..гэдэг ч Францаар явчихаад хоол ундны тухай ярихгүй байж бас арай болохгүй юмаа. Хоол, хооллох гэдэг Францын түүх соёлд томоохон байр суурь эзэлнэ. Энэ тухай ярьж бичиж байгаа хүмүүс арвангурав билүү арвандөрөвдүгээр Луй хааны ахлах тогооч хүлээн авалтны цэсэндээ тавьсан загас цагтаа ирсэнгүй гээд амиа хорлосон түүхийг дурддаг. Энэ түүх гэхээр тэр тогооч цэсэн дэх хоолоо цагтаа хийж хүргэхээс гадна хоол хэр чухал болохыг хэлээд байна гэж ойлгоод байгаа. Түүнээс гадна Францчууд хачин сонин юм иддэгээрээ алдартай, америк, англичууд тэднийг мэлхий гэж хочилдог нь Франц хүмүүс мэлхийний гуя иддэгтэй холбоотой гэнэ. За өөрийн туршлага дээр идэж үзсэн сонин хачин хоолноос дурдвал:
1. Huitre (англиар Oyster)
Монгол хэлний толь бичигт хясаа гэж ерөнхий орчуулсан байдаг. Гэхдээ хясаа дотроо бас олон янз тэр бүрт нь тааруулж оноосон нэр байдаг эсэхийг мэдэхгүй юм. Энэ хясаан доторх нялцгай биетнийг түүхийгээр нь (зарим хүн амьдаар нь ч гэдэг) иддэг. Францчуудын хамгийн дуртай хоолны нэгэнд орох байх, шинэ жил, зул сарын баяраар их иддэг юм билээ.
Анх удаа амсахад надад нялцгар зүйл хөвсөн далайн ус ууж байх шиг санагдсан. Таатай санагдаагүй учир шууд гулгуулаад залгичихсан хэ хэ. Нэг их сайхан санагдаагүй ч хүн өгвөл ёсыг бодоод амсаад л өнгөрнө. Харин нэг удаа нэг алдартай тогоочийн хясаа яаж идэх тухай зааврыг сэтгүүлээс уншсан юм. Тэнд толгойгоо ялигүй гэдийлгээд хясаагаа амандаа хийгээд зажил гэсэн байлаа. Тэр зааврыг дагавал нялцгай биетэн чинь нэг тийм чихэрлэгдүү амттай, далайн давстай нийлээд бас тийм муухай эд биш юм билээ, гэхдээ л би дуртай гэж хэлж чадахгүй. Францчууд бол oyster идэх далайн хошууг үнсэх шиг гэж зүйрлэдэг юм билээ.
Эмгэн хумсыг дун дотор нь сармис, сонгино, цөцгийн тосоор амталж зууханд жигнэнэ. Эмгэн хумс өөрөө нэг их гойд содон амт байхгүй ч сайхан амталсан бол дажгүй. Манай хүүхдүүд их дуртай иддэг.
3. Мэлхийний гуя
Нэг их хурц содон амт байхгүй, мөн л сармисаар амталж шарна. Далайн амьтан, загастай ойролцоо гэх үү. Нэг их сүйдтэй гоё биш, бас муухай биш.
4. Foie gras (фуа гра гэж дуудна)
Энэ нугасны өөхөлсөн элэг, францчуудын хамгийн дуртай хүнсний нэг. Зул сарын баярын ширээнд заавал байх бүтээгдэхүүн. Нугасыг эрдэнэ шишээр бордож элгийг нь өөхлүүлдэг гэнэлээ. Ингэж өөхлүүлсэн элэг жирийн галуу нугасны элэгнээс амт чанарын хувьд өөр. Ийм элгийг коньяк, калвадос (исгэсэн алимны шүүсийг нэрсэн архи), мадэйра дарсаар даршилж байгаад жигнэж болгоно. Нутаг болоод айл бүр бас өөр өөрийн онцлог жортой байх. Нэг их торго шиг гилгэр texture бас амт нь гоё. Их Британид ийм элэг зардаггүй, учир нь амьтны эрх ашиг хамгаалах байгууллагууд нугасыг хүчээр таргалуулах нь тамлаж байгаа хэрэг гэж үздэг бөгөөд энд тэдний нөлөө их байдгийнх байх. Яг хуулиар хорисон эсэхийг нь мэдэхгүй ч foie gras зардаг рестораны цонхыг хагалах, ажиллагсадыг нь хоргоох энүүхэнд, тиймээс энд зардаггүй гэж нэг англи хүүхэн тайлбарласан юм байна. Аа тийм энэ элгийг хүйтнээр талханд дээр тавьж иддэг.
