Tuesday, January 15, 2013
Түргэн хоол тийм сайхан эд биш
Өнгөрсөн долоо хоногт монголд KFC-ийн салбар нээгдэх гэж байна гэж уншаад яах нь вэ гэж бодож байсан юм. Мэдээж оруулж ирж байгаа хүмүүс нь дэлхийд алдартай гэж ирээд л бөхийн цол уншиж байгаа аятай. Яагаад би баярлаагүй вэ гэдгээ тайлбарлах гэж оролдъё. Хамгийн нэгдүгээрт ийм хоолны газруудын түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулаад хөлдөөдөг. Өндөр илчлэгтэй, хэт их давс, өөх тос агуулсан хоолоо маргаринд шарж зардаг шүү дээ. Маргарин гэдэг чинь өөхөн тосноосоо илүү хортой эд гэж зарлаад нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгааг та бүхэн эрх биш мэдэх байлгүй. Дээр нь энд хоол идсэн хүн чинь хийжүүлсэн ундаа бас ууна. Түргэн хоолны газар олны хэрээр таргалалт болоод таргалалт бодисийн солилцооны эмгэг өсдөг нь нууц биш.
Өчигдөр эндхийн сонин хэвлэл дээр түргэн хоолны газруудтай холбоотой бас нэг шинэ судалгааны тухай гарчээ. Дэлхийн 51 орны 13-14 настай 319 мянга, 31 орны 6-7 настай 181 мянган хүүхэд оролцсон судалгаа юм байна. Олон орныг хамарсан болохоор газар зүй болоод ахуй соёлын ялгаа үр дүнд нөлөөлөхгүй, бас маш олон хүүхэд оролцсон нь судалгааны үр дүнгийн чансаа өндрийг харуулсан чамбай судалгаа болж.
Өсвөр насныхан (13-14 настнагууд) долоо хоногт гурваас дээш удаа бүргэр, пицца, шарсан төмсний төрлийн хоол иддэг бол хурц хэлбэрийн багтраа өвчнөөр өвчлөх эрсдэл 39% өсдөг гэжээ. Харин 6-7 настангуудын хувьд эрсдэл 27%-иар өссөн байна. Зөвхөн багтраа биш амьсгалын дээд замын өвчлөл, экзэмийн өвчлөл бас нэмэгддэг юм байна. Харин энэ өссөн эрсдэл долоо хоногт гурваас дээш удаа шинэ жимс иддэг бол 11-14%-иар буурдаг гэжээ.
Монголчууд бидний хувьд энэ мэдэж байвал зохих судалгаа болов уу. Ялангуяа Улаанбаатарын агаарын бохирдол амьсгалын замын өвчнийг тэртээ тэргүй хөөрөгдөж байгаа, дээр нь эрүүл болоод шинэхэн жимс ногоо идэх боломж тааруу учраас эрсдэл бүр өндөр байх магадлал өндөр.
Амьдрал дээр тас хорих түвэгтэй, хүүхдүүд иймэрхүү хоолонд дуртай байдаг нь үнэн. Тэр тохиолдолд сард нэг хоёроос илүүгүй байхаар зохицуулах нь зөв болов уу.
Labels:
Шинжлэх ухаан,
Эрүүл мэнд
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
bi bas durtai bish bgaa, end ch neeh orood bdggui, endhiihen ch bs neeh durlaad bdgguim bilee. yum meddeg ulsuud ni. yahav zaluuhan humuus orj haragddag l yum. demii l ediin neg tee ug ni...
ta twitter-t baidag u?
agaar muu, hool huns muu, deerees ni dahij iim muu hool orulj hedhen tsuuhun mongolchuudiigaa horduulj yadag bnaa. yerusu demjihgui bga shd. gol ni iimerhu turliin fastfood-g ihevchlen huuhed zaluuchuud l iddeg bolhoor tun taalamjgui bndaa
Post a Comment