Friday, September 14, 2007

Оньсого

Намайг багад манай эмээ (түрүүн дурдсан нь биш нөгөө эмээ) зөндөө их оньсого таалгадагсан. Би лав өөр хаана ч сонсож байгааүй оньсого хэлээд байдаг байсан шүү. Ихэнхийг нь мартжээ, бүгдийг нь таг мартахаас өмнө бичиж авъя гэж бодлоо. За байз,

Хээмсүүхэн биетэй
Хэсэг бараан адуутай
Зарах сайн хүүтэй
Зандрах сайн дуутай, тэр юу вэ?

Таасан хүнийг шагнана гэх гэсэн чинь юугаар шагнахаа бодоод бодоод олдоггүй. Таасан хүнийг аймаар мундаг гэж өргөмжлөе, тэгэх үү? Хариуг нь 2 өдрийн дараа тавинаа.

11 comments:

Д.Цогбадрах said...

Ёстой таахгүй юм байна. :)

Uunee said...

Хэхэхэ. Би уул нь таачихлаа. Харин шагнал нь таалагдахгүй байна аа.

A.Амарсайхан said...

*,,,,00***,,,....***
Бас л шагналын асуудлаас болж бичсэнгүй.
Алгоритмийг нь бичлээ. Хэ хэ

БЭ said...

aan medne medne ter chin sumber uul...

Б.Єсєннэмэх said...

>>> Миний бодолоор шатарын "бэрс" юм шиг санагдлаа, "шаг" гэж шалаад л хэцүүдээд ирвэл "хүү"-гээ өгчихнө. Мөн үү? :D

Anonymous said...

hamar

бж said...

Ulaan malgait yumuu baavgaitai chiher ugnu gevel odoo hellee.

peakfinder said...

Onisogo taahda orolcson ta buhend mash ih talarhav.

ZAYA said...

Өсөхнэмэх таачихсан байна. Би дураараа шүүгч хийчихье. peakfinder-ээс шагнал олгоно уу?

peakfinder said...

Zaya>> Neeree hamgiin ih bodoj taaya gej hicheesen n' Єсєннэмэх bailaa. Shagnahgui bol bolohgui baihaa.

Unknown said...

hamar