Tuesday, September 18, 2007
Маалингын талбай
Энэ Францын Норманд нутагт хавар маалингын талбайд авсан зураг. Маалинга гэж энэ ургамлын үрнээс тос, ишнээс утас гаргаж авч хэрэглэдэг. Маалинган даавуу (linen) бат бөх, хөнгөн, эдэлгээ сайтай гэж хүн бүхэн мэдэх байхаа. Сүүлийн үед зуны хувцасанд өргөн хэрэглэгддэг болсон харагддаг. Маалингын үрнээс (flax seed) гаргаж авсан тос будаг, чий маажин (паалан, лак) хатаахад эрт үеэс хэрэглэгдэж байсан гэнэ. Орчин үед найрлагынхаа хувьд (omega-3 fatty acid) хүнсэнд өргөн хэрэглэхэд тохиромжтой гэж моодонд ороод байгаа. Үр хэлбэрээр эсвэл тосыг нь тараг, овьёосны каш зэрэг бүтээгдэхүүнд баяжмал маягаар хэрэглэдэг.
Багадаа маалинга гэж уншиж байснаас харж байгаагүй юм байна лээ. Надад бол их гоё цэцэг санагдаад байгаа. Ийм гоё цэцэгтэй том талбай үнэхээр сүртэй сайхан харагдаж байсан шүү.
Labels:
Photo of the day
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Маалинга гэдэг ургамал энэ байсан юм бий. Лев Тостойгийн зохиолууд дээр их гардаг юм.
PC-giinhee desktop deer maalingiin zurgiig huulj oruullaa. Yag l zun shig sanagdaad... goyo yumaa
neg ch gesen tsetsgiin ner medej avlaa
hoishid ch bicheed bgaarai.
heregtei tsetsgiinhee zurgiig oruulaad neriig ni chamaas asuunaa.
Zuragnuudiig maan' hun toohoor uchirgui bayarlaad baigaa shuu.
Канадаас авч ирсэн - 2 сортын маалинг тарьж үзлээ сонирхсон хүн холбоогдоорой 98168818
Post a Comment