чинь зүрх дэлсээд хачин болoв. Юун төлөө эмнэлэгийн автобус билээ, дотор явсан 3 эмч бууж унасан дугуйчныг үзэж түргэн дуудав. Тэгэж ингэсээр автобус бас л хэдэн минут саатсаар ажилдаа ирдэг цагаасаа бараг бүтэн цагаар хоцорч ирэх шив.
Орой буцахад галт тэрэг хуваариараа яваасай даа, өнөөдөр охины багштай уулзах юм. Гэснээс Гилийн хатны энэ бичлэгийг уншаад нээрээ тийм шүү гэсэн бодол төрсөн юм. Охин маань нэгдүгээр ангид ороод лав 8 сар боллоо. Эцэг эхчүүд өөрсдөө л унших, тоо бодохыг заахгүй бол энэ сургууль юм заадаггүй юм шиг санагддаг. Орой ирээд за юу сурсан гэхээр, өнөөдөр тийм тоглоомоор тэгэж ингэж тоглосон гэхээс юм сурсан гэж ер ярьдаггүй ш дээ. Сүүлдээ аргаа бараад өөрөө ном авч өдөр бүр унших давтлага хийж байгаа. Хоёулаа ажилтай улс хэцүү, орой 6 цаг өнгөрөөж сууна, өдөржин эрхэлж тоглосон хүүхэд тэр цагт ядарсан байна, ээж аав нь ядарсан бас уцаартай байна, жаахан дуугаа өндөрсгөхөөр охины нүдэнд нулимс цийлэгнэнэ, хэцүү хэцүү...
Монголд бол багшид хүлээлгэж өгөөд 2 сарын дараа хүүхэд уншаад сурчихдаг шиг санах юм. Дээр нь англи хэлээр яаж уншихыг 5 настай хүүхдэд заах хэцүү. Энэ үсгийг ийм үгэнд ингэж дуудана, өөр үг болохоор бас өөрөөр дуудана гэхээр хүүхдийн толгой эргэнэ биз дээ. Бага сургууль дүүргэхдээ уншиж сайн сураагүй хүүхэд байдаг гэж дуулдах л юм. Яахав бага багаар өдөр бүр суусны үр дүн бас гарч л байх шиг...
Хүү болохоор хоёр гурван жил монголд сургуульд сураад насаараа багшилсан эмээгийнхээ хажууд байсан гэсэндээ арай гайгүй. Гэхдээ л бие дааж юм хийх гэдгийг мэдэхгүй шүү дээ. Саваа мод бариад сүрдүүлсэн маягтай хажууд нь зогсож байхгүй бол юм хийхгүй шинжтэй. Ийм хүн яаж дээд сургуулийн оюутан болох юм бүү мэд. Дээр нь орчин цагт сатаарах юм их байдгийнх ч байж мэднэ.
Пөөх бөөн гомдол шиг юм болчихов уу. Өө тийм 2 жилийн өмнө монгол явж ирээд Булганд буусан баазын тухай энд бичсэн юм. Тэгсэн өчигдөр тэр баазын эзэн ийм сэтгэгдэл үлдээжээ: "D.Battulga said...
Булган аймаг дахь Туст тур жуулчны баазын эзэн Д.Баттулга байна а. Манай амралтын газрын талаар блогтоо сайхан тэмдэгдэл үлдээсэнд уншихад их таатай байлаа. Манайхаар дахин тавтай ирж тухлан амраарай. Танд болон танай гэр бүлийнхэн найз нөхдөд аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!"
Сайныг жишээлсэн нь эзэндээ хүрч гээд сэтгэл нэг их өег болоод явчихсан.
5 comments:
Manai ohin bas ene jil surguulid orson. Bi ehleed yaj unshuulahaa medehgui hetsuu bsan. Tegsen neg eej huuhdee unshuulahdaa aviagaar ni unshuuldag geed. tegsen ter ih zugeer yum bna lee. bas turshlagaguiteed jookhon nasand ni hunddeheer nom avsan bsan. Odoo bid 2 zuvhun 3 usgees butsen ugtei nom unshij bgaa. Bas uil yavdal ni mash engiin. Ohin maani bas uramtai bolood bgaa.
NB, Canada
Ger buliin drama haa gazar ihenh aild adil baih l daa.
Манай сургалт зөв бурууг мэдэхгүй юм. Заримдаа нялх үрсийн минь сэтгэл зүйд дайралт хийж байгаа газар бол сургууль юм шиг санагддаг ш дээ.
Дунд ангийн 11-12 настай хүүхдэд 18 төрлийн хичээл орж, өдөр бүр 6 цагийн хичээл хийж, хүүхэд их ядарч байна.
Бага насанд нь сургуульд оруулах юм бол яалт ч үгүй хүнд дектатурыг давах болоод байх шиг. Гэтэл тэр дектатур чинь болохгүй гээд байгаа биш билүү????
Yopon solongos hyatadad dund ahlah angiinhan Mongoliinhoos 2 dahin hund hicheeltei barag odort 15 tsag hicheelledeg yum shig baisan oroin nemelt hicheelteigee niileed. Yahav hunii nyagtral ihtei ulsuud ih surguuliin orsoldoon n ih hatuu Shanghaid lav ahlah angiinhan dund exam hell gedeg helleg tarhsan baidag.
Монгол сургалтаар явбал эцэг эхэд амар байж магад. Гэхдээ хүүхдэд дэндүү дарамттай, тоглож, эрхлэдэг наснаас нь хумслаад байх шиг. Ер нь ажиглаад байхад Ази, гуравдагч орноос ирсэн хүмүүс хүүхдүүдээ шахаж шаардахдаа гарамгай. Цаанаа нэг тийм түгшүүр, айдастай байгаа юм шиг. финландыг их сайн сургалттай гэдэг, цөөн цагаар үр дүнтэй ажиллдаг.
Ахын гар дээрдэж байна уу?
Post a Comment