Thursday, May 9, 2013

Mario Puzo: The Fortunate Pilgrim



Ажил хол галт тэргээр явдагийн буянд ном уншаад сайхан байнаа. Сайхан ном бариад суухад гэртээ 5 минут болоод харьчих шиг санагдана, дээхнэ номоо мартчихаад унших юмгүй явсан уйдаж үхэхээ шахсан. Гэмтэй тал нь уншсанаа эвлүүлж бичих гэсээр байтал удаад нөгөө шинэхэн төрсөн бодол хуучраад сонин биш болчих юм уу бүр мартчих энүүхэнд. Нөгөө хятад зохиолчийн 2 номыг дуусгаад өөр юм унших минь гэж барьж авсан ном. Загалмайлсан эцэг түүний хамгийн сайн танигдсан зохиол байх, харин бичсэн бусад номыг нь хүмүүс сайн мэддэггүй юм билээ. Загалмайлсан эцгийг ихээ залуу байхдаа орос хэл дээр уншсан, зөндөө их таалагдаж байлаа. Хүмүүс киног нь их гоё гэдэг ч номыг эхлээд уншчихсан болохоор кино нь сэтгэлд хүрээгүй юмдаг.
Харин энэ ном бол мафийн тухай биш жирийн итали цагаач хэрхэн америк мөрөөдөлдөө хүрдэг, тэр мөрөөдөл ямар үнээр олддог тухай өгүүлсэн зохиол юм. Мэдээж италийн цагаачид гэхээр мафитай холбоотой үйл явдал гарна гэхдээ тэр нь номын гол өгүүлэмж биш. Сэтгэлд нэг тийм дотно ч юм шиг, учир нь үйл явдал болж байгаа Нью Иоркийн дүүргүүд, барилга байшингийн дүрслэл өөрөө үзсэн газрын тухай болохоор тэгсэн байж магадгүй. Ер нь танил газар орны тухай ном уншихаар сэтгэлд амархан буудаг, дээр нь тухайн газартай холбоотой жижиг сажиг дүрслэлийн бэлэгдэл, утга учрыг ойлгохоор бас давхарга нээгдэх шиг болдог. Зохиолын гол баатар эмэгтэй инжгүй учраас нутагтаа нөхөрт гарах ямар ч найдлагагүй болоод Нью Иоркод амьдардаг итали цагаачтай хоёр газар (proxy) хуримлаад америкд ирдэг. Тэр үед цагаач нарын ихэнх нь эрэгтэйчүүд нутгийн хүүхнүүд цагаач энэ тэр гэдэг байсан уу, нутгаасаа ингэж эхнэр авах нь ердийн хэрэг байсан гэдэг. Тэгээд л асар их золиос хийж хүссэндээ хүрсэн хойноо би энэ бүгдийг хүссэн гэхдээ ийм үнээр биш гээд уйлдаг төгсгөл хүнийг бас дагуулж уйлуулах чадалтай байлаа. Бас л үе үеийн цагаачдын асуудлууд хүүхдээ америкжихад нь санаа зовох хэрнээ, тэдний адил ажил хийж сайхан амьдраасай гэж хүсэх, тэр хэрээрээ эцэг эх хүүхдийн хооронд зөрчилдөх, бас түрүүлж ирсэн нь сүүлд ирсэнийхээ гадуурхах гээд сонин сайхан шигтгээ олон. Утга зохиол шүүжмлэгчид энэ номыг зохиогчийн хамгийн сайн ном гэж үнэлдэг юм билээ.

4 comments:

A.Амарсайхан said...

Жаргалтай байгаа юм байна даа. УБ-д метротой болохоор л дүүгийнхээ туршлагыг хэрэгжүүлье. Хотын нөгөө захад оффистой болчихоод өдөрт 10 хуудас уншаад л.

Би ихэнх номоо 00 д уншдаг. "Чи 00-д орохоороо амьдарчих юм аа" гэж миний хань намайг зэмлэдэг юм

Anonymous said...

Amaraa ah ni 00-d amidarj baij tsagaan mahaa gargadag bolchihov doo

Anonymous said...

Suuliin uyed gar utsan deeree nom setguul unshaad ih amar aytaihan baigaa. 32gb-tai sd kartand 100-aad eldev lektsuud hicheeluud tataj avch suulgaad 200-aad nom setguul hadgaltsan.

Unknown said...

сайхан юмаа, би номын тухай сэтгэгдэл унших дуртай, улам олныг бичэээй