Thursday, October 4, 2007
Нью Иоркийн намар
Bronx zoo
Bronx zoo
Манай цонхоор харагдах намрын өнгө
Hudson голын эрэг дээр
Bear mountain
Bear mountain
Би яагаад ч юм намарт хачин дуртай, намар намрын дундаа Нью Иоркийн намар хачин гоё гэж боддог. Бүгчим халуун нь үгүй болоод, налгар дулаахан нартай өдөр олон болдог юмаа. Модны навч улаан, шар, улаан шар гээд олон өнгөөр алаглаад ямар ч гэсэн 11 сарын дунд хүртэл нэг тийм сайхан байдаг. Модтой паркаар алхах, эсвэл хотоос дөнгөж гараад л өнгө будаг нь хосолсон зураг шиг ой мод үргэлжлээд явчихна даа. Эндээс хагас цаг хэртэй яваад байдаг Баавгай ууланд намар очих дуртай гээд байгаа. Эндхийхэн upstate гэдэг юм, хотоос гараад хойшоо гэсэн утгатай. Нөгөө алдарт West Point гэдэг цэргийн академи энд тун ойрхон байдаг юм байна лээ.
Энэ жил харин сэрүү орохгүй халуун л байгаад байгаа. Ингээд байвал навч шарлахаасаа өмнө хатаад шууд хүрэн болоод хатчихдаг гэнэлээ. Тэгэхээр энэ жилийн өнгө будаг бас тааруу байж магад гэсэн. Энд тавьсан зурагнуудыг өнгөрсөн жилийнх.
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
tiim sho, minii bas hamgiin durtai uliral Namar, daraa ni Ovol. Ongo budag tansagaas gadna tsonhon deer boroonii dusluud bomborch uitgar toruulem mood uusgedegt ni ih durtai. Tuunees gadna Namriin sezonii huvtsasnuud - buur ch durtai :-)
goe zuragnuud bna
Яг өдийгөөс арай оройхон үеийн зураг бололтой. Цаг хугацаа саатаад, их ажлын дараа амарч байгаа юм шиг намар цаанаа нэг тайван.
Ямар гоё намар болдог юм бэ? өнгө будгийн гайхамшиг.
Bi namart neg ih durtai baigaaguin. Harin endhiin namar goyo bolohiimaa. Goyo zuragnuud baina.
Comment uldeesen bugded chin' bayarlalaa. Ene zuragnuudiig nodnin odiigoos arai oroihon avsan yumaa.
Post a Comment