Saturday, June 30, 2012

Соёлтой баасан гариг



Өчигдөр шотландын үндэсний театрт Шекспирийн Макбэт жүжиг үзэх завшаан тохиов. Завшаан гэсний учир нь шотландын хамгийн алдартай жүжигчдийн нэг Алан Камминг (Allan Cumming) ганцаараа тоглосон өвөрмөц тавилт байлаа. Жүжиглэлттэй бол ярих юм байхгүй, гурван өөр аялагыг бол өлхөн гаргаж ганцаараа бараг 2 цаг ярьсан чадварыг бишрэв. Харин жүжгийн тавилт тэгтлээ санаанд хүрсэнгүй. Шизофрэнийн хурц хэлбэртэй өвчтөн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт Макбэтийг жүжгийг ярьж байгаа юм л даа. Тэр хэрээрээ өөрөө дүрдээ итгээд хайртай хүүхдээ алчихаж байгаа юм уу даа. Сонгодог бол сонгодог гэсэн миний хуучинсаг үзлийн илрэл биз. Ккк эмээ болсон хойноо ач зээ нартаа цагтаа эмээ чинь Alan Cumming- ийн нүцгэн хонгыг харж явлаа гэж хэлэх боломжтой болж байгаа.

3 comments:

MRowan said...

Санаанд хүрсэн бас хүрээгүй зүйлсээ тодорхой дүгнэж бичээч, сонин байна.
Тэр хонгыг урдаас нь харсан юм уу ардаас нь харсан юм уу? /майр сонирхов/ kkkkkkkk

peakfinder said...

MRowan >> Хүсэлтийг чинь биелүүлж бичлэг оруулав. Аа тэр хонгыг араас нь л харсан юмаа.

peakfinder said...

Нээрээ би юу биччих вэ? Урдаа хонготой хүн байхгүй биз дээ ккк...