Friday, January 11, 2013

Гоё бас муухай

1. Дэйвид Боуи (David Bowie) өнгөрсөн 10 жилд чимээгүй явсанаа шинэ дуу бичүүлсэнийг олж мэдэв. Энэ дуу нь гоё, харин бүтэн цомгийг нь 3 сар хүртэл хүлээх нь муухай.. Гурван сард цомог гарангуут нь худалдаж авна гэж анаад сууж байгаа. Энэ хүн нөгөө хэний билээ хэлдэгээр өөр од шүү.




2. Данийн телевизийн олон ангит "Аллага" (The Killing) цуврал гоё. Цувралын гол дүр Сара Лунд бас гоё. BBC үзүүлдэг болохоор зар сурталчилгаа байхгүй гоё, дээр нь хоёр ангийг нэг дор үзүүлж хорхой дардаг бүр гоё. Гурамсан цуврал юм билээ, би сүүлчийнхийг нь энэ жил үзсэн. Зохиолч нь энэ цуврал ингээд дуусаа дахиж бичихгүй хийхгүй гэсэн (муухай...). Энэ Скандинавийнхан яаж ийм амьсгаа бөглөчих гэсэн айхавтар цуврал хийдэг улс юм бүү мэд.


3. Айпад дээрээ монголын радиогийн апп худалдаж авсан юм. Заримдаа ажилладаггүй нь муухай ч ажилласан үедээ гоё. Хоол хийж байхдаа "Москва орчмын үдэш" дууны түүх, Орхоны хөндийн шувууд ба амьтадын тухай нэвтрүүлэг, Шарын голын ногоочин айлтай хийсэн ярилцлага, болоод үдшийн үлгэр сонссон гоё. Нэвтрүүлгүүдийн чанар сайн байна лээ, хүмүүс даанч телевиз, FM радио, интернэт гээд сонсохоо байсан юмдаг уу. Энэ апптай хамт "Элгэн нутаг" FM-ийн апп авсан. Нэвтрүүлэгчид нь уртаашаа 200 гаруй л үг хэрэглэдэг, хэлээ зажилдаг, хүнд хэрэгтэй юм юу ч явдаггүй муухай.

4.  Masterchef Professional гоё: Жилд мэргэжлийн мэргэжлийн бус гэсэн хоёр тэмцээн явдаг юм. Манай гэрийнхэн том жижиггүй бүгдийг нь үздэг. Тэр үеэр манай хоолны зардал мэдэгдэхүйц нэмэгдэх бөгөөд шинэ хоолны жор олныг туршиж үздэг. Мэргэжлийн тэмцээний шүүгч Michel Roux jr-ийн бэлтгэсэн жорууд гайхалтай гоё. Боломж гарвал түүний Лондонд байдаг Le Gavroch ресторанд хоол идэж үзэхсэн гэж мөрөөддөг.


5. OMD (Orchestral Manoeuvres in the Dark) Enola Gay дуу гоё. Саяхан энэ дууны тухай түүх сонссон сонин байлаа. Enola Gay гэдэг нэртэй онгоцоор Хирошима хотод атомын бөмбөг хаясан юм билээ. Онгоцоо нисгэгчийн ээжийнх нь нэрээр нэрлэсэн гэнэ. Түүхийг нь сонсоод дууны үгийг уншвал утга санаа нь шал өөр болоод явчихсан бас гоё.



Songwriters: MC CLUSKEY, ANDREW

Enola gay, you should have stayed at home yesterday 
Aha words can't describe the feeling and the way you lied 

These games you play, they're gonna end it more than tears someday 
Aha enola gay, it shouldn't ever have to end this way 

It's 8:15, and that's the time that it's always been 
We got your message on the radio, conditions normal and you're coming home 

Enola gay, is mother proud of little boy today 
Aha this kiss you give, it's never ever gonna fade away 

Enola gay, it shouldn't ever have to end this way 
Aha enola gay, it shouldn't fade in our dreams away 

It's 8:15, and that's the time that it's always been 
We got your message on the radio, conditions normal and you're coming home 

Enola gay, is mother proud of little boy today 
Aha this kiss you give, it's never ever gonna fade away

4 comments:

Тэмээчин бүсгүй said...

Сонирхолтой байлаа.

Тэр Kiiling үзье гэвэл аль зэрэг эвгүй зүйл гардаг юм бол? Би тиймэрхү хану үзэх санаатай мөртлөө яг үзэхээр ганцаараа айгаад зугтаадагын.

Meegaa said...

Bi bas bi durtai, bi durgui geed bichye gej bodoj bsan yum.

chiniih taalagdlaa, David Bowie Tina Turner hamtarch duulsan Tonight gedeg duund asar ih durtai. Unen goy duu gegeltseed yavchihdag yum :-).

peakfinder said...

Тэмээчин бүсгүй>> Үзэхэд нэг их аймаар зүйл гарахгүй ч үйл явдал нь их дарамттай гэх үү. Үйл явдал нь ээдрээтэй, их сонирхолтой, нэг орчихвол донтож мэдэх эд дээ. Үзээрэй л гэх бна, үзээд бас юу бодсоноо хуваалцаарай.
Meegaa>> Дур нэгтэн байна. David Bowie-д дургүй хүн байхгүй байхаа.

Anonymous said...

harin tiimee, skandinaviin krimi tsuvraluud nom n ch ter kino n ch ter unen huchtei shu, neg ehelchheeree aisan ch gesen urgeljluulelehees oor argagui. ta bas ter girl with dragon tattoo uzsen uu? 3 tsuvral baigaa. ehniihiig n hollywood bas duuraisan bna lee.... ter bas unen cool hiisen, bi bur oroi 11 tsagt ehelj uzeed tegeed bolij chadahgui ogloo 8 tsagt bugdiig n uzej duussiishd hehehe... tanii blog ih sonirholtoi shuu, orj ireh durtai. tand bolon ger buld tani shine onii mend (belated ;) hurgeed hamgiin sain saihniig husye!