Thursday, June 21, 2012

Кийш (quiche)

Ориг жорыг нь Ginette Mathiot "La cuisine pour tous" номноос авсан болно. Энэ их амархан бөгөөд олон хувилбараар хийж болдог буянтай хоолоо. Гарал үүсэл нь франц, британичууд бас их хийж иддэг юм байна лээ.

Гурилан суурины орц (la pate brisee):
250 гр гурил
150 гр цөцгийн тос
20 мл оливийн тос (хоолны халбагаар 2)

Гол орц:
4 ш өндөг
500 мл шингэн цөцгий
чимх давс ба перец

ерөнхийдөө пицца шиг янз бүрийн ногоо, утсан мах бас үзэмжээрээ нэмж болно.
Би энд бага зэрэг гахайн утсан мах, мөөг, leek (манайд зах дээр хятад сонгино гэж зардаг юм байна лээ), шар чинжүү хэрэглэсэн. 




 1. Гурилаа оливийн тос, гэсэж зөөлөрсөн цөцгийн тостой хольж базна. Энэ холимог нэг тийм бутарсан болох бөгөөд бага зэрэг хүйтэн ус (гараа норгох төдий) шавшиж зуурмаг болгоно.



 2. Аль болoх нимгэн элдэнэ. Бутарсан зуурмаг болохоор элдэх жаахан төвөгтэй байв.



3. Элдсэн гурилаа жигнэх хэвэндээ дэвсээд жигдхэн хатгаж өгнө. Дараа нь тугалган цаас эсвэл baking цаасаар бүтээж 180C градуст  15-20 минут жигнэнэ.


 




4. Гурилаа жигнэж байх хооронд leek, чинжүү, мөөгөө хэрчиж бага зэрэг тосонд давс перецээр амталж шарна. 


 


 5. Өндөгөө омелетнийх шиг хутгаад дээр нь шингэн цөцгийгөө нэмж мөн давс перецээр амтална. Цөцгийний оронд сүү хэрэглэж болно. Мөн савныхаа том жижгээс хамаараад сүү өндөгнийхөө хэмжээг ихэсгэж багасгаж болно. Минийх цөцгий арай ихэдсэн санагдсан, бялхаад зуухандаа хийх гэж бөөн юм болов.






 6. Гурилан сууриа бэлэн болохоор нь гаргаж шарсан ногоо, гахайн утсан махаа дэвсээд өндөг, цөцгийн тосны холимогоо дээр нь хийгээд 200C градуст, 30-40 минут жигнэнэ.





Гахайн утсан мах хэрэглээгүй бол цагаан хоол болно. Загас, улаан лооль, бяслаг, брокколи гээд ер нь дуртай бүхнээ донжийг нь тааруулаад хийж болно. Гурилан сууринд дэлгүүрээс бэлэн зуурмаг авч хэрэглэх боломжтой. 
Ингээд bon appetit.

4 comments:

byambaa said...

uu yasan mundag yum be de, bi bas ingej hoolond sain geriin ezegtei boloh yumsan kkk. gal togootoi zuuraldana gehees l...

leek-g gogod gej orchuulsan bnalee, gehdee minii medehiin gogod gedeg ni nimgeheen, nogoon.
teheer ene negen torliin songino bolj taarch bna tee. end iim ug ni stagaan songinoo tsagaan songino gediin bnalee. manaih buh yumaa l hyatad baitsaa ch yum uu, hyatad songino gej hyatad gedeg ugeer todotgohiin tee. ug ni onoogood ner ugchdug bol kkk.

peakfinder said...

byambaa>> Мундаг юу байх вэ? Зөв жороо олоод зөв бүтээгдэхүүн хэрэглэвэл гайгүй л юм шиг байдгийн ш дээ. Би хааяа нэг гайгүй хоол хийснээ рэкламдаад нээх мундаг харагдаад байна уу хэ хэ. Харин гогод гэж харсан арай биш гэж бодогдоод байсан юм. Байдаггүй бол бүгдээрээ нэр өгдөг юм уу?

peakfinder said...
This comment has been removed by the author.
Me said...

Шингэн цөцгий гэдгийг монголд олоход бэрх бололтой. Уул нь оросын Простоквашино гээд нэг сливки байдаг байсан бүр олдохоо байжээ.