5. Ris de veau (aнглиар sweetbread; calf thymus, болор толь дээр тимус гэсэн байна, оноосон монгол нэр байдаг гэж бодож байна, мэддэг хүн байвал хэлж өгөөрэй)
Анатомийин хувьд цээжний хөндийд зүрхний ойролцоо, мөн хоолойнд байх булчирхай. Энэ булчирхай дархлалын системд Т-cell боловсруулах чухал үүрэгтэй. Энэ булчирхайг цэвэрлэж давстай усанд сойж байгаад сүүнд чанадаг. Ингээд янз бүрийн соусаар амталж, ногоо эсвэл шарсан төмсөөр хачирлана. Амт нь тун дажгүй гэж дүгнээд байгаа.
Амттан талхны хувьд Францтай өрсөлдөх газар тун цөөхөн болов уу. Хоол хүнс өв уламжлалынх нь чухал хэсэг болохоор тэр байж мэднэ. Ер нь жирийн хүнсний дэлгүүрийн тавиураас л харьцуулахад францчууд илүүрхээд байгаа юм. Давс, чихэр амтлагч юу ч байсан тун нарийн тааруулна даа.
Миний хамгийн дуртай бялуу жимсний цэлцэн (mousse) -тэй бялуу. Францчууд bavarois гээд байдаг юм. Суурь нь сүү, цөцгий, өндөгний шар орсон custard хэмээх сүүмс, жимсний чанамал, жэлатин, яг нарийн жорыг нь мэдэхгүй юмaa. Ямар жимс орсоноос шалтгаалаад янз бүрийн төрөл байна. Ийм бялуу хийж сурах миний мөрөөдөл.
Бас creme brulee мөн л custard суурьтай, хатуу caramel бүрхүүлтэй.
Миний хамгийн дуртай бялуу жимсний цэлцэн (mousse) -тэй бялуу. Францчууд bavarois гээд байдаг юм. Суурь нь сүү, цөцгий, өндөгний шар орсон custard хэмээх сүүмс, жимсний чанамал, жэлатин, яг нарийн жорыг нь мэдэхгүй юмaa. Ямар жимс орсоноос шалтгаалаад янз бүрийн төрөл байна. Ийм бялуу хийж сурах миний мөрөөдөл.
Бас creme brulee мөн л custard суурьтай, хатуу caramel бүрхүүлтэй.
Санаанд байгаа нь иймэрхүү, мартсан зүйл байгаа байх. Өөрөө идэж туршиж үзсэнээ бичиж байгаа болохоор ямар нэг бүрэн төгс жагсаалт биш гэдгийг дахин хэлье.
8 comments:
California-d ene zunees ehleed ter galuunii elgiig bas huuliar horison. Medeej nogoo amitnii erh ashig, tarchilgan zovoohiin esreg gej tailbarlasan bsan. Tegsen restaurantuud bas 1 huuliin tsoorhoig n olood mer ser hiigeed l bgaa duuldsan.
mash sonirholtoi baina
Amttanguudiig haraad shuud shulj goojij baina shdee. Bi hyasaand durtai, unetei blhr ter bur ideed bj chaddaggui ym, zadgai gal deer sharj ideh hamgiin goyo, yostoi salahiin argagui amttai. Undr mousse cake avch idnee.
yostoi goe bichjee. France-iin tuhai bodonguut goe hatuu ctrust-tai talh l sanaand ordog. byaslagtai idehiinsan gej bodool bdiin kkk. Harin ter thymus chin mongoloor deluu baihaa.
Шинэ блог нээлээ. Зочилж байгаарай.
macaron идэв үү? би хэзээ нэгэн цагт Парист бэйкэринээс макарон худалдаж авна даа гэж боддог юм. Гэхдээ энд идэж байнаа идэж байна, жаахан үнэтэй л болохоос биш. Яг франц макарон ямар амттай байдаг бол гэж бодоод л.
Naraa>> Нээрээ тэгэж дуулсан юм бна.
Anonymous>>Баярлалаа.
Gavaa Lkhava >> Энд аятайхан амттан тун ховор. Таарсан дээр нь гэж идсээр байгаад нэлээн таргалсан...
Dreamer>> Нээрээ талх масло эсвэл бяслагтай идээд л нэлээн амьдарна шүү. Уг нь талх гээд бичих санаатай л байгаа бас нэг эв нь таарч өгөхгүй байнаа.
Awesome >>За зочилж байнаа...
naraa >> Чи бид хоёр адилхан юманд дуртай юм байна ш дээ. Үзэлгүй яахав.. Гоё нь Францдаа ч гэсэн үнэтэй талдаа. Нэг хэсэг би чинь бас гэртээ хийдэг хүн болж манаргаад дийлээгүй...
Minii ajilladag delguurt neg udaa ter foie gras-g avchirch zarsan yum. Elegnii nuhash, gehdee hatuu baisan. 1 kg ni 100 garui euronii unetei. Avya gesen hemjeegeer ni herchij zardag... Unenees ni bolson uu, yasan, buu med, humuus neg ih avaagui, hugatsaa ni duusaad hayasan, dahij avchraagui. Ternii daraahan Amerikt ene talaar asuudal degdeed. Tegehed l bi ternees amsch uzdeg baij gej haramssan shuu, kkk. Dahij taaraldval avch uzne gej bodoj baigaa.
Post a Comment