Tuesday, September 11, 2007

Өндөр өвөө (Хэлмэгдэгсдийн өдөрт зориулав.)

Энэ өдөр хэзээ ч уулзаж байгаагүй өндөр өвөөгөө дурсаж бичье гэж бодлоо. Түүнийг Дамба гэдэг байжээ. Түүхийг бол олоон жилийн хойно эмээгээсээ сонссон юм. Уг гарлаараа бол одоогийн Буриадын Чит мужид байх Өнгөө гэдэг газар төрж, өссөн гэдэг. Оросод иргэний дайн, улаан хувьсгал гарахад дүрвэж 1923 онд Монголд ирээд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ирж суужээ. Монголд ирээд хэдэн жил тайван сайхан амьдарч гэнэ. Учиргүй их хураасан хөрөнгө байсангүй гэхдээ ядуу зүдүүгийн тоонд ч бас багтаж байсангүй. Манай аавынхаа хэдэн үеэрээ гөрөөчин хүмүүс байсан гэж эмээ минь ярьдаг байсан юм. Байдгаас хэдэн сайхан адуутай айл байсан гэх. Анх Ерөө суманд бага сургууль байгуулагдахад хамгийн түрүүнд хүүхдүүдээ аваачиж өгсөн гэдэг.
Миний өвөө бага сургууль төгсөөд, багийн дарга хийж байгаад Улаанбаатарт Санхүүгийн техникум байгуулагдахад орж суралцсан анхны төгсөгчдийн нэг л дээ. Өвөөг маань хотод сургуульд байсан хойгуур нутагт нь нөгөө айхавтар цэвэрлэгээ гэгч юм болж өнгөрсөн гэнэлээ. Тэр үед Оросоос ирсэн буриадуудад онцгой хэрцгий хандаж байсан гэлцдэг.
Нэг л өдөр ногоон малгайтнууд ирээд Дамба өвөөг бариад, адуу малыг нь туугаад, гэрийг нь битүүмжлээд явчихсан гэж байгаа юмдаа. Өвөөг сургуульд эмээ ууган охиноо бага гээд Дамба өвөөд хань болж үлдсэн байсан, орох оронгүй гадаа хаяад явсан гэж байгаа. Өндөр өвөө маань "учир нь олдоно, надад хийсэн хэрэг байхгүй юм чинь удахгүй эргээд ирнэ" гээд ачигдаж гэнэ. Тэгээд эрэгэж ирээгүй л юм даа. Сүүлд нь сонсохноо шүүх энэ тэр гэлгүй, шууд л хээр буудаад хороосон юм гэнэлээ. Өөрийг нь хороогоод зогсоогүй өвөөг минь насан туршид нь эсэргүүний хүүхэд гэж ад шоо үзэж байсан юмдаг.
Үүх түүхийг нь сайн мэдэх эмээ маань өнгөрөөд олон жил болж, багадаа сонсож байсан болохоор зарим нарийн ширийнийг санахгүй юм. Ямар ч гэсэн одоо санаж байгаагаа бичээд авъя гэж бодлоо. Дараа нь үр хүүхэддээ захиж хэлбэл.
Монгол ах дүүс, нутаг нэгтэнээ хороож, тарчлааж байсан яасан муухай үе байсан юм. Дараа нь цагаатгалаа, нөхөн олговор өглөө гэж дуулдсан, хүний амийг хэдэн төгрөгөөр үнэлж болно гэж үү? Миний л мэдэхийн МАХН албан ёсоор уучлал гуйгаагүй л байгаа, өөрсдийгөө ямар ч буруугүй гэж боддог юм болов уу?

7 comments:

byambaa said...

zevuun ym be tee. manai hamaatnaas ch bas barigdaj yavsan gesen.
zevuun MAHN uuchlal guimaar yum. heden tugrug uguh gej bas buun yum bolj bj ugsun dug.

tuuhee gej. buu davtagdaasai.

ZAYA said...

Хатуу цаг байсан гэнэ лээ. Манайх чинь Архангайн Тариатынх. Дээр үед Тариатын хүрээ гэж бурхан номын газар байсан юм гэнэ лээ. Манай хөгшин ээж "лам нарыг шар улаан алаглуулаад нэг л намар цөмийг туугаад явсан" гэж ярьдаг юм. Тэгэхэд манай хөгшин ээж 10, 11 (1932 он байх) орчим настай хүүхэд байсан юм гэнэ лээ. МАХН арай дэндүү юмаа. Хэлмэгдүүлэлт буриад хүмүүс их хатуу болсон юм гэсэн. Хашааны хаалга нүдээд "Танайд буриад хүн бий юу" гэж асуугаад, барьдаг байсан гэнэлээ. Уучлал байтугай юм болмоор санагдах юм.

peakfinder said...

byambaa >> heleed yah ve. hoino uldsen geriinhend n' gomdoltoi l baigaa. erguulj avchirch chadahgui ch oligtoi uuchlala guichihval bas hooson baisnaas deer l sanagddagaa.
zaya>>ondor ovoog bas l 1932 ond bariad yavsan. ter baitugai namaig surguulid baihad huuhduud buriadiin cagaach ene ter gedeg bailaa sh dee. bi ch huuhed yum bolohooroo neg ih yum bolgoj boddoggui baisan, gehdee odoo bodohoor gomdoltoi baidag yumaa.

Unknown said...

Цаг үе хэцүү байж дээ. Муу орсуудаас л болж байгаа юм.
Түүнээс биш юу гэж үндэс нэгтнээ хохироох билээ гэж би хааяа боддог л доо.
Тэгэхдээ муу орсуудын гар хөл болсон мах намыхан яршиг л байна.
Монгол улсын хилийг тойроод хэдэн зуун километрийн цаадах Монголых л байх ёстой байсан. Тийм болохоор тэнд байгаа хүмүүс бүгд л Монгол үндэстэн шүү дээ.

Javkhlan said...

Байгал нуур орчимын Буриад зон олон, Халимаг, Тува, Өвөр Монгол гээд олон газар нутаг хүн ард маань муу Оросуудын эрх ашиг түрэмгий бодолгоос болж харийнх болсн шүү дээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Түүхийн хамгийн байж боломгүй бүдүүлэг нугачаа манай орныг бас алгасалгүй дайраад өнгөрсөн. Өнгөрсөн ч гэждээ одоо ч гэсэн зарим зүйл дээр гарч л байх юм. Үүнийг л цааш нь гаргахгүй байх юмсан даа

peakfinder said...

Manaihaar orj, stegegdel uldeesen ta buhend ih talarhaj bainaa.
Neeree bid bugdeeree dahin iim muuhai zuil gargahguin toloo sanaj, dursaj, helj, yarij baih heregtei yum uu daa, gej bi bodood baidag yumaa.