Wednesday, September 12, 2007

Солиорол

Сая сонин.мн дээрээс мэдээ уншиж байгаад "Судас барьж ургийн хүйс сольж болно" гэсэн гарчигтай ярилцлага Өнөөдрийн монгол гэдэг сонин дээр гарсныг хараад мэл гайхаж цэл хөхрөв. Ярлцлагын эзэн нь “Хасу Манал” эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны магистр Ц.Нарантөгс гэдэг хүн гэнэ. Тэгээд хүний судсаар өвчнийг оношлох боломжтой гэж, тэр ч яахав, дээр үед тийм л аргаар маарамба хүн эм барьдаг байсан юм чинь. Тэгээд цаашаа уншсан чинь юу вэ, явж өгч байнаа, хүний хувь заяа тэр байтугай дайсагнах дайсан, найз нөхдийн дүр төрхийг судас бариад мэдэж болно гэнэ, арай сэрүүдмээр юм биш үү гэж бодлоо. Тэгэснээ жирэмсэн эмэгтэйн судасыг бариад ямар хүүхэд тээж байгааг мэдэж болно, бүр цаашилбал тэр эмэгтэйн тээж байгаа ургийн хүйсийг судас бариад сольж болно гэжээ. Аймаар мундаг байгаа биз? Тэгээд ургийн хүйс жирэмсний 7-8 дахь долоо хоногт тогтдог гэсэн байх юм, инээд ч хүрэх шиг. Дахиад энэ чинь хэн билээ гээд нэр усыг харвал Анагаах ухааны магистр гэсэн байх юмаа. Тэгэхээр тэр хүн манай Анагаах Ухааны Их Сургуулийг дүүргэсэн байж таарнаа даа. Эсвэл диплом худалдаж авсан хүн юм болов уу? Арай ч дээ 21-р зуунд ийм юм яриад бас яриулаад хэвлүүлээд байгаа улсуудыг юу гэх вэ? Надад бол цэвэр солиотой гажиг хүмүүс гэмээр санагдлаа. Ёох ёстой инээх ч хэцүү, уйлах ч хэцүү гэдэг шиг..
Цаашлаад бүр түвдэд зөндөө очиж байсан тэгээд түвдийн еөрөнхийлөгчтэй уулзсан гээд л, хүүеэ ийм юм хэвлэдэг сонин бас байж болдог л юм байх даа?

14 comments:

ZAYA said...

За больёо оо. Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш хүүхэд төрчихвөл, яанаа. Би лав тийм туршилтанд орохгүй.

Б.Єсєннэмэх said...

...харин www.sonin.mn ээс наадхыг чинь уишчихаад айх, гайхах зэрэгцээд л байна даа хө!

granola said...

hehe bi garchgiig ni haraal holuur toirsiim baina.

peakfinder said...

zaya>> neeree id shidtei ch yum biluu yaj medeh ve? neeree odii cag uyed iim yum yarina gej yostoi sanasangui
granola>> chi harin unshilgui toirson chin' barag zov baihaa. nad shig uur hurch buhimdahgui amar... avahiin argagui yum bichih yumaa.
Б.Єсєннэмэх>> bi ch gesen bas uhtelee gaihsan shuu.

Anonymous said...

unshigchidaa zarimdaa bodmoor baigaam
odoo ch hun bolgonii nud neegdsen gedgiig sanah l heregtei dee

peakfinder said...

bumaa ah>> meddeg hun ch yahav man' met shig coliotoi yum uu haashaa yum geed ongoroh baih. harin yum medehgui humuusiig munhruulchih vii l gej aih yum.

Anonymous said...

би бас холуур тойрсийн. гэхдээ уншиж үздэг ч юмуу гэсэн. Тэгж ч хүйс энэ тэрээр оролдоод яахав дээ. Би бас өмнө нь нэг хальн сонсож байсан ч худлаа гээд тоогоогүй. Ер нь хүн бий болгож байгаа тэр хоёр эс чинь ээж аавынхаа шинж чанар, өөрийн ба онцлог шинжээ аль хэдийн хадгалсан байдалтай нийлж байгаа байлгүй дээ. Охин хүүхэд бүрэлдэж, эмэгтэй зан чанартай, уян зөөлөн, наалинхай гэх зэрэг эмэгтэй хүүхэд бүрэлдэж байтал, судас бариад л эрэгтэй хүүхэд болгочихсон чинь одоо яана гэсэн үг в. Охин шиг байдал төрхтэй, эмэгтэйлэг зан чанартай мөртлөө гаднаас нь харахад л банди төрөх юм уу хаашайн. Гэтэл судас барихдаа дутуу бариад манин хүүхэд төрчихвөл яанаа хэ хэ

peakfinder said...

найз блог>> manaihaar zochilsond bayarlalaa. bi l lav ene huniig eruul bish baih l gej bodood baigaa.

бж said...

gajig yum. Sonin ni ch bas...

artagnan- артаньян said...

Шаал хөгийн байгаа байхгүй юу тээ? Манайхан болж л өгвөл арагшаа л ухрах гээд байдаг улс даа.

Barimalch said...

Gehdee end bol harin shinjleh uhaan arai dutuu baij magadgui ee. Bariach hun emchildeg sudas barij hun onoshildog harin todorhoi baigaliin ondor medremjtei tiim bariach sudsaar barag medej boloh het ih zuil meddeg baih bolomj baidag gej gaihnam. Uchir n iimerhuu barimtuud tsoongui baigaa shuu dee.

peakfinder said...

Barimalch>>sain bariach baidagtai margahgui ee. tarhi hodloh, esvel sudas barij onoshloh bol baidagaa. zugeer negent togtson huuhdiin huis solino gej yagaad ch baij bolohgui shuu dee. hunii ur hovrol bureldehdee l eregtei emegtei gedeg n' hromosomyn butceeree togtchihson baigaa shuu dee. nogoo talaar sonin deer iimerhuu yum bicheed baigaa n' bas sonin l baihgui yu, humuusiig toorogduuleh gej baigaa yum shig.

Barimalch said...

Manaihan sonin deer fantazaldag zanshil togtood udsan tuuntei temtseh bolomj ih homs, bas nogooteiguur ter magistr guai ooroo zantazalsan baigaa tal bii.

Gehdee aihtar bariach hun hunii mash nariin yumiig fiziliogoos gadna meddeg gej bi gaihaad baigaa bi tiim gants neg tiim haagdmal barimt gerchileh shig bolson medeej nariin humuus oorsdoo mash haagdmal duugai baidag l baih.

Barimalch said...

Yamar ch baisan shinjleh uhaanii bolovsrolguigeer barag paranormal baidlaar hun emchilsen tohioldliig bi uzseen. Teheer shinjleh uhaaniig 100% zuv "soliorliig" 100% buruu geh jaahan tiimerhuu yum baina lee.

X-Files ;)