Ноднин өдийд охин маань эртний Египетийн тухай сургууль дээрээ сурч сурсанаа эцэг эхчүүдэд үзүүлэхэд нь очиж чадаагүй гээд энд бичсэн дээ. Энэ жил харин хүүхдүүд эмээ маань жижиг охин байхдаа сэдвээр хоёр сар хэртээ ярилцаж бас сурсанаа эцэг эхчүүдэд үзүүлэхэд нь очлоо. Хүүхдүүд эмээ эсвэл өндөр эмээгийнхээ охин байх үеийн зураг, тэд нар багадаа яаж амьдарч байсан, ямар тоглоомоор тоглож байсан, тэр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээр үзэсгэлэн гаргажээ. Ангийнхаа гадаа жижиг ваннатай усанд нидрүүлэг тавьчихсан хүүхдүүд жижиг алчуур угааж үзэж байгаа харагдсан. Багшийнх нь ярьсанаар энэ хамгийн сонирхолтой үзмэр, хүүхдүүд угааж үзэх гээд дугаарладаг гэж байв шүү.
Дараа нь эцэг эхчүүдэд зориулж эхлээд хуучны хүүхдийн дуу, шотландын хуучны дуу, Глазгоу хотынхны дуулдаг байсан дуу сүүл рүүгээ Битлзийн дуунаас дуулж сонирхуулав. Концертний дараа хүүхдүүд шотландын уламжлалт ceilidh (кэйли гэж дуудна) цугларалтын бүжиг бүжиж үзүүллээ. Ceilidh гэдэг нь хүмүүс албан ёсоор цуглаж бүжиглэдэг залуучууд хоорондоо танилцдаг арга хэмжээ л дээ. Бүжигнүүд нь хялбархан хоёр, гурав, дөрвөөрөө нийлж бүжиглэдэг их хөөрхөн. Хүүхдүүдэд ингээд бүр багаас нь заадаг юм байна. Иймэрхүү гэж үзүүлэх гээд видео оруулав.
Дунд сургууль төгсөх, дээд сургууль цуглах ёслол, хурим найранд ceilidh заавал ордог юм. Дээр нэг шотланд хуриманд очсон хүмүүсийг зогсоож зааж байгаад бүгдийг нь бүжиглүүлчихдэг юм билээ. Бүжиг зөвхөн нэг хамтрагчтай дуусахгүй дунд нь олон сольдог болохоор тэр хэмжээгээрээ хүмүүс хоорондоо нүүр хагарч дараа нь уулзаж ярихад арай дөхүү болдог юм билээ.
Тийм байсан ийм байсан гээд онол төдий юм ярьсанаас ингээд бодитой насанд нь тохируулаад уламжлал түүхээ заадаг нь их сайхан санагдав.
2 comments:
Хөөрхөн юм зохион байгуулдаг юм байна. Бүжиг ч гэсэн амархан мөртлөө олон хүн хамраад хөөрхөн бололтой юмаа.
Ямар гоё, бодит, санаа авмаар хөөрхөн юм бэ? Манайхан ч гэсэн эндээс санаа аваад бага ангид улсын түүхийнхээ хичээлийг иймэрхүү хэлбэрээр заадаг болоосой. Өмнөх бичлэгийг уншиж байсийн байна. Агаагийнх нь гар хугарч охины үзвэрт очиж чадахгүй болсныг. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Сайхан бичих юмаа. Нэхх гоё эршүүд шулуун, амьдрал ханхалсан гос бичлэгүүд...
Post a Comment