Ориг жорыг нь Ginette Mathiot "La cuisine pour tous" номноос авсан болно. Энэ их амархан бөгөөд олон хувилбараар хийж болдог буянтай хоолоо. Гарал үүсэл нь франц, британичууд бас их хийж иддэг юм байна лээ.
Гурилан суурины орц (la pate brisee):
250 гр гурил
150 гр цөцгийн тос
20 мл оливийн тос (хоолны халбагаар 2)
Гол орц:
4 ш өндөг
500 мл шингэн цөцгий
чимх давс ба перец
ерөнхийдөө пицца шиг янз бүрийн ногоо, утсан мах бас үзэмжээрээ нэмж болно.
Би энд бага зэрэг гахайн утсан мах, мөөг, leek (манайд зах дээр хятад сонгино гэж зардаг юм байна лээ), шар чинжүү хэрэглэсэн.
3. Элдсэн гурилаа жигнэх хэвэндээ дэвсээд жигдхэн хатгаж өгнө. Дараа нь тугалган цаас эсвэл baking цаасаар бүтээж 180C градуст 15-20 минут жигнэнэ.
4. Гурилаа жигнэж байх хооронд leek, чинжүү, мөөгөө хэрчиж бага зэрэг тосонд давс перецээр амталж шарна.
Гахайн утсан мах хэрэглээгүй бол цагаан хоол болно. Загас, улаан лооль, бяслаг, брокколи гээд ер нь дуртай бүхнээ донжийг нь тааруулаад хийж болно. Гурилан сууринд дэлгүүрээс бэлэн зуурмаг авч хэрэглэх боломжтой.
Ингээд bon appetit.
4 comments:
uu yasan mundag yum be de, bi bas ingej hoolond sain geriin ezegtei boloh yumsan kkk. gal togootoi zuuraldana gehees l...
leek-g gogod gej orchuulsan bnalee, gehdee minii medehiin gogod gedeg ni nimgeheen, nogoon.
teheer ene negen torliin songino bolj taarch bna tee. end iim ug ni stagaan songinoo tsagaan songino gediin bnalee. manaih buh yumaa l hyatad baitsaa ch yum uu, hyatad songino gej hyatad gedeg ugeer todotgohiin tee. ug ni onoogood ner ugchdug bol kkk.
byambaa>> Мундаг юу байх вэ? Зөв жороо олоод зөв бүтээгдэхүүн хэрэглэвэл гайгүй л юм шиг байдгийн ш дээ. Би хааяа нэг гайгүй хоол хийснээ рэкламдаад нээх мундаг харагдаад байна уу хэ хэ. Харин гогод гэж харсан арай биш гэж бодогдоод байсан юм. Байдаггүй бол бүгдээрээ нэр өгдөг юм уу?
Шингэн цөцгий гэдгийг монголд олоход бэрх бололтой. Уул нь оросын Простоквашино гээд нэг сливки байдаг байсан бүр олдохоо байжээ.
Post a Comment